Connect with us

Улс төр

УИХ 126 гишүүнтэй болсон нь зөвдөв үү? буруудав уу?

Published

on

sonin.mnМонгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ 2024 оны сонгуулиас эхлэн 126 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулахаар болсон.  Тэгвэл зарим иргэдийн зүгээс УИХ 126 гишүүнтэй болсон ч ард иргэдийн амьдрал сайжирсангүй гэж үзэж байна. Тэдгээр хүмүүсийн үзэж байгаагаар Монгол улсын өнөөгийн парламент бодит амьдрал дээр буусан шийдвэр гаргахгүй байгааг хэлж буй. Тухайлбал иргэдийн хэлж байгаагаар, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, цахилгааны төлбөр, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа ч төр эдгээр асуудалд тийм ч их анхаарал хандуулахгүй байгаа бөгөөд тийм болохоор УИХ 126 гишүүнтэй болсон ч ард иргэдийн амьдрал сайжрах биш харин муудах тийшээгээ явж байна гэж үзэж байна.

2024 оны сонгуулийн өмнө тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой гэдгийг мэдэгдэж, “Монгол улс тусгаар тогтнолоо хамгаалах, аюулгүй байдлаа хангахад гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоог 126 болгохын давуу талыг тухайн үед эрх баригчид тайлбарлахдаа “Парламент олон нам, олон ургальч үзлийн төлөөллөөс бүрдэж чанартай хууль батлагдах үндэс болно” гэж байлаа. Гэвч бодит байдал дээр УИХ олон гишүүнтэй болсон ч сайжирсан зүйл байхгүй байгаа бөгөөд өмнө нь 76 гишүүнтэй байхад ард иргэд УИХ-ын гишүүдийг төсвийн мөнгийг хий дэмий үрж, ямар ч үр ашиггүй хуралддаг гэж шүүмжилдэг байсан бол өдгөө энэ байдал өмнөхөөсөө бүр долоон дор болжээ.

УИХ-ын гишүүд олуулаа болоод ч сайжрахгүй байгаа нэг асуудал бол гишүүдийн ирц, ажилдаа хандах хандлага бөгөөд хуралдааны танхимд хэдхэн гишүүн суугаад хууль хэлэлцдэг, санал хураалт явуулах болохоор ирц нь бүрдэхгүй санал унах тохиолдол гардаг хэвээр байна.

Мөн үүний зэрэгцээ намууд нийгмийн олон талын төлөөллийг УИХ-д оруулж, шийдвэр гаргахдаа тэдний үг, үзэл бодлыг тусгадаг болно гэдгээ амлаж сонгуульд оролцсон. Үр дүнд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрчний эвлэл, иргэний нийгмийн байгууллагууд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл УИХ-д орж ирсэн. Гэвч намууд тэднийхээ үгийг үл тоох, гишүүдээ хайрцаглах, сүрдүүлэх байдлаар асуудлыг шийдэх гэж оролдож байгаа нь УИХ-ын гишүүдийн тоог нэмсний ач холбогдлыг сулруулж байна. Мөн олуулаа болсон ч намууд дотоод зохион байгуулалтаараа гишүүдээ дэглэдэг, намнадаг, чимээгүй байхыг анхааруулдаг, сануулдаг дэг хэвээрээ байна. Ийм байдал үргэлжилсээр байвал УИХ-д нийгмийн олон бүлгийн төлөөлөл орж ирсний хэрэг гарахгүй нь. Үүний зэрэгцээ энэ парламентад шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрдөггүй, сануулсан ч хаширдаггүй дэл сул гишүүд бий.

Түүнээс гадна энэ удаагийн УИХ-д өндөр шалгуур тавиагүйн улмаас Японд ширээний хүүхэн мэтийн ажил хийж байсан гэх зарим нэгэн боловсролгүй этгээд өөрийн цахим хуудсаараа дамжуулан бараа бүтээгдэхүүн сурталчилсан “хэрэг” гарч олны шүүмжлэлийг дагуулсан.

Уг гишүүнийг УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороогоор хэлэлцэн, ёс зүйн алдаа гаргасан хэмээн сануулах арга хэмжээ авсан ч сануулга авсан гишүүн хашралгүй шинэ оны босгон дээр дахин бизнесийн сурталчилгаа хийж байв. Ийнхүү гишүүддээ ёс зүй, зарчмын асуудлыг ойлгуулж чадаагүй нь энэ парламентын бас нэг том алдаа боллоо. Эцэст нь дүгнэж хэлэхэд Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ 126 гишүүнтэй болсон ч сахил хүртээд шал дордов гэгчийн үлгэрээр улам дордож, төсвийн мөнгийг асар ихээр хий дэмий үрдэг нүсэр тогтолцоотой байгууллага болон хувирч өмнөх 76-гаасаа огт дээрдээгүй гэдэг нь харагдаж байна. Тэр утгаараа УИХ 126 гишүүнтэй болсон нь зөвдсөн гэхээсээ буруудсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой бөгөөд энэ үүднээсээ цаашид энэ байдлыг яаралтай засаж, УИХ-ын гишүүдийн тоог одоо байгаа тооноос эрс багасгах шаардлагатай байна.

Г.Ану

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!