Нийгэм
Дунджаас дээш давхаргынхан л Улаанбаатарт машин унах нь
Автозамын түгжрэл нийслэлчүүдийн толгойны өвчин болоод удаж байна. Эрх баригчдын зүгээс түгжрэлийг бууруулах
олон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа ч оновчтой болсон нь хуруу дарам цөөн. Гэвч эл бүх шийдвэр иргэдийн амьжиргаанд халтай байдлаар хэрэгжсээр байгаа юм. Тэгвэл энэ удаад албаныхан машины импортыг хязгаарлахгүй ч нийслэлийн дугаарт хязгаар тогтоохоор болсон. Энэ талаар нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэвээс тодрууллаа. “Зургаадугаар сарын 1-нээс эхлэн 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд шинээр Улаанбаатар хотын улсын дугаар олгохгүй. Мөн Улаанбаатар хотод импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэл тухайн улсад экспортод гарахын өмнөх техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байх шаардлагыг тавьж буй. Өөрөөр хэлбэл бидний авах гэж буй тээврийн хэрэгсэл тухайн улсад ашиглагдах үедээ ямар түүхтэй байсныг дүгнэлт гарган авах заалтыг тусгасан” гэв.
ДУНДАЖ ДАВХАРГААС ДООШ ХҮМҮҮС МАШИН УНАХ БОЛОМЖГҮЙ БОЛНО
2016 оноос хойш үйлдвэрлэгдсэн машины үнэ зах зээл дээр 30 сая төгрөгөөс эхэлж байна. Жишээлбэл, 2018 онд үйлдвэрлэгдэж 2023 онд орж ирсэн prius 41 маркийн автомашин 33 сая төгрөгийн үнэтэй байгаа бол 2012 онд үйлдвэрлэгдэж 2023 онд орж ирсэн prius 41 маркийн автомашин 25 сая төгрөгийн үнэтэй байна. Он залуу автомашинд Улаанбаатар хотын улсын дугаар олгох шийдвэр нь дунджаас дээш давхаргын хүмүүс машин унах сонголтыг тулгаж байна гэж иргэд үзэж байгаа юм.
Энэ талаар Эко автомашины импортлогчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Шагдар “Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх гэдэг шалгуур нь хятад машины сонголт руу оруулж байна. Ард иргэд 0 километртэй шинэ машин бүгд худалдан авч чадахгүй.
Үнийн хувьд хамгийн багадаа 100 саяас эхэлнэ. Шинэ машины урьдчилгаа цуглуулах гэж олон жил болно шүү дээ. Гэтэл иргэд өнөөдөр 20 сая төгрөгийн машин худалдан авах гэж 2-3 жилийн лизинг төлж байна. Дундаж давхаргаас дээш хүмүүс машин унаж, доошоогоо явган алх гэдэг сонголт руу очиж байна. Мөн хөдөө орон нутгийн иргэдийн автомашин үнэгүйдэх эрсдэл үүсэх юм. Орон нутгийн иргэд машинаа орон нутагтаа л зарах боломжтой. Тэгсэн мөртлөө хотын дугаартай машины үнэ нь эсрэгээрээ нэмэгдэж байгаа нь шударга бус ялгаварлан гадуурхалт үүсгэж байна” гэсэн юм. Тэгвэл энэ шийдвэртэй холбоотойгоор иргэд өндөр хүүтэй зээл авч авто машин худалдан авч байна. Иргэн Б.Энхманлай сард хоёр сая төгрөгийн цалин авдаг.
Тэрээр өндөр үнэтэй буюу он залуу автомашин худалдаж авах боломжгүй учир 2012 онд үйлдвэрлэгдэж 2015 онд манай улсад орж ирсэн prius-30 автомашин худалдаж авчээ.
Ингэхдээ тэрээр урьдчилгаа 2.5 сая төгрөг өгч сард 700 мянган төгрөгөөр төлөхөөр банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад байгаа юм. Харин улсын дугаар одоогоор олгохгүй байгаа учир “шаг”-ийн үнээр буюу хоёр сая төгрөгөөр дугаар авсан байна. Энэ тухайгаа “Ирэх сарын 1-ээс он хуучинтай машинд Улаанбаатарын дугаар олгохгүй гэсэн. Миний хувьд өндөр үнэтэй автомашин худалдаж авах боломжгүй учир дээрх шийдвэрээс өмнө унаатай болохоор шийдсэн. Машинаа хямд авсан боловч дугаар олох нь хүндрэлтэй байлаа. Гэхдээ удахгүй он хуучинтай машинууд дугаартай нь худалдаж авахад илүү үнэтэй болох учир одоо худалдаж авах нь зөв гэж бодсон” гэсэн юм.
ЦАХИМ ХҮСЭЛТИЙН 74 ХУВЬ НЬ 10-ААС ДЭЭШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ БАЙНА
Нийслэл хотын нийт өрхөд дунджаар 1.6 автомашин ногдож байгаа бөгөөд тэдгээрийн тал нь насжилт өндөр. Иргэдийн амьдралд автомашины эрэлт буурахгүй, цаашид ч өсөх төлөвтэй. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны 18 дугаар тогтоолоор хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосонтой холбогдуулан Улаанбаатар хотын серийн дугаар олголтыг Авто тээврийн үндэсний төв 2024 оны арваннэгдүгээр сарын 8-наас түр хугацаагаар зогсоосон. Дугаар олголтын үйл ажиллагааг “Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-аас эрхлэн явуулахаар болсон. Тодруулбал, тээврийн хэрэгслийн хотын дугаар авах хүсэлтэй иргэд цахимаар бүртгүүлж, шалгуурын дагуу оноогоор эрэмбэлэгдэж буй. Гэвч улсын дугаар олгох цахим хаяг нь өнөөг хүртэл ажиллахгүй байна.
Энэхүү захирамж нь Үндсэн хуулийн 16.3-д заасан “Монгол хүн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах” эрхийг зөрчиж байгаа юм.
Учир нь Улаанбаатар хотод бүртгэлтэй 785 мянган тээврийн хэрэгслийн ихэнх нь буюу 70-80 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай юм. Харин уг захирамжаар автомашинууд нийслэлд зарагдахгүй болж, үнэлгээ нь буурах нөхцөл бүрдээд байна. Орон нутгийн иргэдийн хувьд орон нутагтаа л автомашинаа худалдахаас өөр аргагүй болж байна. Энэ талаар автомашин худалдаалагч А.Алтангэрэл “Нийслэл хотын замын хураамж гэж жил бүр төлдөг. Тэр хураамжийг 10 жилээс дээш насжилттай машинд өндөр болгож, нэмэх байдлаар хэрэглэгчдэд сонголтыг нь өгөх хэрэгтэй. Хэрвээ тэгвэл би 10 жилээс дээш насжилттай автомашин худалдаж аваад, жил бүр өндөр хураамж төлөхийг хүсэхгүй. Эсвэл нэг, хоёр жилийн дараа хүлээж байгаад он залуу машин худалдаж авахыг бодно. Ийм сонголтыг иргэдэд өгвөл машины эрэлт нийлүүлэлт нь хязгаарлагдана. Энэ зохицуулалт нь иргэд болон бизнес эрхлэгчдэдээ ээлтэй шийдвэр болж чадна” гэсэн юм. Тиймээс дээрх журмаа эргэн харж иргэдэд ээлтэй шийдвэр гаргахыг хотын удирдлагуудаас хүсэж байгаа юм.
Б.БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм12 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ


