Улс төр
Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ
Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг нь албан тушаалын байдлаар урвуулан ашиглаж, аав, ах дүүс, танил талын компаниудад тендер олгож, ашиг сонирхлын зөрчил гаргах байдал газар авсан тухай мэдээллийг нутгийнхан нь дэлгэсээр байна.
Хуулиараа 6-р сарын 1-нээс өмнө улсын хэмжээнд тендер шалгаруулалт дуусах ёстой. Энэ хугацаанд Өмнөговь аймгийн шалгаруулсан тендертэй холбоотойгоор Сангийн яаманд 30 гаруй компани гомдол мэдүүлээд байна. Өмнийн говийн тендерт орсон компаниуд ийнхүү өргөдөл гомдол гаргаж байгаа шалтгаан нь Худалдан авах ажиллагааны газрын дарга Э. Ганхуягийн тойрсон сүлжээтэй холбоотой юм.
Өмнөговийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулсан байна.
Тухайлбал, Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг нь өөрийн төрсөн дүү Э.Очирхуяг “Хуяг-Эрчим” гэх компанид цахилгаан, эрчим хүчний тендер өгсөн байна.

Тус компани нь Өмнөговь аймгийн эрчим хүчний салбарын 12 удаагийн тендерт ялсан гээд бодохоор албан тушаалын давуу байдлаа илтэд ашигласан нь харагдана. Нийт тендерийн үнийн дүн нь 7.2 тэрбум төгрөг.
Үүнийг дараах баримтаас харж болно.


Ингээд зогсохгүй өөрийн аав Т.Энхээгийн компанид 10 гаруй удаагийн тендерт ялуулсан гэх мэдээлэл ч байна.
Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг гэгчийн гэр бүл тус аймгийн 30 гаруй тендерийг авчээ.
Үүнийг эсэргүүцсэн компаниуд Сангийн яаманд өргөдөл гомдол гаргаж, хууль бус тендерийн ажлыг шалгаж өгөхийг хүссэн байдаг. Э.Ганхуяг нь Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэнээр 10 гаруй жил, газрын даргаар хоёр жил ажиллаж байна. Төрд 12 жил ажиллахдаа тендер завшиж, хууль бус сонгон шалгаруулалт хийж, хамаатан садан, найз нөхдөд тендер олгуулдаг болсоныг Өмнөговьчууд шүүмжлэх болжээ.
Түүний Худалдан авах ажиллагааны газрын дарга болсон түүх нь Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбаттай нэг ангид сурсан, найз нөхөд гэдэгтэй холбоотой. Аймгийн даргын дэмжлэгээр Худалдан авах ажиллагааны газрын дарга болж, хууль бус үйл ажиллагаа явуулах нь нэмэгдсэн талаар ч ярьж байгаа юм.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм12 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм10 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм1 year agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм10 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм10 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм12 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт10 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм12 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
