Connect with us

Нийгэм

Ходоод яагаад өвддөг тухайд

Published

on


Н.Одонтунгалаг: Ходоод өвдлөө гээд буцалсан халуун уувал цус алдах эрсдэлтэй

 

Ходоод яагаад өвддөг, тухайн үед ямар арга хэмжээ авах, ходоод өвдөхөөс хэрхэн сэргийлж болох талаар Улсын нэгдүгээр төв эмнэлийн Гастроэнтерологийн эмч Н.Одонтунгалагтай ярилцлаа.
-Ходоод өвдөх гол шалтгаан нь юу юм бэ. Сүүлийн үед хүмүүс хүүхдэдээ ч янз бүрийн амттан авч өгнө, өөрсдөө ч дуртайгаа идэж, хэрэглэдэг болсон. Тэгэхээр хүний хоол хүнсний хэрэглээнээс ходоодны өвчлөл хамаарч байна уу?
-Ходоодны хурц ба архаг өвчлөлүүд байдаг. Үүнд ходоодны үрэвсэлт өвчин, ходоодны болон 12 хуруу гэдэсний шарх, шархлаат өвчин цаашлаад ходоодны хавдар орно. Эдгээрийг үүсгэж байгаа олон шалтгаан байдгаас голлох нэг шалтгаан нь хоол хүнс юм. Тухайлбал, халдварлагдсан буюу янз бүрийн нян бактериар үүсгэгдсэн, буруу хадгалсан хоол хүнс, тослог, илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэж байгаа нь үүнд нөлөөлж байна. Ялангуяа импортын хүнсний бүтээгдэхүүнд голлож байгаа нь Монгол Улсад хүнсний аюул байдал алдагдсан гэж үзэхээр байгаа юм. Дээрх хүнсний бүтээгдэхүүнүүд нь монгол хэлээр бичигдсэн бүрэн тайлбаргүй, ойлгомжгүй, хадгалах хугацаа, хэрэглэх заавар, хүнсний орц бүхий хаяг, шошгогүй байдгаас зөв хадгалалтын журам алдагдаж, хугацаанд нь хэрэглээгүйгээс нянгаар халдварлагдсан хүнс хэрэглэж дээрх өвчлөлүүд үүсэх шалтгаан болдог.
Ходоодны шарх үүсгэх өөр нэг шалтгаан нь хеликобактерийн халдвар юм. Энэ бактери нь бохирлогдсон хоол хүнс, ахуйн замаар халдварлагддаг ба бохирлогдсон гар, халдвартай хүний алчуур, аяга таваг, бохирлогдсон эд зүйлээр халдвар тархдаг. Хеликобактерийн халдвар нь хүүхэд, залуучуудын дунд 70 орчим хувийн тархалттай байдаг гэсэн тоо судалгаа байдаг. Хеликобактерийн эмчилгээ нь эмчийн заавраар бус эмийн сангийн худалдагч нарын заавраар зөв бус эмчилж байгаа нь нууц биш юм. Ингэж нарийн мэргэжлийн эмчийн тодорхой үечилсэн схемээр зөв эмчлэхгүй, хайнга хяналтгүй ханддагаас ходоодны хавдарт шилжих эрсдэлтэй байдаг. Хорт зуршлын хэрэглээ буюу архи, тамхины, өвчин намдаах эмийн замбараагүй хэрэглээ, стресс дээрх өвчнүүд үүсэх шалтгаан болно.
Мөн хоолны зохисгүй хэрэглээ, таргалалт зэрэг нь улаан хоолой, ходоодны сөөргөөт үрэвсэл үүсгэдэг ба 70 градусаас дээш хэт халуун хоол, цай хэрэглэж байгаа нь улаан хоолойн үрэвсэлт, шархлаат өвчин цаашлаад монголчуудын хэлдгээр нарийнтах буюу улаан хоолойн хавдар үүсэх үндсэн шалтгаан болдог.
Хэт халуун цай, хоол идэх нь ходоодонд хэрхэн нөлөөлдөг юм бэ?
-Хэт халуун хоол, цайг хүн амандаа байлгаж чадахгүй учраас улаан хоолой руу шууд орж, улаан хоолойн салст бүрхэвчид халууны буюу химийн гэмтэл, түлэгдлийн улмаас үрэвсэл, шархлаа, сорвижил нарийсал үүсч болно. Энэ нь цээж хорсох эсвэл халуун юм уухад хөндүүрлэж, халуу оргиж өвдөх зэрэг шинж тэмдгүүд зовуурь илрэх ба олон удаагийн үрэвсэл, шархлааны улмаас улаан хоолойн салстад аажимдаа эсийн солигдол үүсдэг. Энэ нь хорт хавдрын урьдал өвчин болдог.
-Стресстэй холбоотойгоор ходоод өвддөг. Стресс яагаад ходоодыг өвтгөх нөхцөл болдог юм бол?
-Нойргүйдэл, маш их дарамт, стресс, ажлын хэт ачаалал зэрэг нь ходоодны салстыг хамгаалах тэнцвэрт байдлыг алдагдуулдаг. Ходоод нь өөрөө хүчлээс хамгаалах тусгай тогтолцоотой. Уг хамгаалах тогтолцооны тэнцвэрт байдал алдагдсаны улмаас ходоодны шарх үүсдэг. Ялангуяа толгойны болон үе мөчний өвдөлт намдаах эмүүд болох цитромон, индомон, ибупрофен, дикло-денк зэргийг хэт замбараагүй хэрэглээ нь ходоодны хамгаалах салстыг гэмтээж ходоодны шарх, шархлаат өвчинг үүснэ.
Стрессийн шалтгаант ходоодны өвчлөлийн үед стресс бүхий орчноос тусгаарлах, тайван орчинд ажиллаж, амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатай.
Ходоод өвдөж байгаа үед буцалсан халуун болон хүйтэн ус уудаг. Энэ нь зөв үү. Ямар нэг эрсдэл дагуулж болох уу?
-Ходоодны өвдөлт нь үрэвсэл, шарх, шархлаат өвчин, хавдрын аль ч үед өвдөж болно. Ходоодны шарх болон хорт хавдрын улмаас өвдөж байгаа үед буцалсан халуун уувал амь насанд аюултай цус алдах хүндрэл үүсгэнэ. Иймд дур мэдэн өөрсдөө эмчлэхийг хориглоно. Хүйтэн ус уух нь өвдөлт түр намдаах механик арга хэрэглэж байна гэж ойлгож болох юм.
-Ходоод өвдөж байх үед ямар нэгэн өвчин намдаах эм уух нь байдаг. Ер нь ходоод өвдөж байгаа үед ямар арга хэмжээ авах нь зүйтэй юм бэ?
-Ходоод өвдөхөд хамгийн түрүүнд зөв оношилж, эмчлэхийн тулд ходоод дурандуулах оношилгоо хийлгэх шаардлагатай. Зөв оношилж байж ходоод ямар шалтгаанаар өвдөж байгаа, үрэвсэл, шарх байна уу, хавдар байна уу гэдгээс шалтгаалан зөв эмчлэгдэж, өвчтөн зовуурьгүй болж эдгэрнэ. Мөн хеликобактерийн оношилгоо дээр анхааруулж хэлэхэд цусны шинжилгээ өгч НР эсрэг бие титрээр бактерийн хавсарсан антибиотик эмчилгээг дур мэдэн хэрэглэх нь туйлын буруу юм. Ингэснээр эмэнд тэсвэртэй байдал үүсч эмчилгээг улам түвэгтэй болгодог. Хэрэв таны цусанд НР эсрэг бие илэрсэн, танд ходоодны талаас ямар нэг зовуурь илэрч байвал шууд эмчилгээ эхлэхгүй. Заавал оношилгоо хийлгэх шаардлагатай бөгөөд ходоодоо дурандуулж уреазын тест хийлгэх, эсвэл баас болон амьсгалаар НР шинжилгээ өгч тэдгээрт эерэг илэрч байвал эмчилгээ хийгдэнэ гэдгийг анхаарах ёстой.
-Ходоодны өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ. Хувьдаа ямар дэглэм баримтлах ёстой юм бэ?
-Урьдчилан сэргийлэх үзлэгээр жилдээ нэг удаа ходоод дурандуулах оношилгоо хийлгэх шаардлагатай. Стресс ихтэй орчинд ажилладаг, эм тогтмол хэрэглэдэг, хорт дуршилтай, ходоодны талаас ямар нэг зовуурь илэрдэг бол заавал ходоодоо дурандуулж өвчнөө эрт үед нь оношлуулж байх хэрэгтэй.
Зөв хооллолт маш чухал бөгөөд өдөрт 4-5 удаа багавтар хооллох нь таны ходоодыг ачаалалгүй, өвчлөлгүй байлгана. Завгүй ажлын нөхцөл, ээлжийн ажил зэргээс шалтгаалан гэнэт хэт их идэх, эсвэл хэт өлөн байх зэрэг нь ходоод өвчлүүлэх шалтгаан болно.
Эх сурвалж: Эх Нялхас
Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ai newsgpt

“102 Police” аппликейшнаар 3 хоногийн дотор 30000 гаруй зөрчил бүртгэгджээ

Published

on

By

“102 Police” аппликейшнаар илрүүлсэн, зөрчлүүдийн 80 хувийг явган хүний зам дээрх зөрчил эзэлж байна.

Өнгөрсөн гурван хоногийн хугацаанд “102” аппликейшнээр дамжуулан иргэдээс 30,773 зөрчлийн мэдээлэл хүлээн авч, тэдгээрийн ихэнх нь явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл байршуулсан байжээ. Эдгээр зөрчлийн цаана улсын замын хөдөлгөөнд гарч буй сөрөг үр дагавар, иргэдийн аюулгүй байдал, тээврийн зохицуулалтын хэрэгцээ, технологийн дэвшилтэт хэрэгсэл ашиглах шаардлага зэрэг олон асуудал хөндөгдөж байна.

“102” аппликейшн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг сахиулахад чиглэсэн оновчтой технологийн шийдэл болсон бөгөөд энэ сарын 10–13-ны хооронд иргэдээс нийт 30,773 зөрчлийн мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс хамгийн их хувийг эзэлж буй зөрчил нь явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл байршуулсан бөгөөд зөвхөн гурван өдрийн хугацаанд 24,217 зөрчил бүртгэгджээ.

Энэ нь Монгол улсын замын хөдөлгөөний соёл, зохицуулалт, хяналтын системийн эрчимжүүлэлт шаардлагатай байгааг харуулж байна.

Эх сурвалж: Newsgpt by guren.mn

Дэлгэрэнгүй

Нийгэм

“Шар дарцаг” аяныг нэг сарын хугацаатай зарлажээ

Published

on

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран “Шар дарцаг” аяныг тав дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү аян нь замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилготой юм.
НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн А.Ууганбаяр “Шар дарцаг” аяныг 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдрийг дуустал нэг сарын хугацаатай зарлаж байна. Анх гэрлэн дохиогүй явган хүний гарцан дээр шар дарцаг байрлуулж, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор аяныг санаачилж байсан. Гэвч шар дарцгуудыг авч явах, алга болох тохиолдол их байсан тул энэ жилээс сургууль орчмын бүсэд School police хийж буй эцэг, эхчүүд барьж ашиглаж байна. Мөн ААН-үүд байгууллагынхаа логог дарцган дээр хэвлэн, ойр орчмын гэрлэн дохиогүй гарцан дээр ашиглах боломжтой. School police хийж буй эцэг, эхчүүд авто замын гол хүртэл явган зорчигчтой хамт явж, хөдөлгөөн бүрэн зогсох хүртэл шар дарцгийг өргөнө” гэлээ.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Шар дарцаг” аяныг жил бүр зохион байгуулдаг. Энэхүү аян нь сургууль орчимд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, School police хийж буй эцэг, эхчүүдэд туслах зорилготой. Шөнийн цагаар жолооч нарт явган зорчигч харагдахгүй, гэрлийн гялбаанд орж осол гарах тохиолдол байдаг. Улсын хэмжээнд гарч буй ослын 60-70 хувь нь нийслэл хотод бүртгэгддэг. Хүүхэд гарц, гарамтай хэсгээр гарч байхад нь жолооч мөргөж гэмтээх тохиолдол нэлээдгүй гардаг. Иймээс сургууль орчимд гэлтгүй хороолол, хотхон, ААН байгууллагууд ч шар дарцаг ашиглах боломжтой. Шар дарцгийн цацруулагч нь жолоочид 150–200 метрийн цаанаас тодорч харагддаг. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч уулзвар, гарц руу дөхөхөд хурдаа сааруулах, хүүхэд багачууд, эцэг эхчүүд шар дарцаг өргөж ашиглахыг ТЦА-аас уриалж байна” гэв.
Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Болормаа “Нийслэлийн хэмжээнд 971 боловсролын байгууллагад 536 мянган хүүхэд, багачууд суралцаж байна. Энэхүү аяныг зохион байгуулснаар хүүхдүүдийг болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан хамгаалах боломж бүрддэг. Нийслэлийн боловсролын газар энэхүү төрлийн аянуудыг дэмжиж, хамтран зохион байгуулдаг. “Шар дарцаг” аяны хүрээнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 2000 гаруй эцэг, эх сургуулийн орчинд ажилласан. Судалгаагаар хүүхэд өртсөн зам тээврийн осолд 7 хүртэлх насны хүүхэд 19.7 хувь, 8–14 насны хүүхэд 28.5 хувь, 14–17 насны хүүхэд 14 хувийг эзэлж байна. Зам тээврийн осол Баасан гарагт хамгийн их буюу 82 удаа бүртгэгдсэн байна. Явган зорчигчийн хайхрамжгүй үйлдэл, эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул, жолооч нарын сахилга бат сул зэргээс зам тээврийн осол гардаг. Иймд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшил төлөвшүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хариуцлага, хамтын ажиллагаа чухал юм. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч, жолооч болон аж ахуйн нэгж байгууллага, иргэд энэхүү аянд идэвхтэй оролцож, үлгэр дуурайлал үзүүлэхийг уриалж байна” гэсэн юм.
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Шар дарцаг” аянд идэвх, санаачилга гарган оролцсон иргэн, ААН байгууллагыг нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон НЗДТГ-ын газраас урамшуулах аж.
Дэлгэрэнгүй

Нийгэм

БНХАУ-ын Засгийн газрын 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Published

on

БНХАУ-ын Засгийн газраас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 220 иргэнд тэтгэлэг олгох болсон талаар Боловсролын яамнаас мэдээллээ. БНХАУ-д үргэлжлүүлэн сурч байгаа 138 оюутан, шинээр тэтгэлэгт хамрагдах 82 үүнээс бакалаврын хөтөлбөрт 46, магистр, доктор болон богино хугацааны ерөнхий болон ахисан түвшний сургалт, судалгааны хөтөлбөрт 36 элсэгчид тэтгэлэг олгох юм. Энэ жилээс бакалаврын зэрэгт суралцах хүсэлт гаргагч өргөдөл илгээхээс өмнө “Хятадын Ерөнхий эрдмийн үнэлгээний шалгалт”-ыг /CSCA/ заавал өгдөг болж байгаа аж. Тус шалгалтын танилцуулга болон бүртгүүлэх зааврыг www.csca.cn хаягаар, тавигдах шаардлага, бүрдүүлэх материал зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг https://moe.gov.mn/post/169697 хаягнаас тус тус авах боломжтой. Бүртгэл 2025 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс 2026 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!