Технологи
Бразилчуудыг дахин гомдоосон “The MongolZ” өнөөдөр “Falcons”-тай хүч үзнэ
“PGL Бухарест” тэмцээний дөрөв дэх өдрийн тоглолтууд өчигдөр/2025.04.09/ боллоо. Энэ өдөр Монголын “The MongolZ” баг Бразилын “FURIA” багтай тоглов. Хэзээнээсээ бразил багуудын учрыг олоод сурчихсан “The MongolZ” баг энэ удаад ч төвөггүй ялалт байгуулжээ. Тэд өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай буулган авсан аж.Эхний “Mirage” мап дээр “The MongolZ” баг тааруу эхэлсэн ч СТ талаасаа 8:2 гэсэн харьцаатай илүүрхэж, үр дүнд нь 13:9-өөр хожив. Удаах “Nuke” мап дээр ч мөн ялалт байгуулж, бразилчуудын Бухарест дахь сүүлчийн найдварыг нутаг буцаажээ. Бразилыг төлөөлөн нийт гурван баг энэхүү тэмцээнд оролцсон ч бүгд хэсгийн шатаа давж чадсангүй.”FURIA”-ийн эсрэг “The MongolZ”-оос Б.Аюуш /mzinho/ хувь тоглогчийн үзүүлэлтээрээ бүх тамирчдыг тэргүүлжээ.”FURIA”-ийн тааруу амжилт үргэлжилж байна. Тэд энэ онд цөөнгүй тэмцээнд оролцсон ч ганц ч удаа плей-оффын шатанд шалгараагүй явна. Магадгүй удахгүй бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийх биз. Харин “The MongolZ” баг тэмцээнээ 0-2 гэж тааруу эхлүүлсэн ч хоёр тоглолт дараалан ялж, 2-2 гэсэн амжилттай боллоо. Тэд өнөөдөр 21:00 цагаас “Falcons” багтай тоглоно. Хожсон нь плей-оффын шат руу шалгарч, хожигдсон нь хасагдах учиртай.”Falcons”-ийн хувьд удахгүй багтаа томоохон өөрчлөлтийг хийх сурагтай. Сүүлд гарсан мэдээллээр тэд “G2” багаас “m0NESY”-г худалдан авч, “NiKo”-ийн элгийг дэвтээсэн сурагтай байна. Мөн Оросын гоц авьяастан “kyousuke”-г “Spirit”-ийн академиас авахаар хөөцөлдөж буй мэдээ гарчээ. “NiKo” ч “kyousuke”-ийн талаар ярихдаа өөрийг нь санагдуулдаг гэсэн аж.
Нийгэм
Эрдэмтэн, эмч нарын шинэ үеийн шилдэг төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Эрдэмтэн, эмч нарын шинэ үеийн шилдэг төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Монгол Улсад шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт шинэ дэвшил гаргаж буй залуу эрдэмтэн, эмч нарын амжилтыг төр засгаас өндрөөр үнэлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу эрдэмтэн” болон “Шилдэг залуу эмч” цол тэмдгээр шагналаа.
Энэхүү шагналыг хүртсэн залуучууд Монголын шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй бөгөөд тэдний ажил нь олон улсын түвшинд өрсөлдөхүйц, шинэ дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололт ухааныг эх орондоо нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Тодруулбал, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Очирхуягийн Алтантуяа нь химийн судалгаагаар дэлхийд нэр хүндтэй бүтээлүүдийг гаргаж, Монголын химийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулсан бол, МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн багш Бат-Оргилын Төрмандах нь ногоон эрчим хүчний салбарт шинэлэг төсөл, инновац хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн салбарын шилдэг залуу эмч нарын тоонд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн элэг, цөс, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслын их эмч Базарсадын Цэрэнбат, П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын их эмч Лхагвасүрэнгийн Бямбацогт болон Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасгийн их эмч Батсуурийн Билэгсайхан нар багтаж байна. Эдгээр мэргэжилтнүүд нь тусгайлан хөгжүүлсэн мэс заслын техник, оношилгооны шинэ аргачлалуудыг эх орондоо нэвтрүүлж, өвчтөний амьдрах чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
Дэлхий
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез 16-аас доош насныхны олон нийтийн сүлжээг хориглох “Under-16 social media ban” хуулийг санаачлан, хэрэгжүүлж эхэллээ
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез 16-аас доош насныхны олон нийтийн сүлжээг хориглох “Under-16 social media ban” хуулийг санаачлан, хэрэгжүүлж эхэллээ
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез 16-аас доош насныхны олон нийтийн сүлжээг хориглох “Under-16 social media ban” хуулийг энэ оны 11-р сард санаачлан баталж, дэмжсэн гэдгээ илэрхийлж байсан юм. Энэ хуулиар “social media age limit” буюу 16 наснаас дооших хүүхдүүдэд олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглож, компаниудад дүрэм журмыг хэрэгжүүлэх үүрэг ногдуулсан бөгөөд энэ сарын 10-наас тус хориг гүйцэд хэрэгжиж эхэлжээ.
Хоригт хамрагдах 10 платформ нь Instagram, Facebook, TikTok, YouTube, Snapchat, Reddit, X, Threads, Twitch, Kick юм.
Энэхүү хуулиар эцэг эх, хүүхдүүдийг шийтгэхгүй, харин насны шалгалт хийгээгүй 16-аас доош насныхныг платформдоо нэвтрүүлсэн технологийн компани 49.5 сая австрали доллар хүртэл торгууль төлөх ба энэ нь 16-аас доош насныхныг олон нийтийн сүлжээнээс хориглосон дэлхийд анхдагч хууль юм.
Өсвөр насныхан тус хоригийг эсэргүүцэж, найз нөхөдтэй харилцах болон олон нийтийн орчинд өөрийгөө илэрхийлэх боломж хязгаарлагдлаа хэмээн шүүмжилжээ. Мөн үйл ажиллагаа хэрэгжиж эхэлснээс хойш нас шалгах, акаунтыг цуцлах, эсвэл VPN-ээр нэвтрэх оролдлого зэрэг үйлдлүүд илэрч байгаа тухай албаныхан мэдээлж байна.
Эх сурвалж BBC, Al Jazeera, The Guardian
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
Нийгэм
14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо
“Enjoy AI 2025” олон улсын уралдаанд Говь-Алтай аймгийн Р.Ууганбаяр “Дрон кодчилол” төрөлд дэлхийн аварга боллоо
Монголын бяцхан инженерүүд “Enjoy AI 2025” олон улсын робот, кодчиллын уралдаанд амжилттай оролцож, медаль хүртлээ. Тус тэмцээнд дэлхийн 61 улсын 1000 гаруй хүүхэд оролцсон бөгөөд манай улсаас 56 оролцогч хүч сорьж, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн нь улсынхаа боловсролын салбарт томоохон хөшүүрэг болов.
Дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй, технологийн өсөлт хурдацтай хөгжиж буй энэ цаг үед Монгол хүүхэд, залуус өөрсдийн чадвараа дэлхийн хэмжээнд сорин, аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа. Говь-Алтай аймаг “Дэлгэцгүй кодчилол” төрөлд Б.Есөнмөнх, Э.Өрнөхбаяр нар мөнгөн медаль, Дархан-Уул аймгийн Н.Амин-Эрдэнэ, Б.Содгэрэл нар мөн энэ төрөлд хүрэл медаль хүртжээ.
Өнөөдрийг хүртэл “Enjoy AI” тэмцээнд 17,036 баг, 29,460 оролцогч оролцсон бөгөөд Монголын хүүхэд залуус дэлхийн тайзнаа өөрсдийн чадвараа харуулж, шинэ түүхийг эхлүүлж байна. Тус амжилт нь зөвхөн хүүхэд залуусын ур чадварын илрэл төдийгүй, Монголын ирээдүйг технологи, инновацаар цогцлоох зорилгыг бодит болгох томоохон алхам болох нь дамжиггүй юм.
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ