Connect with us

Улс төр

Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

Published

on

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ордоор тогтоосон. Эдгээр ордын Тавантолгойгоос бусад ордын лицензийг тухайн үеийн АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын алба 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу олгосон байдаг.

Харин Тавантолгойн бүлэг ордын солбицол бүхий газрыг Үйлдвэр, худалдааны сайдын 2006 оны хоёрдугаар сарын 9-ний тушаалаар Тус 287А дугаар бүхий лицензийн талбайг зургаан сарын хугацаатай нөөцөд авсугай” гэсэн тушаалыг гаргасан.

Тэгвэл, энэхүү нөөцөд авсан газарт “Энержи ресурс” ХХК ашиглалтын лиценз авахаар 2006 оны долдугаар сарын 8-нд АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын албанд хандсан. Тус албаны мэргэжилтэн “…Энэ чинь нөөцөд авсан газартай давхцаж байна” гэж тэмдэглээд, хариуг нь “Энержи ресурс” ХХК-д илгээжээ. Гэтэл АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга Т.Занашир 2006 оны наймдугаар сарын 28-нд Тавантолгойн ордын солбицол бүхий газар дахь давхацлыг арилгах шийдвэр гаргаж, улмаар “Энержи ресурс” ХХК-д 2135 га газарт ашиглалтын лиценз олгосон байна. Үүнийг нь Аудитын байгууллагаас “…Тусгай хэрэгцээний газар нутаг, талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан тохиолдлд хүсэлт гаргасан газрыг олгосхоос татгалзаж, тухайн өргөдлийг бүртгэлээс хассанд тооцно” гэсэн Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн. Тиймээс “Энержи ресурс” ХХК-д олгосон 11943А дугаартай лицензийн газарт уг хуулийн 45.4-т заасны дагуу өөрчлөлт оруулж хууль нийцүүлэх нь зүйтэй” гэж дүгнэжээ. Түүнчлэн УМХГ-ын Геологи, уул уурхайн албаны шалгалтаар 2006 оны арваннэгдүгээр сарын 8-нд “…Аудитын дүгнэлтийн дагуу сонгон шалгаруулалтыг дахин хийх шаардлагатай” гэжээ.

Үүнээс гадна, “Энержи ресурс” ХХК нь Тавантолгойн лицензийн газраас 101 га газрыг “Дайцику” ХХК-д Геологи, уул уурхайн кадастрын албаны 2006 оны есдүгээр сарын 1-ний 891 тоот шийдвэрээр шилжүүлжээ. Энэхүү “Энержи ресурс” ХХКийн эзэмшиж буй Тавантолгойн лицензийн газар болон тэндээс 101 га газрыг “Дайцику” ХХК-д шилжүүлснийг Аудитаас “…Хууль зөрчсөн байна” гэж дүгнэсэн байгаа юм.

УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “…Тавантолгойн ордод өнөөдрийн мөнгөнд шилжүүлж тооцвол төрийн төсвөөс 100-аад сая доллараар хайгуул хийсэн. Тэр талбай дээр хайгуулын лиценз авчихсан. Үүнийг шударга асуудал гэж үзэж байна уу” гэхэд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Лу.Гантөмөр “…1997 оны хуулийг шударга байсан уу, шударга биш байсан уу гэдэг асуулт тавьж байна л даа. Би 1997 оны тухайн үеийн нөхцөл байдалд тааруулсан хуулийг тухайн үеийн УИХ гаргасан болов уу л гэж бодож байгаа юм. Харин стратегийн орд гэдэг нэр томъёог ашиглаж, төрийн оролцож буцаж уул уурхайн салбарт хүчтэй байр суурийг бий болго гэдэг хандлага 2005 оноос явсан. Талийгаач О.Энхсайхан гишүүн анхны санаачилгыг гаргаж байсан. Тийм болохоор бид бол 2006 онд гаргасан хуулин дээрээ хариуцлага хүлээж, асуудлуудаа шийдэж явах ёстой. Мэдээж хэрэг, хувийн хэвшлүүдэд олгосон лицензүүдийг цаашид яах вэ гэдэг асуудлыг нэлээн ул суурьтай ярих л хэрэгтэй” гэсэн байна.

Мөн УИХ-ын 2008 оны нэгдүгээр сарын 11-ний нэгдсэн хуралдаанаар дээр УИХ-ын гишүүн Л.Гүндалай “…“Дайцику” гээд компанид өгсөн лицензийг та яаж байна вэ. Төсвийн хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон юм бол яагаад улс эзэмшиж болохгүй байгаад байгаа юм бэ” гэхэд Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү “…Тавантолгойн лицензийг эзэмшиж байгаа “Энержи ресурс” компанитай хэлэлцээ хийгээд явж байна. Засгийн газар ямар нэгэн гаднын байгууллага, эсвэл бүлэг компани хүмүүсийн нөлөөтэйгээр энэ асуудлыг авч үзэхгүй, бие дааж дангаараа тодорхойлъё гэж байгаа. Үүний дараа хөрөнгө оруулагчдын оролцоог ямар байх вэ, ямар нөхцөл байдалтай байх вэ гэдгийг нь тодорхойлж өгөх ёстой. Энэ бүний дараа л энэ асуудлыг ярих ёстой.

Ийм байр сууринаас хандсан. Тэр дотор “Дайцику” гэдэг компани, хажууд нь хоёр жижигхэн компанийн талбайн лиценз бий. Нэгэнт л Тавантолгойн орд газрын лицензийг бүхэлд нь эргүүлэн татах асуудлыг ярьж байгаа учраас энэ нь зарчмаараа явагдах ёстой” гэж хариулсан байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!