Энтертейнмент
Хятад улс К-попт зөөлөн хандаж эхлэв
АНУ-тай худалдааны дайн эхлүүлж, дотоодын хэрэглээ нь ч буурсан Хятад улс К-поп урлагт хандах хандлагаа өөрчилж эхлэв. Тодруулбал, К-попийн нэгэн төлөөлөл “Epex” хамтлаг тавдугаар сарын 31-нд Фүжянь мужийн Фүжоу хотод тоглолт хийхээр болсон.
Энэ нь 2016 оноос хойш анх удаа Өмнөд Солонгосын хамтлаг Хятадад тоглолтоо хийж буй тохиолдол. Түүнчлэн К-попийн алдартай арга хэмжээнүүдийн нэг “Dream” тоглолт есдүгээр сарын 26-нд Хайнань мужийн 40 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд болохоор товлогджээ.
Өмнөд Солонгос 2016 онд пуужингийн довтолгооноос хамгаалах “THAAD” системийг ашиглах шийдвэр гаргасны дараа Хятад улс дотооддоо К-попийг албан бусаар хориглосон. Энэ систем нь Хятадын цэргийн хүчийг хязгаарлах зорилготой гэж тэд үзсэн юм. Тэгвэл сүүлийн үед гарсан шийдвэрүүд Хятад улс К-попт харьцангуй зөөлөн хандаж эхэлсний илрэл бололтой.
Шанхай хотод “Twice” болон “IVE” охидын хамтлагуудын шүтэн бишрэгчдийн арга хэмжээ мөн болсон зэргийг харвал Хятад улс илүү өргөн хүрээтэй үйлдэл гаргахаасаа өмнө дунд түвшинд ажиллаж эхэлснийг илтгэнэ.
Шинжээчдийн үзэж буйгаар энэ шийдвэр нь Хятадын удаан үргэлжилсэн эдийн засгийн уналтын үед дотоодын эрэлтийг сэргээх стратегийн нэг хэсэг юм. Хятадын засгийн газар аялал жуулчлал, зочломтгой байдал, орон нутгийн худалдаа зэрэгт зарцуулах зардлыг дэмжих зорилгоор гадаадын тоглолт, соёлыг сурталчилж эхэлжээ.
Өмнөд Солонгосын хөгжмийн зах зээлийн хамгийн том импортлогчид нь Япон, АНУ бөгөөд Хятад тэдний араас орно. Тиймээс олон жилийн хязгаарлалтыг үл харгалзан стратегийн ач холбогдол нь өндөр юм. Хятад улс Өмнөд Солонгосын уран бүтээлчдэд тавьсан хоригоо цуцалбал энэ оны тоглолтын орлогын 25 гаруй хувийг бүрдүүлнэ.
Эдийн засгийн хүчин зүйлээс гадна дипломат ач холбогдол ч байгааг шинжээчид онцолж байна. Хятад улс өөрт тулгараад буй эдийн загсийн сорилттой холбоотойгоор хөрш орнуудтайгаа, тэр дундаа Өмнөд Солонгостой харилцаагаа сэргээхийг эрмэлзэж байна.
Дашрамд дурдахад, тарифын улмаас хаа сайгүй зах зээл тогтворгүйтэж байгаа энэ үед Өмнөд Солонгосын энтертайнмент салбар өсөлтийг амлаж буй. Орлогын үндсэн хөшүүрэг нь дижитал болон биет бус хэлбэртэй байдаг тул хил дамнасан тариф тэдэнд нөлөөлөхгүй.
Энтертейнмент
Женни 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодорчээ
Энтертейнмент
Рөүз: Би үнэxээр итгэж чадаxгүй байна
Ирэx 2026.02.01-ний өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод зоxион байгуулагдаx 68 даxь удаагийн “Grammy” xөгжмийн шагнал гардуулаx ёслолд Рөүзийн Бруно Масртай xамтран дуулсан “APT” дуу гурван номинацид нэр дэвшиж түүxийг бүтээв
Рөүз энэхүү дуугаараа :-Apple Music-ийн “Top 100: Global” жагсаалтыг тэргүүлж тэргүүн байранд хүрсэн анхны K-pop уран бүтээлч,-Spotify дээр хамгийн хурдан тэрбум xандалтыг авсан анxны K-pop дуу гэсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдэж байв.
Тэрээр: Би үнэxээр өөртөө итгэж чадаxгүй байна. Би одоо ч бүx зүйлээс суралцаж өөрийгөө боловсруулаxыг xичээж явна. Миний бий болгосон бүx зүйл надад болон бусад олон xүнд маш иx ач xолбогдолтой. Та бүxэндээ маш иx таларxаж байна” гэжээ.
Энтертейнмент
“G Dragon”-ы тоглолтын бүx тасалбар найман минутын дотор xудалдаалагдаж дууслаа
“Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ёны 2025 оны 12 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Сөүл xотод xийx “Ubermensch In Seoul Encore” тоглолтын бүx тасалбар xудалдаалагдаж дууссан байна.
“Ubermensch In Seoul Encore” тоглолтын 115,000 тасалбарыг xудалдаалаxад ердөө найман минутын xугацаа зарцуулагджээ.
2025 оны 3 сарын 29-ний өдрөөс эxэлсэн “Ubermensch In Seoul Encore” тоглолт нь дэлxийн 10 гаруй томооxон xотод нийтдээ 39 удаа болсон бөгөөд уг тоглолтыг нийт 700,000 гаруй xүн (V.I.P-нууд) үзэж сонирxсон юм.
Бэлтгэсэн И.Доржнамжил
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм6 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм6 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм6 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт6 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм8 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
