Connect with us

Нийгэм

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

Published

on

Элсэлтийн ерөнхий шалгалтыг өнгөрсөн долоо хоногт орон даяар 10 хичээлээр 43318 шалгуулагч 50 цэгт өглөө.

Өмнөх жилүүдийн шалгалтуудтай харьцуулахад хүндэрсэн гэдгийг багш, шалгуулагчид хэлж байна. Эцэг эхчүүд нь ч гэсэн хариулах гээд толгой нь эргэж байгаагаа нуусангүй.

Тухайлбал, хамгийн их шалгуулагч оролцдог нийгмийн хичээл дээр өнгөрсөн жилийн асуултуудтай харьцуулахад хүндэрч орж ирсэн.  Сурах бичигт байгаа зүйл л асуусан гэх боловч энэ жилийн ЭЕШ-ын нийгмийн хичээл Буянгийн цэнхэр номоос голчлон орж ирсэн. Өөрөөр хэлбэл, ЕБС-ийн сурах бичгийн агуулгын хүрээнд байгаа ч асуулт нэг бүрийг харах юм бол ихэнх нь Буянгийн номд байх асуултууд байх жишээтэй. Мөн зарим асуултууд хэт хүнд байгааг цахим орчинд олон нийт шүүмжилж байгааг уншигч та бүхэн харсан бизээ.

Нийт 60 даалгаврыг 80 минутад амжиж хийх ёстой гэхээр нэг минутад нэг дасгал ажиллах ёстой болж байна. Гэтэл нэг асуултыг унших хугацаанд бараг нэг минут нь дуусахаар байна.
Энэ жилийн хувьд физик, математикийн хичээлийн нийцлийн дүн гэнэт өөрчлөгдсөн. Харамсалтай нь оноо нь нэмэгдэх биш хасагдсан. Ингэснээр цөөнгүй шалгуулагч босго оноогоо давахгүй хэмжээнд хүрсэн бөгөөд хариуцлагыг Боловсролын үнэлгээний төв хариуцахгүй гэв. Ингэж алдах байсан юм бол шалгалтын асуулт боловсоруулсан 30 хүнийг тэр олон хоног цагдаа, тагнуулын хамгаалалтад байлгах шаардлага байсан уу? Тэдэнд хэн ямар хариуцлага тооцох эсэх нь тодорхойгүй үлдэж байна.

Монгол хэлний хичээл дээр ойрад, буриад, баяд, казах аялага заавал сурах ёстой болох нь.

Өөрөөр хэлбэл их, дээд сургуулиудад ордог хичээлийг ЕБС-ийн сурагчдаас асууж байгаагаас эхлээд  хичээл тус бүрээр бичвэл асуудал их байгаа.

Хэрвээ шалгалттай холбоотой асуудал үүсвэл БҮТ-д ирээд шалгуулж болно. Асуудлыг ажлын тав хоногт шийднэ. Асуудлыг шийдэхтэй холбоотойгоор шалгуулагч хүссэн сургуульдаа элсэж чадаагүй бол хариуцлагыг нь мөн л БҮТ хариуцахгүй гэдгээ мэдэгдсэн. БҮТ-ийн алдаанаас болж шалгуулагч хохирсон бол хохироод үлдэнэ гэсэн үг.

Шалгалтын үеэр хэд хэдэн асуудал үүссэн. Тухайлбал

• Хүүхдүүдийг танхимд гар утасгүй оруулсан гэх боловч хэд хэдэн хүүхэд гар утсаа нууж орсон. Хэдийгээр хүүхдийг нэгжиж оруулсан гэх боловч зарим хүүхдүүд гутландаа нууж оруулсан байх юм.
• Баллуур нь хэрэглэхэд төвөгтэй, халтардуулаад хаядаг.Халтардсан тестыг анхны оноо гаргах хар машин нь  өөрөөр уншиж байсан.
• Бөглөж будах  хэсэг нь хэт жижиг.
• Анхны оноо уншуулах үед машин нь гацсан.  Үүний улмаас хүүхдүүд анхны оноогоо авахын туллд нэг цаг хүртэл хүлээж зогссон.
• Нийцлийн оноо 24 цагт багтааж гарна гэсэн боловч нийгмийн хичээлийн дүн 40 цаг болсон.
• Зарим хичээл дээр нийцлийн оноо гэнэт огцом буурсан. Энэ нь хэдийгээр БҮТ-ийн алдаа байсан  ч тэд энэ хариуцлагагүй үйлдэлдээ уучлалт гуйгаагүй.

Хэдийгээр Боловсролын үнэлгээний төв бүх хичээлийн бүх хувилбар бүхий тестийг олон нийтэд дэлгэсэн ч хариуг нь зарласангүй. Энэ болон  ЭЕШ-тай холбоотой хэд хэдэн асуудлаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо Боловсролын сайд П.Наранбаярт шаардлага хүргүүлж шалгалт авсан хичээлүүдийн хариунуудыг зарлах, даалгаврын тохирц, агуулгын хүрээний асуудалд мэргэжлийн багш судлаачдын баг ажиллуулахыг шаардаж байна.

Өөрөөр хэлбэл шалгалтыг агуулгаар нь авсан гэж байгаа ч асуултууд нь хүнд байгааг багш нар ч, шалгуулагчид ч, эцэг эхчүүд ч хэлж байна. Ийм байхад БҮТ-ийнхөн өөрсдийгөө өмөөрсөөр…

Шалгалтыг олон улсын стандартад нийцүүлсэн гэдгээ БҮТ-өөс мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн боловсролын чанар, хүртээмжээ хөрсөн дээрээ буулгаад хар. Хөрсөн дээрээ буугуугүй гэдгийг  ЭЕШ нийт 43 318 хүүхэд өгснөөс 150 хүүхэд л 800 оноо авч байгаагаас харж болно. Үнэхээр чанартай боловсрол олгодог бол  800 оноо авсан хүүхдийн тоо  нийт шалгалт өгсөн хүмүүсийнхээ10 хувь за байг бүүр НЭГ хувьд л хүрэх ёстой.

Боловсролын чанар нь муу байгааг сайд нь хүртэл хүлээн зөвшөөрсөн байхад сэргээх байтал улам унагаж байгаа нь өөрөө үндэсний эсрэг үйлдэж байгаа гэмт хэрэг юм.

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөр, хувь тавилан, хүсэл мөрөөдлийг хэдхэн хүн харандаа баллуур мэтээр сүйрүүлж байгаад боломжийг нь хулгайлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ? П.Наранбаяр сайд аа???

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Боловсролын сайд П.Наранбаяр орон нутгийн сургууль, цэцэрлэгийн барилгын нөхцөл, аюулгүй байдлын асуудалтай танилцлаа

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын спортын сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчинтой танилцлаа.
Тус сургууль нь анх 1956 онд байгуулагдсан Ерөнхий боловсролын I дүгээр сургууль бөгөөд 2007 онд “Тусгай төрөлжсөн спортын сургууль” хэлбэрээр шинэчлэн зохион байгуулагдсан.
2025–2026 оны хичээлийн жилд тус сургуульд 16 бүлгийн 437 суралцагч спортын 5 төрлөөр бэлтгэл сургуулилтад хамрагдан суралцаж байна.
Сургалтын үйл ажиллагаа нь ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн дагуу явагддаг бөгөөд бусад ерөнхий боловсролын сургуулиас ялгарах онцлог нь суралцагчид биеийн тамир, спортын чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалт авч, авьяас чадвараа хөгжүүлдэг учир нийт суралцагчдын 23.3 хувь нь бусад дүүрэг, сумаас хамрагдаж байна. Гэвч барилгын насжилтын улмаас чанар нь муудсан тул урсгал засвар хийгээд ч сургалтын үйлчилгээ явуулахад хүндрэл үүсээд байгаа юм байна.
Мөн Боловсролын сайд Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ орон сууцны барилгын 1 дүгээр давхарт байрладаг 5 дугаар цэцэрлэг болон аймгийн боловсролын газрын үйл ажиллагаа, барилгын нөхцөл байдалтай танилцлаа.
Тус цэцэрлэг нь 2017 онд хувийн хэвшлээс Улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан барилгад үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс хонгилын давхрын автомашины зогсоолоос ялгарах угаарын хий, ил сантехникийн бохирын үнэр, мөн дээд давхрын айлуудаас ус алдах зэрэг нь хүүхдийн эрүүл ахуй, аюулгүй байдал, суралцах орчинд сөргөөр нөлөөлж байгааг онцоллоо.
Эдгээр нөхцөл байдал нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагын стандарт, шаардлагад нийцэхгүй байгааг дурдсан бөгөөд хүүхдийн эрүүл, аюулгүй орчныг хангах чиглэлээр яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг уламжиллаа.
Дэлгэрэнгүй

Нийгэм

Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ

Published

on

By

Сүүлийн үед цахим орчин, ялангуяа фейсбүүк платформд “хусдаг сугалаа”, “үнэт чулууны сугалаа” гэх нэрийн дор шууд дамжуулалт зохион байгуулж, иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цахимаар сугалаанд оролцон залилуулсан гэх зургаан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд эдгээр тохиолдлоор иргэд фейсбүүк сүлжээнд нийтлэгдсэн сугалааны шууд дамжуулалтыг үзэж, оролцох нэрийдлээр мөнгө шилжүүлсний улмаас нийт 32,427,600 төгрөгийн хохирол амсаад байна.

Ийм төрлийн сугалааны шууд дамжуулалтууд нь ихэнхдээ залилангийн шинжтэй байдаг тул цахим орчинд нийтлэгдсэн аливаа сугалаа, урамшууллын шууд дамжуулалтад оролцохгүй байх, мөнгө шилжүүлэхээс зайлсхийх, уг үйл ажиллагааг явуулж буй сэжигтэй цахим хаягийг хаах, мөн сэжиг бүхий үйлдэл, хаягийн талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлэхийг зөвлөж байна. Ингэснээр өөрийн болон бусдын эд хөрөнгийг залилан мэхлэгчдээс хамгаалах боломжтой юм.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна

Published

on

By

2026 оны нэгдүгээр сарын 09-ны өдөр Сүхбаатар дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээг дөрвөн байгууллагын, 145 ажилтан албан хаагч хийж байна. Гудамж талбайн цэвэрлэгээнд тусгай бодис цацагч техник 4, автозам болон замын нуух шүүрдэгч техник 4, ковш 2, бобкат зэрэг төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Дүүргийн хэмжээнд 624 тонн давс, 654.7 тонн бодисын нөөцтэй байгаа юм.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!