Connect with us

Нийгэм

П.Батхишиг: ЦУОШГ-ын супер компьютерыг шинэчиллээ

Published

on

П.Батхишиг: ЦУОШГ-ын супер компьютерыг шинэчиллээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвлөх П.Батхишигээс дараах асуултад хариулт авав.

-2024 оны зудын дараа та бүхэн УОК-той хамтран дүн шинжилгээ хийсэн үү. 2023 оны өвөл эхэлсэн зудаас урьдчилан сэргийлэх боломж байсан уу?
-Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын мэдээллийг нарийвчлан боловсруулан түгээдэг. Цаг агаарын төлөвийг тав арав хоног, сар, улирлаар нь урьдчилан мэдээлж байна. Газар хөдлөлтийг ч тодорхой хэмжээнд урьдчилан мэдэх боломж манай улсад бүрдсэн. Нийслэлд иргэд цаг агаарын мэдээг байнга авч байна. Харин хөдөө сүлжээний хүрэлцээ, ухаалаг гар утасгүйн улмаас мэдээг хоцорч авч болзошгүй.

Гэхдээ цаг агаар хүндэрсэн нөхцөлд орон нутгийн байгууллагууд иргэдэд цас орох нь, хүйтрэх нь гэдгийг давхар мэдээлж байх үүрэгтэй юм.

Шалтгаан үр дагавар салшгүй холбоотой. Бид ихэвчлэн үр дагаврыг онцолдог. Манай улсад даатгалын тогтолцоо нэвтрээд 30 жил болсон ч нийт малын ердөө 14-15 хувь нь даатгалтай байдаг.

Мөн малын тоо өсөж байна. Мал бол төрийн хамгаалалтад байдаг хувийн өмч юм. Хохирлын дараа малаа даатгуулсан малчид нөхөн төлбөрөө авсан. Тэдний хувийн өмч учраас эрсдэлдээ санаа зовжээ. Нөгөөтэйгүүр мал тэдний амь зуулга тул малаа даатгуулах нь зөв.

Манай улсад даатгалын тогтолцоо нэвтрээд 30 жил болсон ч нийт малын ердөө 14-15 хувь нь даатгалтай байдаг.

Даатгуулаагүй малчдад хүндрэл үүссэн. Гэвч тэднийг малаа заавал даатгуул гэж шахаж болохгүй.

Бидний аливаа гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх бэлэн байдал хангалтгүй хэвээр байна.  Иймд цаг уурчдын мэдээг малчид уншаад, тэр дагуу ажлаа төлөвлөж, үйл хөдлөлөө уялдуулж байна уу гэдэгт анхаарч ажиллана.

Олон жилийн дунджаас хүйтэн өвөл болно гэхэд л орон нутгийн удирдлагууд хадлан тэжээлийн бэлтгэлд хяналт тавин ажиллах ёстой юм. Улсын гар харах ёсгүй.

НҮБ, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр би АДАПТ төслийг дөрвөн аймагт хэрэгжүүлж байна. Баруун хоёр, зүүн хоёр аймагт энэ төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд ЦУОШГ-ын супер компьютерыг шинэчиллээ. Тэгэхээр 21 аймгийн цаг уурын мэдээллийг шуурхай боловсруулна.

Гамшигт үзэгдлийн давтамж, хохирол жилээс жилд нэмэгдэж байгаа тул манай яам Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах хуулийн төслийг Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран боловсрууллаа. Салбарынхандаа хуулийн төслийг танилцуулж, саналыг нь авсан.

Гамшигт үзэгдлийг бид зогсоож чадахгүй, хянаж чадахгүй. Иймд урьдчилан сэргийлэхэд илүү анхаарч, төлөвлөгөөгөө энэ чиглэлд боловсруулна. Шалтгаанд биш үр дагаварт анхаарсаар өнөөг хүрлээ.

Цаашдаа их хэмжээний өгөгдөл боловсруулах, хяналтын станцууд суурилуулах шаардлагатай. Одоогоор бид эдгээр ажлыг олон улсын байгууллагын санхүүжилтээр л хийж байна. АДАПТ төслийн хүрээнд дөрвөн аймгийн  л гамшигт бэлэн байдлыг нэмэгдүүлсэн.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!