Дэлхий
Кашмирт гарсан халдлага Энэтхэг, Пакистаны усыг зэвсэг болгосон мөргөлдөөнд хүргэв
Энэтхэгийн хяналтад байдаг Кашмирын бүс нутаг дахь аялал жуулчлалын алдартай бүсэд буутай этгээд гал нээснээр 26 жуулчин амиа алдсан хэрэг дөрөвдүгээр сарын 22-нд гарсан билээ. Сүүлийн жилүүдэд энгийн иргэд рүү чиглэсэн ийм томоохон хэмжээний халдлага огт гараагүйг Кашмирын ерөнхий сайд Омар Абдулла хэлсэн.
Тодруулахад, Кашмирын бүс нутагт 1990-ээд оноос хойш зэвсэгт салан тусгаарлагчдын бослого олон удаа гарч, мянга мянган хүний амь хохирсон. 1947 оны наймдугаар сарын 15-нд Британийн Энэтхэг улс тусгаар тогтнолоо олж авсны дараа тус улс Энэтхэг, Пакистан гэсэн хоёр улс болон хуваагдсан түүхтэй. Энэ цаг үеэс хойш Кашмир нь Энэтхэг, Пакистаны газар нутгийн маргаантай бүс болсон юм.
Тэгвэл сүүлийн удаагийн цуст халдлагын дараа талууд харилцан хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна. Тухайлбал, Пакистан улс Энэтхэгийн нислэгүүдэд агаарын орон зайгаа хаах, виз олголтыг зогсоох арга хэмжээ авчээ.
Харин Энэтхэг улс Дэлхийн банкны зуучлалаар байгуулсан Инд мөрний усны гэрээг түдгэлзүүлж, хамгийн хүчтэй, онцгой зэвсгээ ашиглаад байна.
Энэхүү гэрээг 1960 онд байгуулсан бөгөөд Энэтхэг, Пакистан хоёрын хооронд байгуулсан ус ашиглалтын тухай олон улсын гэрээ юм. Хоёр улсын хооронд хурцадмал байдал удаан үргэлжилсэн ч гэлээ Инд мөрний усны гэрээ 65 жил хадгалагджээ.
Гэрээний маргаан үүссэн нэг онцгой тохиолдол нь 2016 он. Тухайн үед Кашмирын бүс нутаг дахь Энэтхэгийн цэргийн бааз халдлагад өртөж, 19 цэрэг амь үрэгдсэн. Үүний дараа ерөнхий сайд Нарендра Моди “Цус, ус хоёр хамт урсаж болохгүй” гэх алдартай үгээ хэлж, усны гэрээг дахин авч үзэхээ мэдэгдэж байв. Пакистан үүнийг гэрээний зөрчил гэж үзэж, Дэлхийн Банкинд гомдол гаргасан. Эцсийн дүндээ гэрээг бүрэн цуцлаагүй боловч Энэтхэг улс гэрээг хатуу мөрдөх биш эсрэгээрээ өрсөлдөөнт маягаар ашиглах алхмууд хийж эхэлсэн юм.
Тэгвэл энэ удаад Энэтхэг улс Пакистаныг маргаантай бүс нутагт терроризмыг дэмжиж байна гэж буруутган, анх удаа гэрээг түр зогсоов.
300 сая орчим хүнийг тэжээдэг Инд мөрний урсгал тасалдсан нь Ази тивд хамгийн удаан үргэлжилсэн мөргөлдөөний галыг улам дэврээх төлөвтэй байна. Пакистан улс усны урсгалыг хязгаарлах аливаа алхмыг дайны үйлдэл гэж тооцох болно гэдгээ анхааруулав. Энэтхэгийн Усны сайд засгийн газрынхаа шийдвэрийг түүхэн шийдвэр гэж сайшаагаад, “Инд мөрний дусал ч ус Пакистан руу урсахгүй” гэжээ. Харин Пакистаны Гадаад хэргийн сайд Билавал Бхутто Зардари хариуд нь “Энд Инд мөрөн эсвэл тэдний цус л урсах болно” гэж анхааруулсан байна.
Цөмийн зэвсэгтэй хоёр улсын одоогийн хямралын талаар Лондонгийн Кингс коллежийн профессор Дааниш Мустафа хэлэхдээ “Хамгийн том эрсдэл бол аль аль талдаа хэт их хариу үйлдэл үзүүлэх явдал юм” гэжээ.
1960 онд Энэтхэгийн ерөнхий сайд асан Жавахарлал Неру, Пакистаны ерөнхийлөгч Аюб Хан нарын гарын үсэг зурж байсан уг гэрээний дагуу зүүн гурван гол болох Рави, Сутлеж, Биасыг Энэтхэгт, баруун гурван гол Индус, Ченаб, Желумыг Пакистанд ашиглах эрхийг олгосон юм.
Пакистаны хөдөө аж ахуйн 80 орчим хувь, цахилгаан эрчим хүчний 30 гаруй хувь нь баруун гурван голоос хамаардаг. “Инд мөрний усны гэрээг энэ олон жилийн турш өчнөөн дайн, хурцадмал байдлыг даван туулсан. Усыг зэвсэг болгох ёсгүй” гэж Пакистаны Үндэсний ассамблейн гишүүн Шармила Фаруки хэлжээ.
Өдгөө Пакистан улс Энэтхэгийн шийдвэрийг сөрөх хууль зүйн бүх л арга замыг хайж байна. Тэр дундаа гэрээ, маргаан аль алиныг зуучилж байсан Байнгын арбитрын шүүх, Дэлхийн банкны хөндлөнгийн оролцоог эрэлхийлж байгаа аж.
Пакистанд учирч буй шууд эрсдэл бол урьдчилан таамаглах аргагүй байдал. Гэрээнд заасны дагуу Энэтхэг улс үер, усалгаа, усан цахилгаан станцын төлөвлөлтөд чухал ач холбогдолтой ус зүйн мэдээгээ хуваалцах ёстой. Ялангуяа борооны улиралд энэ мэдээг хуваалцах нь нэн чухал.
Гэхдээ Энэтхэг улс их хэмжээний усыг тэр дор нь хаах, эсвэл өөр тийш нь чиглүүлэх тийм амар биш гэдгийг зарим мэргэжилтэн хэлж байна. Голын гольдрол өөрчлөх нь мэдээж дэд бүтцийн асар том ажил. “Пакистаны хөдөө аж ахуйд сөргөөр нөлөөлөх хэмжээний ус хадгалах хүчин чадал Энэтхэгт дутагдана” гэдгийг Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Абид Сулери хэлж байна. Энэтхэгт одоогоор баруун гурван голын усыг хуримтлуулах, өөр тийш нь урсгах дэд бүтцийн боломж бололцоо байхгүй.
Энэтхэг, Пакистан хоёрын хэн хэнийх нь хувьд эмээж буй зүйлс ч бас бий. Пакистаны хувьд Энэтхэг улс далангаар түр саатуулсан усаа гэнэт урсгаж, сүйрлийн усан бөмбөг илгээх вий гэсэн айдас. Харин Энэтхэгийн хувьд Пакистан улс хилийн дагуух ус зайлуулах хоолойг хаах вий гэсэн айдас бий. Хэрвээ Пакистан улс ус зайлуулах хоолойгоо хаавал хортой бохир ус Энэтхэгийн тариалангийн талбайд хүрч, үерлүүлэх эрсдэлтэй.
Мөн Пакистаны холбоотон Хятад улс Энэтхэгийн олон сая иргэний амь амьдралтай холбогдох гол мөрний дээд хэсгийг хянадаг. Модигийн 2016 онд хийсэн мэдэгдлийн дараа Хятад улс Энэтхэгийн Брахмапутра гэгддэг Ярлунг Цанпогийн цутгалыг хаасан. Энэ нь Хятад улс Пакистаныг дэмжиж байгаагийн илэрхийлэл гэж Энэтхэг үзжээ.
Дэлхий
Америкчуудын гуравны нэг нь Венесуэль рүү чиглэсэн цэргийн ажиллагааг дэмжиж байна
Reuters/Ipsos агентлагийн явуулсан санал асуулгын дүнгээр Америкийн иргэдийн гуравны нэг нь АНУ-ын Венесуэлд цохилт өгөх, тус улсын эрх баригчдыг түлхэн унагахыг дэмжлээ. Мөн эдгээр хүмүүсийн олонх нь газрын тосны ордуудыг хянах чиглэлд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлжээ.
Судалгаанаас харахад нийт асуулгад оролцогчдын 33 хувь нь Венесуэлд цэргийн оролцоог зөвшөөрч, түүнийгээ дэмжиж буйг илэрхийлжээ. Тодруулбал Бүгд найрамдахчуудын дунд энэ үзүүлэлт илүү өндөр бөгөөд нийт иргэдийн 60 хувь нь АНУ-ын цэргийн хүчин Венесуэлд хүч түрэн оролцохыг дэмжиж байна.
Одоогийн байдлаар Вашингтоны дипломат бодлого нь тус улсын газрын тосны нөөцөд нөлөөлөхийг зорьж буй нь илт байна. АНУ-ын эрх баригчид Венесуэлийн эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдлыг ашиглан газрын тосны салбарыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хянах хүсэлтэй байгааг шинжээчид онцоллоо.
Өнгөрсөн жилүүдэд Дональд Трампын засаг захиргааны үеийн бодлого харьцангуй хатуу байсан ч, сүүлийн үед түүний үнэлгээ 42 хувьд хүрч, дэмжлэг нэмэгдэж буйг шинжээчид онцолж байна. Мөн, Америкийн эрх баригчдын дунд цэргийн оролцоог эрчимжүүлэх хандлага улам бүр өргөжиж байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, АНУ-ын бие даасан шийдвэр гаргах эрх мэдлийг нэмэгдүүлэх, дипломат харилцааг нөлөөлөх зорилгоор цэргийн хүчийг ашиглах сонирхол өсч буйг мэргэжилтнүүд онцолж байна.
Эх сурвалж Reuters
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
Дэлхий
Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ
2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.
Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.
Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.
Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.
Эх сурвалж World Curling
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
Дэлхий
Цуен Ван хотод гал гарсны улмаас 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Даваа гарагийн үүрээр шөнийн 02:00 цагийн үед Цуен Ван хотын төвд гал гарч, 100 гаруй оршин суугчийг аюулгүй газар нүүлгэн шилжүүллээ. Түймэр нь тус хотын Тай Юэн байшингийн 33 дугаар давхарт гарчээ.
Тус улсын Онцгой байдлын албаныхан очиж аврах ажиллагааг зохион байгуулжээ. Гал сөнөөгчид тус байранд очиж, галын тархалтыг цаг алдалгүй зогсоохын тулд шуурхай ажилласан бөгөөд утаанд хордсон эмэгтэйг аварч, эмнэлэгт хүргэсэн байна.
Гал гарсан шалтгааныг тодруулах ажил үргэлжилж байна. Эх сурвалжийн мэдээллээр, одоогоор галын шалтгаан тодорхойгүй бөгөөд цагдаагийн байгууллага болон гал түймрийн алба шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Цуен-д гарсан энэ осол нь орон нутгийн орон сууц болон галын аюулгүй байдлын стандартыг нягтлан шалгах хэрэгтэйг санууллаа.
Иргэдийн аюулгүй байдал, орон нутгийн засаг захиргааны хүчин чармайлт энэ төрлийн осол давтан гарахаас сэргийлэхэд чухал үүрэгтэй бөгөөд цаг хугацаа алдалгүй арга хэмжээ авч, шинэчлэл хийх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Эх сурвалж The Standard
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм6 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм6 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм6 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт6 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм8 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
