Connect with us

Дэлхий

iPhone үйлдвэрлэгч компани цахилгаан авто машин үйлдвэрлэнэ

Published

on

ТАЙБЭЙ, 2025 оны тавдугаар сарын 8 /BBC/. Америкийн “Apple” компанийн iPhone гар утсыг үйлдвэрлэгч “Foxconn”

компани Японы “Mitsubishi Motors” компанийн цахилгаан авто машинуудыг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа зарлажээ.

Зарчмын хувьд тохиролцсон гэрээний дагуу хамтарсан компани Тайваньд “Mitsubishi”-гийн авто машины загварыг зохион бүтээж, үйлдвэрлэнэ. Компаниуд шинэ загвараа ирэх оны эцэс гэхэд худалдаанд гаргахаар төлөвлөж байна.

Энэхүү гэрээ нь “Foxconn”-ы хувьд эрчимтэй хөгжиж буй, өрсөлдөөн ихтэй цахилгаан машины салбарт байгуулсан анхны томоохон гэрээ болох юм. Харин “Mitsubishi” зэрэг Японы авто машин үйлдвэрлэгчид Зүүн Өмнөд Ази, Өмнөд Америк, Европын зах зээлд Хятадын компаниудтай ширүүн өрсөлдөж байна. Шинэ машинуудыг “Foxconn” болон Тайванийн авто машин үйлдвэрлэгч “Yulon Motor”-ын хамтарсан үйлдвэр болох “Foxtron” үйлдвэрлэх ажээ. “Foxtron” нь загвар дизайн, үйлдвэрлэлийн менежментийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд шинэ загварын авто машиныг 2026 оны хоёрдугаар хагаст Австрали, Шинэ Зеландын зах зээлд гаргах төлөвтэй байна гэж компаниудын мэдэгдэлд дурджээ.

Одоогоор харилцан ойлголцлын санамж бичиг гэж нэрлэгдэж буй гэрээ нь хоёр компанийн хооронд байгуулсан заавал биелүүлэх албагүй хэлцэл юм. Компаниуд “тодорхой тохиролцоонд хүрэхийн тулд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ” гэдгээ мэдэгджээ.

“Foxconn” бол дэлхийн хамгийн том электрон хэрэгслийн үйлдвэрлэгч бөгөөд үйлчлүүлэгчдийнх нь дунд “Apple” зэрэг томоохон технологийн компаниуд багтдаг. Харин “Mitsubishi Motors” бол “Nissan” болон Францын авто машин үйлдвэрлэгч “Renault”-ын эвслийн түнш юм. Хятадын авто машины үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай тус улс өргөжин тэлж буй цахилгаан машины зах зээлд тэргүүлэгч болж байгаа энэ үед дээрх шийдвэрийг гаргажээ. “BYD” зэрэг Хятадын томоохон компаниуд шинэ хэрэглэгчидтэй болсоор байгаа тул дэлхий даяарх нэр хүндтэй авто машин үйлдвэрлэгчид тэдэнтэй өрсөлдөхийн тулд багагүй хүчин чармайлт гаргаж байна.

Э.Хулан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дэлхий

Америкчуудын гуравны нэг нь Венесуэль рүү чиглэсэн цэргийн ажиллагааг дэмжиж байна

Published

on

By

Reuters/Ipsos агентлагийн явуулсан санал асуулгын дүнгээр Америкийн иргэдийн гуравны нэг нь АНУ-ын Венесуэлд цохилт өгөх, тус улсын эрх баригчдыг түлхэн унагахыг дэмжлээ. Мөн эдгээр хүмүүсийн олонх нь газрын тосны ордуудыг хянах чиглэлд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлжээ.

Судалгаанаас харахад нийт асуулгад оролцогчдын 33 хувь нь Венесуэлд цэргийн оролцоог зөвшөөрч, түүнийгээ дэмжиж буйг илэрхийлжээ. Тодруулбал Бүгд найрамдахчуудын дунд энэ үзүүлэлт илүү өндөр бөгөөд нийт иргэдийн 60 хувь нь АНУ-ын цэргийн хүчин Венесуэлд хүч түрэн оролцохыг дэмжиж байна.

Одоогийн байдлаар Вашингтоны дипломат бодлого нь тус улсын газрын тосны нөөцөд нөлөөлөхийг зорьж буй нь илт байна. АНУ-ын эрх баригчид Венесуэлийн эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдлыг ашиглан газрын тосны салбарыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хянах хүсэлтэй байгааг шинжээчид онцоллоо.

Өнгөрсөн жилүүдэд Дональд Трампын засаг захиргааны үеийн бодлого харьцангуй хатуу байсан ч, сүүлийн үед түүний үнэлгээ 42 хувьд хүрч, дэмжлэг нэмэгдэж буйг шинжээчид онцолж байна. Мөн, Америкийн эрх баригчдын дунд цэргийн оролцоог эрчимжүүлэх хандлага улам бүр өргөжиж байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, АНУ-ын бие даасан шийдвэр гаргах эрх мэдлийг нэмэгдүүлэх, дипломат харилцааг нөлөөлөх зорилгоор цэргийн хүчийг ашиглах сонирхол өсч буйг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж Reuters

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

Дэлгэрэнгүй

Дэлхий

Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ

Published

on

By

2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.

Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.

Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.

Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.

Эх сурвалж  World Curling

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

 

 

Дэлгэрэнгүй

Дэлхий

Цуен Ван хотод гал гарсны улмаас 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Published

on

By

Даваа гарагийн үүрээр шөнийн 02:00 цагийн үед Цуен Ван хотын төвд гал гарч, 100 гаруй оршин суугчийг аюулгүй газар нүүлгэн шилжүүллээ. Түймэр нь тус хотын Тай Юэн байшингийн 33 дугаар давхарт гарчээ.

 Тус улсын Онцгой байдлын албаныхан очиж аврах ажиллагааг зохион байгуулжээ. Гал сөнөөгчид тус байранд очиж, галын тархалтыг цаг алдалгүй зогсоохын тулд шуурхай ажилласан бөгөөд  утаанд хордсон эмэгтэйг аварч, эмнэлэгт хүргэсэн байна.

Гал гарсан шалтгааныг тодруулах ажил үргэлжилж байна. Эх сурвалжийн мэдээллээр, одоогоор галын шалтгаан тодорхойгүй бөгөөд цагдаагийн байгууллага болон гал түймрийн алба шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Цуен-д гарсан энэ осол нь орон нутгийн орон сууц болон  галын аюулгүй байдлын стандартыг нягтлан шалгах хэрэгтэйг санууллаа.

Иргэдийн аюулгүй байдал, орон нутгийн засаг захиргааны хүчин чармайлт энэ төрлийн осол давтан гарахаас сэргийлэхэд чухал үүрэгтэй бөгөөд цаг хугацаа алдалгүй арга хэмжээ авч, шинэчлэл хийх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж  The Standard

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!