Спорт
BCH Knights багийн лого оюуны өмчийн хулгай юу?
Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн түүхт багуудын нэг Гарьд баг өнгөрсөн жил ивээн тэтгэгчийнхээ нөлөөгөөр “BCH Knights” гэх нэртэй болсон билээ. Түүхийг нь харвал ивээн тэтгэгч, хамтрагч байгууллагууд нь солигддог ч Гарьд нэр нь хэвээрээ үлддэг байв. Гэтэл энэ удаад тийм зүйл болоогүйд хөгжөөн дэмжигчид нь их л сэтгэл дундуур үлдсэн. Багийн нэр, лого, өмсгөлийн загвар, уриа гээд бүхий л зүйлс эрс өөрчлөгдөн үзэмжийн хувьд танигдахын аргагүй болсон.
Тэгвэл тус багийн логотой холбоотой сонирхолтой мэдээ гарчээ. Тус багийн шинэ лого нь багийн нэрийг төлөөлсөн баатрын дүрстэй билээ. Гэвч энэхүү логотой тун төстэй логог Тайванийн мэргэжлийн бэйсболын лигийн Фубон Гардианс баг ашиглаж байна.
Гардианс багийн лого дизайны багийн зүгээс ч элдэв гомдол, маргаан мэдүүлээгүй бөгөөд харин ч Тайванийн спортын оюуны өмчийн загвар гадаадын улс орнуудад танигдсан нь бахархам үйл явдал болжээ гэв.
BCH Knights болон Фубон Гардианс багуудын логон дээрх баатрын дуулганы өнгө, гэзэг зэргийг эс тооцвол ялгагдах зүйл бараг л үгүй харагдана. Тус логог зохион бүтээсэн Жу Кайю ярихдаа “Би Монголын сагсан бөмбөгийн талаар сайн мэдэхгүй ээ. Гэхдээ миний мэдэж байгаа зүйл бол Гардианс багийн логоны дизайн 2017 онд дууссан. Харин Монголын баг энэ улирлын эхэнд багийнхаа нэр, логог шинэчилсэн байна лээ. Тиймээс хэн нь хуулбарласан бэ гэдэг дээр нэмж хэлээд байх зүйл байхгүй” гэжээ.
Тэрбээр үргэлжлүүлэн “Тайванийн спортын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашигласан гэдэг дээр чимээгүй өнгөрөөж байгаа анхны тохиолдол нь энэ биш ээ. Үнэндээ бидний хувьд бахархам үйл явдал” гэв. Тайвань сүүлийн арван жилийн хугацаанд мэргэжлийн спортын багуудын дүр төрх, маркетинг, дизайн дээр хурдацтай хөгжиж байгаа гэнэ. Энэ талаараа АНУ, Япон, Өмнөд Солонгос болон бусад улстай мөр зэрэгцэж байгаа гэдгийг Жу Кайюи хэлжээ.
Спорт
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд “Дакар Ралли” уралдааны шилдэг тавд багтлаа
Спорт
Энэ жилийн анхны барилдаан энэ сарын 10-нд болно
Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан “ТАЛХ-ЧИХЭР” ХК-иас “Атар” хэвийн боовны баярт зориулж аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. 2006 оноос эхэлсэн энэхүү барилдаан 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж байна. Уг барилдаанаар Монгол бөхийн өргөөний шинэ оны барилдаан эхэлнэ.
Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн Үндэсний бөхийн холбооноос 2026.01.11-ний ням гарагт товлогдсон Дархан хотын 65 жилийн ойд зориулсан барилдааныг хойшлуулах хүсэлт гаргасаны дагуу тус барилдааныг хойшлуулж 1-р сарын 23-ны баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг ирэх ням гарагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Дэлхий
Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ
2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.
Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.
Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.
Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.
Эх сурвалж World Curling
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм9 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ