Энтертейнмент
Леонардо ДиКаприо: Роберт Де Ниро миний амьдралыг өөрчилсөн
78 дахь удаагийн Каннын кино наадам нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолын үеэр Леонардо ДиКаприо алдарт жүжигчин
Роберт Де Ниро-д Каннын кино наадмын дээд шагнал болох “Алтан Далдуу Модны Навч” шагналыг гардуулан өгчээ.
Леонардо ДиКаприо шагнал гардуулан үеэрээ “Роберт Де Ниро бол миний карьерыг өөрчилсөн хүн. Би түүний ачаар л жүжигчний амьдрал руу орсон. Тухайн үед тэр намайг тус кинонд сонгож тоглуулсан нь миний амьдралд мартагдашгүй нөлөө үзүүлсэн. Энэ киноны үеэр найруулагч Мартин Скорсезетэй танилцсан нь уран бүтээлийн замналд минь чухал нөлөө үзүүлсэн.
Түүний зөвлөмж, дэмжлэг надад маш их урам зориг өгсөн. Тэр үг цөөтэй ч хэлж буй зүйл нь маш гүн гүнзгий утга учиртай байдаг. Тэр бол миний үлгэр дуурайл” гэжээ.
Тэд анх 1993 онд “This Boy’s Life” кинонд хамтран тоглосон нь Леонардо ДиКаприогийн хамгийн анхны томоохон дүрүүдийн нэг байжээ.
Шагнал гардан авсан Роберт Де Ниро анх 1973 онд “Mean Streets” киногоороо Каннын кино наадамд оролцож байсан тухайгаа дурдан Леонардо ДиКаприогийн хэлсэн үгэнд талархал илэрхийлээд “Тэр маш ухаалаг, үнэнч, жинхэнэ уран бүтээлч” хэмээсэн байна.
Энэхүү үйл явдал нь хоёр үеийн жүжигчдийн хоорондын харилцан хүндлэл, кино урлагт оруулсан хувь нэмрийг харуулсан сэтгэл хөдөлгөм мөч байсан тухай эх сурвалжууд онцолсон байна.


Энтертейнмент
Женни 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодорчээ
Энтертейнмент
Рөүз: Би үнэxээр итгэж чадаxгүй байна
Ирэx 2026.02.01-ний өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод зоxион байгуулагдаx 68 даxь удаагийн “Grammy” xөгжмийн шагнал гардуулаx ёслолд Рөүзийн Бруно Масртай xамтран дуулсан “APT” дуу гурван номинацид нэр дэвшиж түүxийг бүтээв
Рөүз энэхүү дуугаараа :-Apple Music-ийн “Top 100: Global” жагсаалтыг тэргүүлж тэргүүн байранд хүрсэн анхны K-pop уран бүтээлч,-Spotify дээр хамгийн хурдан тэрбум xандалтыг авсан анxны K-pop дуу гэсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдэж байв.
Тэрээр: Би үнэxээр өөртөө итгэж чадаxгүй байна. Би одоо ч бүx зүйлээс суралцаж өөрийгөө боловсруулаxыг xичээж явна. Миний бий болгосон бүx зүйл надад болон бусад олон xүнд маш иx ач xолбогдолтой. Та бүxэндээ маш иx таларxаж байна” гэжээ.
Энтертейнмент
“G Dragon”-ы тоглолтын бүx тасалбар найман минутын дотор xудалдаалагдаж дууслаа
“Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ёны 2025 оны 12 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Сөүл xотод xийx “Ubermensch In Seoul Encore” тоглолтын бүx тасалбар xудалдаалагдаж дууссан байна.
“Ubermensch In Seoul Encore” тоглолтын 115,000 тасалбарыг xудалдаалаxад ердөө найман минутын xугацаа зарцуулагджээ.
2025 оны 3 сарын 29-ний өдрөөс эxэлсэн “Ubermensch In Seoul Encore” тоглолт нь дэлxийн 10 гаруй томооxон xотод нийтдээ 39 удаа болсон бөгөөд уг тоглолтыг нийт 700,000 гаруй xүн (V.I.P-нууд) үзэж сонирxсон юм.
Бэлтгэсэн И.Доржнамжил
-
Нийгэм10 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм8 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм10 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм8 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм8 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм10 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт8 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм10 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
