Нийгэм
Г.Лувсанжамц: Агаарын бохирдлыг дулаалгаар л шийдэх боломжтой
Ногоон зээлийн санхүүжилт, “ДУЛААНБААТАР” аяны талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц нарын гишүүд мэдээлэл өглөө.
Тэрээр, “УИХ-ын ажлын хэсгийг би ахлан ажилласан. Өнөөдөр чуулганы танхим дахь гишүүдийн олонх дэмжсэнээр ногоон зээлийн санхүүжилт, “ДУЛААНБААТАР” аяны тогтоолыг баталлаа. Гэр, байшингаа дулаалах хуулийн орчин, санхүүгийн хөшүүргийн эхлэлийг тавилаа.
Энэ аянд ААН-үүдийн оролцоо их чухал. Аян 2028 он хүртэл тасралтгүй үргэлжилнэ. Дулаан цаг болсон гээд утаагаа мартаж болохгүй. Өвлөөс урьтаж дулаалгаа эрчимжүүлэх ёстой.
Агаарын бохирдлыг дулаалгаар л шийдэх боломжтой. Гэтэл бид өнөөдрийг хүртэл төрийн бодлогоор шатдаг материалд татаас олгосоор ирсэн. Үүнээс цааш төрийн бодлого дулаалга, хэмнэлт рүү чиглэнэ. Бид цаашид байшин, гэрээ хэрхэн дулаалах талаар мэдээлэл өгнө. Санхүүгийн, хуулийн ямар боломжууд нээсэн талаар тогтмол мэдээлнэ.
Гэр байшингаа дулаалах нь таны гэртээ хийсэн хөрөнгө оруулалт юм. Орон сууц худалдан авсан иргэн татварын буцаан олголт авдаг. Дулаалгын зээл авсан бол мөн буцаан олголт авна” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Бид сүүлийн 10 жилийн турш байнга маргасаар ирсэн. Дэлхий нийт ногоон зээлийнхээ 80 хувийг дулаалгад зарцуулж байна. Өнөөдөр баталсан тогтоолд ямар байшинд дулаалгын зээл өгөх талаар тусгасан. Мөн энэ сарын 5-нд УИХ бас нэг чухал тогтоол гаргасан нь утаа гаргадаг зууханд улсын төсвөөс дэмжлэг үзүүлэхгүй тухай юм. Олон хүн ажиллаж, өнөөдөр тогтоол баталсанд баяртай байна” гэв.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл “Би найман жилийн Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт ажилласан юм. Бид утааг бууруулах дөрвөн арга замыг заасан. Үүний нэг нь дулаалга. Гэвч тухайн үед үүнийг ард түмэн хүлээж аваагүй. Гэрийн бүрээс тарааж, дахиад баахан мөнгө үрэх нь гэсэн. Төр засаг ч төдийлөн ойлгоогүй, дэмжээгүй. Тухайн үед ногоон санхүүжилт ч байсангүй. Өнөөдөр үүнийг бодит ажил болгосонд баяртай байна. 2028 он гэхэд УБ-ын утаа эрс багасна гэдэгт итгэж байна” гэв.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Энэ аяныг яагаад дэмжин оролцож байна гэхээр гэр хороололд голдуу бага орлоготой өрхүүд амьдардаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмадууд их. Бэст гэр гэх дулаан гэрийн шалгуур нь хүртээмжтэй гэрийн шалгуурыг хангажээ. Хөгжлийн бэрхшээлтэй, гэр хороололд амьдардаг бол энэ аяны талаарх мэдээллийг надаас аваарай.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Удахгүй төсөв хэлэлцэнэ. Орон нутгийн удирдлагууд төсөв батлахдаа дулаалгад анхаараасай гэж уриалж байна. Урт хугацаандаа газрын гүний дулааныг ашиглах бодлого ч бий. Орон нутгийн удирдлагууд, Монголбанк энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд Засгийн газраас хамтран ажиллаарай гэж хүсэж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Парламентад байгаль хамгааллын бүлгэм гэж бий. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс арилжааны банкууд руу 50 орчим ам.долларын санхүүжилт олгох ажил явж байна. Цаашид ногоон зээл өсөх боломжийг өнөөдрийн тогтоол нээлээ. АСЕАН-ы 53 улс бий. Цаашид бид АСЕАН-тай ногоон зээлийн санхүүжилтийг өөр түвшинд ярилцах боломж бүрдлээ” гэв.
УИХ-ын гишүүн А.Ундраа “Гал түлэхээр утаа буурна. Гэр дулаан байвал гал түлэх нь буурна. Энэ бол энгийн логик юм. Утааг бууруулж чадвал хүүхдүүдээ ч хамгаалж чадна. Манай улс ногоон барилгын үндэсний үнэлгээний системтэй болсон. Ямар барилгыг ногоон гэх вэ? Хүрэн барилгаас юугаараа ялгаатай вэ гэдгийг тодорхой болгосон. Өнөөдөр баталсан тогтоолд энэ талаар мөн дурдсан талаар дуулгахад таатай байна” гэв.
Төгсгөлд нь УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, нийт ногоон зээлийн талыг нийслэлд, талыг нь орон нутагт хуваарилах болсон талаар мэдээлэв. Иймд сум, аймгийн болон дүүрэг, нийслэлийн Засаг дарга нар орон нутгийн төсвөөс дулаалгад мөнгө тавьж байхыг уриаллаа.
Гэр дулаалах зардал 2-3 сая, байшингийнх 5-7 сая төгрөг байна.
Аяны хүрээнд энэ онд 15 мянган гэр, 15 мянган байшинг нийслэлд дулаална. Ирэх жил 20 мянган гэр, 20 мянган байшинг гэх мэтээр жил бүр 10 мянгаар өсгөж, 2032 он гэхэд улсын хэмжээнд нийт 300 мянган өрхийг хамруулсан байна. Дулаалгыг мэргэжлийн хүмүүс л хийнэ. ЧИП багцын хамт олонтой хамтран ажиллана гэв. Ингэснээр
- 2028 онд нийслэлийн утаа 50 хувиар
- 2032 онд 80 хувиар буурах тооцоо хийжээ.
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм11 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ


