Connect with us

Нийгэм

Эрчим хүчний салбарт тулгарч буй асуудлыг хэлэлцэж, гэр хорооллын дэд бүтцийг шийдэх загварыг танилцууллаа

Published

on

Эрчим хүчний сайд болон Нийслэлийн засаг даргын хамтарсан тушаалаар нийслэл Улаанбаатар хот орчмын цахилгаан, дулааны хэрэглээний өсөлтийг хангах техникийн шийдэл, дэд бүтцийн төслүүдийн байршлыг нарийвчлан тогтоох, ажлын тоо, хөрөнгө оруулалтын хэмжээг тооцоолох, мэдээлэл харилцан солилцох чиг үүрэг бүхий шуурхай ажлын хэсгийг нэгдүгээр сард байгуулсан. Уг ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болж, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн Ахлах шинжээч Б.Баттөмөр болон нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Улаанбаатар дулааны сүлжээ, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр нийслэл хотод нэн тэргүүнд тулгамдаад буй эрчим хүч, дулааны асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ. Мөн гэр хорооллын бүсэд, тэр дундаа СБД-ийн 8 дугаар хороонд хэсэгчилсэн инженерийн дэд бүтцийг шийдэх загварыг танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Эрчим хүчний салбар улс орны хөгжилд хамгийн чухал салбар. Уг салбарын хөгжлийг дэмжих зорилгоор ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах, Ѵ дулааны цахилгаан станц болон хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих ажлыг хэрэгжүүлнэ. Түүнчлэн Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барина. Ийнхүү эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж байна. Өнөөдөр бид нийслэл Улаанбаатар хотын цахилгаан, дулааны хэрэглээний өсөлтийг хангах техникийн шийдэл, инженерийн шугам сүлжээний төлөвлөлтийг боловсруулах, хөрөнгө оруулалтыг тооцоолох, санхүүжилтийг шийдвэрлэх талаар холбогдох байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж шийдэлд хүрэх зорилгоор санал бодлоо солилцлоо” гэв.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг “Нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэхийн тулд дулааны шугам сүлжээг хамгийн эхэнд сайжруулах шаардлагатай. Ингэснээр бүтээн байгуулалтууд үргэлжлэх таатай нөхцөл бүрдэнэ. Үүнд, мэргэжлийн байгууллагууд, сайн инженерүүд, улс болон нийслэлийн хамтын ажиллагаа ихэд чухал. Хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр ч анхаарч ажиллах нь зүйтэй. Эрчим хүчний бүтээн байгуулалтууд үр өгөөжөө нөхөж өгдөг ашигтай хөрөнгө оруулалт учир томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд цахилгаан, дулааны асуудлаа шийдэх нь чухал юм” гэлээ.

Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн Ахлах шинжээч Б.Баттөмөр “Улаанбаатар хотод 1.7 сая гаруй иргэн, 465 мянга гаруй айл өрх амьдарч байна. Үүний 205 мянга гаруй айл өрх нь гэр хорооллын бүсэд амьдардаг. Эдгээр айл өрхийг инженерийн дэд бүтцээр хангах зорилтууд үе үеийн Засгийн газар, орон нутгийн удирдлагуудын шийдвэрлэх асуудлуудын нэг байсаар ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл явж ирсэн шийдлээр төвлөрсөн инженерийн дэд бүтцэд холбох гэхээр нэг айл өрхөөс их хэмжээний зардал гарах эрсдэл бий болдог. Иймд, 10 айл нийлж хөршийн холбоо байгуулан, дундаа цахилгаан, дулаан, бохироо бүрэн шийдэх боломжтой инженерийн дэд бүтцийн загварыг бий болгоод байна. Ингэж хамтарснаар нэг айлаас гарах өртөг багасаж, яндангийн тоо эрчимтэй буурна гэж тооцоолж буй” гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Батсүмбэр суманд орчин үеийн инженерийн шийдэлтэй шинэ бага сургууль ашиглалтад орлоо

Published

on

Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтарсан “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багт 75 хүүхдийн хүчин чадалтай шинэ “Бага сургууль” өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтэд Боловсролын сайд П.Наранбаяр, НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, “Номин Холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч A.Шагдарсүрэн тэргүүтэй төлөөллүүд болон аймаг, сум, багийн удирдлагууд оролцов.

“Энэхүү санаачилгыг бодит ажил болгоход хувийн хэвшлийн оролцоо, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү багийн бага сургууль төр-хувийн хэвшил-хөгжлийн байгууллагуудын түншлэлийн тод жишээ болж байна. Бид ирэх жил илүү олон багт сургуулиуд байгуулахаар төлөвлөж байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан онцоллоо.

“Номин Холдинг” ХХК-ны хөрөнгө оруулалтаар баригдсан уг сургууль нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тэсвэртэй дулаан, агааржуулалт, сэргээгдэх эрчим хүч зэрэг орчин үеийн инженерийн шийдэлтэй байгальд ээлтэйгээрээ онцлог юм.

Мөн сургалтын орчин нь үндэсний болон олон улсын стандартад нийцсэн өндөр хурдны интернэт, цахим анги, стандартын гал тогоо зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, бага насны хүүхдэд ээлтэй, гэртээ ойр боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдах боломжийг бүрдүүлжээ.

Багш нарыг холимог бүлгийн сургалт болон цахим сургалтын арга зүйгээр чадавхжуулсан байна.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Өнөөдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 77 жилийн ой тохиож байна

Published

on

Өнөөдөр хүний эрхийн олон улсын өдөр. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор гишүүн улсууд “дэлхийн бүх улс түмэн, бүх улс гүрэн хэрэгжүүлэхийг эрмэлзвэл зохих нийтлэг зорилт болгон дэвшүүлж”, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, түүний бүх заалтыг дагаж мөрдөхийг уриалсан түүхэн өдөр юм.

Хүн бүр төрөхөөсөө бүхий л эрх, эрх чөлөөг  яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалтгүйгээр эдлэх ёстой.

Тунхаглал 30 зүйлээс бүрдэх бөгөөд хүн бүрийн эдлэх иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын зэрэг олон талт эрхийг багтаасан байдаг.

1950 оноос эхлэн жил бүр хүний эрх, эрх чөлөөг цогц байдлаар эрэмбэлэн тодорхойлсон, улс орон бүхэнд үлгэр болохуйц хүний эрхийн жишиг тогтоосон энэхүү баримт бичиг батлагдсан өдрийг олон улсын “Хүний эрхийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн юм.

Хүний эрх, эрх чөлөө нь  Монгол Улсын Үндсэн хуулийн  суурь үзэл баримтлалын нэг юм.

“Хүн бүхэн заяагдмал эрхтэй” хэмээх санааг анх дэлхийн түвшинд тунхагласан  “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” нь олон улсын болон бүс нутгийн хэмжээний хүний эрхийн олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжийн үндэс болсон билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн оршилд хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлнэ хэмээн тунхаглаж, Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэгт “Хүний эрх, эрх чөлөө”-г тодорхойлсон нь түүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын нэг болгосон юм.

Монгол Улс Үндсэн хуулиа баталснаас хойш хүний эрх, эрх чөлөөний төлөө олон улсын болон иргэдийн өмнө хүлээсэн  үүргээ хэрэгжүүлэх талаар идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд эдгээрийг үндэсний хууль тогтоомж, эрх зүйн бусад баримт бичигт тусгаж, мөн олон улсын гэрээнд нэгдэн орох замаар баталгаажуулжээ.

Монгол Улс НҮБ-ын гишүүн улс болохын хувьд Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пакт,  Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай конвенц зэрэг хүний эрхийн талаарх олон улсын 40 гаруй гэрээнд нэгдэн орсон буюу соёрхон баталсан байна.

Түүнээс гадна Монгол Улс 2000 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг баталж, Хүний эрхийн Үндэсний байгууллагыг байгуулсан билээ.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд Үндсэн хуулийн цэцийг Монгол Улсад хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болгон хуульчилсан байна.

Бэлтгэсэн: Х.Бямбадалай

Дэлгэрэнгүй

Нийгэм

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо

Published

on

By

  “Enjoy AI 2025” олон улсын уралдаанд  Говь-Алтай аймгийн  Р.Ууганбаяр “Дрон кодчилол” төрөлд дэлхийн аварга боллоо 

Монголын бяцхан инженерүүд “Enjoy AI 2025” олон улсын робот, кодчиллын уралдаанд амжилттай оролцож, медаль хүртлээ. Тус тэмцээнд дэлхийн 61 улсын 1000 гаруй хүүхэд оролцсон бөгөөд  манай улсаас 56 оролцогч хүч сорьж, алт,  мөнгө,  хүрэл медаль хүртсэн нь улсынхаа боловсролын салбарт томоохон хөшүүрэг болов.

Дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй, технологийн өсөлт хурдацтай хөгжиж буй энэ цаг үед Монгол хүүхэд, залуус өөрсдийн чадвараа дэлхийн хэмжээнд сорин, аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа. Говь-Алтай аймаг “Дэлгэцгүй кодчилол” төрөлд Б.Есөнмөнх, Э.Өрнөхбаяр нар мөнгөн медаль,  Дархан-Уул аймгийн Н.Амин-Эрдэнэ, Б.Содгэрэл нар мөн энэ төрөлд хүрэл медаль хүртжээ.

Өнөөдрийг хүртэл “Enjoy AI” тэмцээнд 17,036 баг, 29,460 оролцогч оролцсон бөгөөд Монголын хүүхэд залуус дэлхийн тайзнаа өөрсдийн чадвараа харуулж, шинэ түүхийг эхлүүлж байна.  Тус амжилт нь зөвхөн хүүхэд залуусын ур чадварын илрэл төдийгүй, Монголын ирээдүйг технологи, инновацаар цогцлоох зорилгыг бодит болгох томоохон алхам болох нь дамжиггүй юм.

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!