Connect with us

Дэлхий

Ф.Мерц гадаад бодлогодоо анхаарал хандуулж байна

Published

on

sonin.mnБЕРЛИН, 2025 оны тавдугаар сарын 8 /DW/. Германы Канцлер асан Олаф Шольцын засгийн газрын үед хамгийн ойрын түнш болох Францаас гадна Польштой харилцах харилцааг орхигдуулж байсан хэмээн Фридрих Мерц сонгуулийн сурталчилгааныхаа үеэр байнга шүүмжилдэг байв.

Эдгээр гурван улс хамтдаа “Веймарын гурвалжин” хэмээх бүс нутгийн эвслийг бүрдүүлдэг нь олон жилийн өмнө чухал үүрэг гүйцэтгэж байсан бол сүүлийн үед нөлөө нь багасжээ.

Харин Ф.Мерц үүнийг өөрчлөхийг эрмэлзэж байгаа бөгөөд анхны гадаад айлчлалаа Парис, Варшав хотуудад хийж байна.“Ялангуяа Франц-Германы харилцааны тухайд гэвэл, Шольц, Макроны үед тэдний харилцаа төдийлэн сайн биш байсан тул шийдэгдээгүй олон асуудал байсаар байна. Энэ бүхэн одоо Мерцийн үед өөрчлөгдөн сайжирч магадгүй” гэж Германы Гадаад харилцааны зөвлөлийн мэргэжилтэн Хеннинг Хофф хэлжээ. Гэсэн хэдий ч Герман, Францын ашиг сонирхлын зөрчил урьдын адил байсаар байна.

Тухайлбал, Берлиний хувьд, чөлөөт худалдааг эрхэмлэдэг бөгөөд эрчим хүчний бодлогын талаар өөр тэргүүлэх чиглэлийг баримталдаг. Ерөнхийлөгч Эммануэл Макрон дотооддоо асуудалтай тулгарч байна.

Франц-Германы хүрээлэнгийн дэд захирал Стефан Сейдендорф хэлэхдээ, хоёр удирдагчийн хоорондын ​​харилцааг хэт дөвийлгөхгүй байхыг анхааруулаад “Франц-Германы харилцааны онцлог нь бие биедээ таатай эсвэл таагүй ханддаг хувь хүмүүсийн харилцаанаас ангид зүйл юм. Гэхдээ олон жилийн турш талууд хоёр хүний нийцтэй нийцгүй харилцаанаас ангижирч, харилцаагаа өргөжүүлэхийг хичээсээр ирсэн” гэжээ.

Үндсэрхэг үзэлтэй “Хууль ба шударга ёс” нам /PiS/ засгийн эрхийг олон жил барьсны дараа Польш улс Европын Холбооны Зөвлөлийн тэргүүн асан Дональд Тускийн үед дахин Европын бодлогыг дэмжигч удирдлагатай болсон нь Германтай харилцах харилцааг зөөлрүүлж байна.

Харин цаашид тулгарч болзошгүй асуудал нь цагаачлалтай тэмцэхийн тулд Германы хилийн хяналтыг чангатгах бодлого байж магадгүй юм. “Германы шинэ засгийн газар үүнийг хэтрүүлж, хэт хатуу хяналт тавих томоохон аюул байна” гэж Х.Хофф хэлжээ. Энэ нь Польшийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд ч нөлөөлж магадгүй ажээ.

Э.Хулан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дэлхий

Америкчуудын гуравны нэг нь Венесуэль рүү чиглэсэн цэргийн ажиллагааг дэмжиж байна

Published

on

By

Reuters/Ipsos агентлагийн явуулсан санал асуулгын дүнгээр Америкийн иргэдийн гуравны нэг нь АНУ-ын Венесуэлд цохилт өгөх, тус улсын эрх баригчдыг түлхэн унагахыг дэмжлээ. Мөн эдгээр хүмүүсийн олонх нь газрын тосны ордуудыг хянах чиглэлд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлжээ.

Судалгаанаас харахад нийт асуулгад оролцогчдын 33 хувь нь Венесуэлд цэргийн оролцоог зөвшөөрч, түүнийгээ дэмжиж буйг илэрхийлжээ. Тодруулбал Бүгд найрамдахчуудын дунд энэ үзүүлэлт илүү өндөр бөгөөд нийт иргэдийн 60 хувь нь АНУ-ын цэргийн хүчин Венесуэлд хүч түрэн оролцохыг дэмжиж байна.

Одоогийн байдлаар Вашингтоны дипломат бодлого нь тус улсын газрын тосны нөөцөд нөлөөлөхийг зорьж буй нь илт байна. АНУ-ын эрх баригчид Венесуэлийн эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдлыг ашиглан газрын тосны салбарыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хянах хүсэлтэй байгааг шинжээчид онцоллоо.

Өнгөрсөн жилүүдэд Дональд Трампын засаг захиргааны үеийн бодлого харьцангуй хатуу байсан ч, сүүлийн үед түүний үнэлгээ 42 хувьд хүрч, дэмжлэг нэмэгдэж буйг шинжээчид онцолж байна. Мөн, Америкийн эрх баригчдын дунд цэргийн оролцоог эрчимжүүлэх хандлага улам бүр өргөжиж байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, АНУ-ын бие даасан шийдвэр гаргах эрх мэдлийг нэмэгдүүлэх, дипломат харилцааг нөлөөлөх зорилгоор цэргийн хүчийг ашиглах сонирхол өсч буйг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж Reuters

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

Дэлгэрэнгүй

Дэлхий

Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ

Published

on

By

2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.

Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.

Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.

Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.

Эх сурвалж  World Curling

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

 

 

Дэлгэрэнгүй

Дэлхий

Цуен Ван хотод гал гарсны улмаас 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Published

on

By

Даваа гарагийн үүрээр шөнийн 02:00 цагийн үед Цуен Ван хотын төвд гал гарч, 100 гаруй оршин суугчийг аюулгүй газар нүүлгэн шилжүүллээ. Түймэр нь тус хотын Тай Юэн байшингийн 33 дугаар давхарт гарчээ.

 Тус улсын Онцгой байдлын албаныхан очиж аврах ажиллагааг зохион байгуулжээ. Гал сөнөөгчид тус байранд очиж, галын тархалтыг цаг алдалгүй зогсоохын тулд шуурхай ажилласан бөгөөд  утаанд хордсон эмэгтэйг аварч, эмнэлэгт хүргэсэн байна.

Гал гарсан шалтгааныг тодруулах ажил үргэлжилж байна. Эх сурвалжийн мэдээллээр, одоогоор галын шалтгаан тодорхойгүй бөгөөд цагдаагийн байгууллага болон гал түймрийн алба шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Цуен-д гарсан энэ осол нь орон нутгийн орон сууц болон  галын аюулгүй байдлын стандартыг нягтлан шалгах хэрэгтэйг санууллаа.

Иргэдийн аюулгүй байдал, орон нутгийн засаг захиргааны хүчин чармайлт энэ төрлийн осол давтан гарахаас сэргийлэхэд чухал үүрэгтэй бөгөөд цаг хугацаа алдалгүй арга хэмжээ авч, шинэчлэл хийх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж  The Standard

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!