Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл болон бага хурал хуралдана
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар бүлгийн гишүүддээ мэдээлэл өгч улмаар МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлыг зарлан хуралдуулж, улс төрийн нөхцөл байдлыг тал талаас нь ярилцах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.
Мөн Татварын хууль тогтоомжийн шинэчлэл болон Нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн талаарх урьдчилсан танилцуулга, мэдээллийг сонслоо. Татварын хуулийн шинэчлэлтэй холбогдуулан улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, 13000 гаруй компани болон иргэдээс 176 мянга гаруй санал авч хуулийн төсөлд тусгасан. Хуулийн шинэчлэлийн хүрээнд бизнес эрхлэх татварын орчинг боловсронгуй болгох бөгөөд далд эдийн засаг буурч, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлт нэмэгдэж урт хугацаандаа эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлнэ.
Харин Нийгмийн даатгал тэтгэврийн шинэчлэлийн тухайд суурь тэтгэвэр тогтоож, олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, тэтгэврийн хүрэлцээтэй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон давхаргат тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Ингэснээр олон жил ажиллаж өндөр тэтгэвэр авах боломж бүрдэх бөгөөд нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаа тогтвортой байх суурь шинэчлэл болно.
Түүнчлэн Нийслэл хотоос хэрэгжүүлж буй “Туул хурдны зам”, “Тойрог нэгдүгээр зам”-ын бүтээн байгуулалтын талаар танилцуулга сонсож, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, орон сууцжуулах дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт тулгараад байгаа эрхзүйн орчинтой холбоотой хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах талаар санал солилцож, байр сууриа илэрхийллээ. Туулын хурдны замын тендерийг 5 дугаар сарын 29-нд зарлах бөгөөд 6 сардаа багтан ажил эхэлвэл 2027 он гэхэд бүтээн байгуулалт нь дуусгахаар төлөвлөжээ

Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм9 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм8 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм10 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм8 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм8 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм9 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт8 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм10 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
