Бизнес
Д.Баясгалан бүтээн байгуулагч уу? мөнгө хүүлэгч үү?
Монголын бизнесийн орон зайд “Бодь интернэйшнл”-ын Д.Баясгалан гэх нэртэй, хүчтэй, хортой, шартай, зайтай нэгэн эр бий.
Тэрбээр 1968 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд геологич, инженер мэргэжилтэй нэгэн.
Д.Баясгалан “Голомт” банкийг 1995 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурийг эзэлдэг “Бодь интернэйшнл” ХХК-ийн компанийн доор үүсгэн байгуулжээ.
Д.Баясгалан энэхүү банкийг УИХ-ын гишүүн асан Л.Болд, гишүүн асан М.Зоригт нартай хамтран байгуулсан гэдэг бөгөөд зарим мэдээллээр тэд бизнесийн маргааны улмаас өмч хөрөнгөө тусгаарлан Л.Болд “Бодь” группээ, Д.Баясгалан “Голомт” банкаа авч салсан аж. Гэвч “Голомт” одоо бол олон нийтийн банк болсон. Л.Болдын хэлснээр Д.Баясгалан нь тэдний хамтран байгуулсан банк улс төртэй хэт холбоотой бизнес эрхлэх болсон тул энэ нь түүний улс төрийн үйл ажиллагаанд саад болж, хоёр тийшээ болсон гэх яриа байдаг.
Мөн Лу.Болд, Д.Баясгалан нар 1990 оны ардчилсан хувьсгалын үед “Оюутны холбоо”-ны найзууд байж, Монгол орны нийгмийн тогтолцоог өөрчлөх үйл явцад тэд хамтран оролцож байжээ.
Үүний зэрэгцээ Д.Баясгалан 1990 оны гуравдугаар сарын 4-нд ардчилсан хүчний нэгдсэн жагсаал, цуглаанаас шаардах бичгийг тухайн үеийн Засгийн газарт гардуулан өгч байжээ. Тэрбээр 2014 онд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа: “1990 оны ардчилал бол монголчуудын сонголт байсан. Ардчиллыг нүдний цөцгий мэт хайрлаж, хамгаалж, хариуцлагатай байхгүй бол амархан задраад эмх замбараагүй байдал руу ордог тогтолцоо” гэж хэлж байв. Д.Баясгалангийн үүсгэн байгуулсан банкны тухайд яривал анх үүсэн байгуулагдсан цагаасаа хойш Монголын банк санхүүгийн салбарын хөгжилд олон шинэ дэвшилтэт, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд үүнд: олон улсын төлбөрийн картын систем, интернэт банк, 24 цагийн банкны үйлчилгээ, явдаг АТМ, мөнгөн гуйвуулгын Western Union үйлчилгээ, хосолсон валют бүхий Dual Currency карт, БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна дэлхийн зах зээлд анх удаа нэвтэрсэн UnionPay юанийн карт, ухаалаг утсанд суурилсан банкны аппликэйшн болох Смарт банкны үйлчилгээ зэрэг олон шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ.
Мөн тэрбээр Монгол улсын хөгжил дэвшилд зохих хувь нэмрээ оруулж “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам болон “Бөөрөлжүүт”-ын цахилгаан станц зэргийг барьж байгуулжээ.
Энэ мэтчилэн түүний үүсгэн байгуулсан компани Монгол улсын хөгжил дэвшилд зохих хувь нэмрээ оруулсан бөгөөд гэхдээ зарим хүмүүс түүний талаар тийм ч ам сайтай байдаггүй. Тэд Д.Баясгалангийн тухай ярихдаа түүний байгуулсан компаниуд уул уурхай, эрчим хүч, банк, төмөр зам гээд бүх салбарт оролцож, Монгол төрийн дээр сандайлж суучихаад төрөөс өөрт ашигтай дэмжлэг авч, төр ч түүнд тустай шийдвэр гаргах болсон гэж ярьдаг бөгөөд мөн түүнийг байж болох бүх аргаар мөнгө хүүлж “Гобсек” маягаар ажиллах болсон гэж үздэг байна. Мөн “Голомт банк”-ийг улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй холбоотой гэж зарим хүмүүс үздэг ажээ.
Түүний хувьд бизнес эрхлэх явцдаа хууль хяналтын байгууллагад олон удаа шалгагдаж байсан бөгөөд гэхдээ тэрбээр энэ бүхнээс онцын асуудалгүй мултарч байв.
Ямартай ч энэ бүхнийг цааш нуршилгүй “Бодь интернэйшл”-оор овоглодог Д.Баясгалан гэх энэ хүний Монгол улсын бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг зохих ёсоор үнэлэх нь зөв бөгөөд тэр утгаараа Монгол шиг хөгжиж буй оронд үүн шиг үндэсний компаниуд олноор төрөн гарах нь зөв зүйл юм. Тэр үүднээсээ эцэст нь онцолж хэлэхэд “Бодь интернэйшл”-ны Д.Баясгаланг хүмүүс сайн, муу алинаар ч хэлсэн бай түүнийг бүтээн байгуулагч уу, мөнгө хүүлэгч үү гэдгийг иргэд олон түмэн өөрсдийнхөөрөө шүүн тунгаах биз ээ.
Э.Солонго
Бизнес
Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлалаа
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан үр дүнгээ дүгнэж, 2026 оны шинэ төлөвлөгөө, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэлээс 2025 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, олон ажлыг гараанаас гаргалаа. “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд 8575 айлын орон сууц барихаар бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 113 блокоос 82 блокийн суурийн ажлыг хийж байна. Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 80 хувьтай. Тойрог замын тендерийг зарлахаар бэлтгэж байна. Метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёрдугаар шатны тендерийг зарласан. Дүүжин замын тээврийн 18 тулгуур баганыг суурилуулж, төслийн нийт ажил 54 хувьтай үргэлжилж байна. Дулааны тавдугаар цахилгаан станц, Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих түншлэгчтэй гэрээ байгуулж, бичиг цаасны ажлууд цэгцэрлээ. 2026 оныг Улаанбаатар хот “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлаж, бизнес эрхлэгчдээ бүхий л талаар дэмжиж ажиллана. Үндэсний үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэр, бүтээн байгуулагчдаа дэмжиж байж хамтдаа хөгжинө. Үүний тулд хамгийн түрүүнд зөвшөөрөл, бичиг баримт өгдөг газрууд, эрчим хүч, ус, дулаан хангамжаар хангадаг байгууллагуудын хандлагыг өөрчилж, шат дамжлагыг цөөлнө. Нэг хорооны хүнсний дэлгүүрээс топ ААН хүртэлх бүхий л бизнес эрхлэгчдийг дэмжинэ” гэдгийг онцоллоо.
Бизнес
BNI OASIS салбар Дорноговь аймагт нээлтээ хийнэ
Бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой олон Улсын бизнесийн байгууллага болох Business Network International (BNI)-ийн “BNI OASIS” салбар Дорноговь аймагт албан ёсоор нээлтээ хийх гэж байна.
BNI нь 40 жилийн түүхтэй, дэлхийн 80 гаруй оронд 345,000 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж, бизнес эрхлэгчдийг итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаанд холбодог дэлхийн хамгийн том бизнесийн нэгдэл бөгөөд Монгол Улсад BNI 2022 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ.

Манай улсын хэмжээнд 22 дахь салбар болж байгаа Дорноговь, Говьсүмбэр аймгуудын бизнес эрхлэгчдийг нэгтгэсэн BNI OASIS салбарын нээлтийн үйл ажиллагаанд орон нутгийн удирдлага, бизнес эрхлэгчид, BNI-ийн монголын төлөөлөл, Улаанбаатар болон бусад салбарын гишүүд оролцох юм.
Мөн цаашид баасан гараг бүрийн 07:30 – 10:30 цагт тус салбарын гишүүдтэй танилцан, бизнес нэгдлийн ач холбогдол, хамтын хөгжлийн талаар туршлага солилцох боломжийг олгох юм.
Та тодруулахыг хүссэн зүйлээ 9909-4266, 9908-3999 дугааруудад хандан лавлаж болно.
Пэйж хуудас: Facebook
Шинэ харилцаа, шинэ боломж, шинэ хамтын ажиллагаа таныг хүлээж байна.
BNI “Givers Gain®” – Өглөгч хүн өөдөлдөг
Ai newsgpt
Имарт “UNICEF”-ийн аянд нэгдэж, хүүхдийн эрүүл ирээдүйд хувь нэмрээ орууллаа
Гурван тэрбум төгрөгийн хөрөнгөөр хүүхдийн эрүүл мэндэд шинэ шинэ дэвшилтэт технологи нэвтрэх боломж бүрдэв
Монгол Улсад анх удаа “Tandem Mass Spectrometry” оношилгооны дэвшилтэт төхөөрөмжийг нэвтрүүлэхэд нийт 2.5 тэрбум төгрөгийн хандив цугларчээ. Энэхүү хөрөнгө оруулалт нь UNICEF-ийн санаачилсан хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хандивын аяны хүрээнд олж нэмэгдсэн бөгөөд Монголын хүүхэд бүрийн ирээдүйд эерэг өөрчлөлт авчрах зөв алхам боллоо.
Энэхүү технологийг Монголд нэвтрүүлснээр, ялангуяа нярайн үед тохиолдож болзошгүй ховор, амь насанд аюултай эмгэгүүдийг эрт илрүүлэх боломж нээгдэж байна. “Tandem Mass Spectrometry” нь олон төрлийн генетийн эмгэгийг нэгэн зэрэг илрүүлэх хүчин чадалтай бөгөөд үр дүн нь эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрт эхлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Тус технологи нь дэлхийн олон оронд хүүхдийн эрүүл мэндийн тэнцвэрийг хадгалах, эмгэг илрүүлэлтэд хувьсал хийж буй шинэ үеийн шийдэл гэдгээрээ онцлог.
Энэхүү ололт нь зөвхөн техник технологийн хөгжлөөс гадна улс орны эрүүл мэндийн салбарт гарсан томоохон дэвшил бөгөөд олон улсын жишигт нийцсэн шинэ стандартыг Монголд нэвтрүүлэх алхам боллоо. Хүүхдийн эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй энэ шинэчлэл нь зөвхөн ирээдүйн эмчилгээний чанарыг сайжруулах төдийгүй, улсын нийгэм эдийн засаг, хүний нөөцийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ.
Энэ үйл хэрэгт хамтран оролцсон “Имарт” сүлжээ, хамт олон, мөн олон нийтийн дэмжлэг нь Монгол Улсад анх удаа хэрэгжиж буй энэ шинэ технологийг нэвтрүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэж байна. Тэдний гаргасан сайн үйлсийн хөрөнгө оруулалт нь хүүхэд бүрийн эрхийг хамгаалах, эрүүл, аз жаргалтай өсөж хөгжих орчин бүрдүүлэхэд чухал түлхэц болох зорилготой юм.
Цаашид энэ шинэ технологийг ашиглан, хүүхдийн генетик эмгэгийг эрт илрүүлэх үйлчилгээг өргөжүүлж, салбарын мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэх, орон нутгийн эмнэлгүүдийн чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн стратеги боловсруулж буй. Мөн улсын бодлого, хууль эрх зүйн орчныг шинэ технологиор уялдуулан, илүү ил тод, хүртээмжтэй үйлчилгээ бий болгох зорилт тавигдаж байна.
Энэ шинэчлэл нь зөвхөн технологийн хөгжил төдийгүй, хүний эрхэд суурилсан, энэрэнгүй нийгмийг цогцлоох талаар хийж буй томоохон алхам бөгөөд ирээдүйн хүүхэд бүрийн эрүүл, аюулгүй өсөж хөгжих нөхцлийг бүрдүүлэхэд үнэт хувь нэмэр орох нь дамжиггүй. Монголын хүүхэд, ирээдүй хойчид зориулсан энэхүү хөрөнгө оруулалт нь зөвхөн одоогийн хэрэгцээг хангаад зогсохгүй, олон улсын стандарт, шинэ технологитой хөл нийлүүлэн алхах суурь болно.
Тиймээс, энэ чиглэлийн цаашдын зорилт нь зөвхөн шинэ тоног төхөөрөмжийг ашиглах төдийгүй, хүүхдийн эрүүл мэндийн салбарт шинжлэх ухаан, техник, мэргэжилтэн хөгжүүлэхэд чиглэсэн системийн шинэчлэл, олон талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд оршино. Энэ нь Монгол Улсын ирээдүйн хөгжил, нийгмийн чадамжийг бэхжүүлж, хүний эрхийн баталгааг хангахад чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна.
-
Нийгэм10 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм11 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм10 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
