Улс төр
МАН Боловсролын сайдыг чадах гэсэн биш 117 багш 36 сарын тэтгэлгээ авч чадахгүйд хүрлээ
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын гуравдахь хэлэлцүүлгийг хийх үеэр Боловсролын сайдын багц дахь 2.6 тэрбум төгрөгийг хасаж, Цахим хөгжил инноваци харилцаа холбооны сайдын багц руу шилжүүлснээр нийслэлийн 117 багшийг тэтгэмжгүй болгоод байгаа талаарх шүүмжлэл нийгэмд ид өрнөөд байна. Энэ жил 117 багш тэтгэвэртээ гарч байгаа бөгөөд тэд 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг авах ёстой. Гэтэл хуульд заасан энэхүү тэтгэлгийнх нь мөнгийг сайд Э.Батшугарын багцад шилжүүлснээр дээрх багш нар тэтгэмжгүй болоод байна.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж энэ талаар“Ардын намын сайд нар л нэгнийхээ төсвийг нөгөө рүү шилжүүлсэн байна лээ шүү” гэж мэдэгдсэн юм.
Харин Цахим хөгжил инноваци харилцаа холбооны сайд Э.Батшугар “Надад хэлэхгүйгээр 2.6 тэрбум төгрөгийг сайдын багц руу шилжүүлсэн байна билээ. Би яагаад гэдгийг ойлгоогүй хэмээсэн. Хамгийн гол нь Боловсролын сайдыг бөөрөлхөх гээд төсвөөс нь танасан Ардын намынхны ёс зүйгүй үйлдэл цаг наргүй, өндөр ачаалалтай ажилладаг багш, 36 сарын тэтгэмжээ авч тэтгэвэртээ суугаад ахуй амьдралаа залгуулна гэсэн олон багш нарыг бухимдуулаад байна.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
