Улс төр
МАН-ын Бага хурал: Д.Амарбаясгалангийн байр суурь уур амьсгалыг зөөллөж, салхи Хамтарсан Засгийн тийш эргэжээ
МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.
Хурлаар Хамтарсан Засгийн газар цаашид байх уу, Засгийн газраа дангаараа эмхлэн байгуулах уу гэдэг асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хурлын эхэнд намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын тайлангаа тавьжээ. Түүнийг илтгэлээ тавьж дуусахад танхимд нэг ч хүн алга ташаагүй гэнэ. Өөрөөр хэлбэл, заалны уур амьсгал “эвгүй” байсан аж.
Харин дараа нь Бага хурлын гишүүд асуулт асууж, албан тушаалтнууд хариулт өгч, үг хэлэх үе эхлэхэд хамгийн түрүүнд асуулт асуусан н.Нэргүй гэдэг хүн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас “Танаас шууд асууя. Та ерөнхий сайдтай хамт байгаа юу” гэж тулгаж асуусан байна. Спикер түүний асуултад “Шууд хэлье. Би ерөнхий сайдтай хамт байгаа” гэж хариулжээ. Түүнийг ингэж хариулсны дараа танхимд алга ташилт нижигнэж, уур амьсгал ч зөөлөрсөн байна.
Улмаар үг хэлж, асуулт асууж буй гишүүд ерөнхийдөө Хамтарсан Засгийн газрыг дэмжих талдаа болж ирсэн гэнэ. МАН-ын бага хурал 369 гишүүнтэйгээс 40 гаруй гишүүн асуулт асууж, үг хэлэх бөгөөд одоогоор үргэлжилж байгаа юм байна.
Илэрхийлсэн байр суурийг тухайлбал, Нийслэлийн Засаг Дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар “Нэгдүгээрт улсын эрх ашгийг, хоёрдугаарт намын эрх ашиг, гуравдугаарт хувийн эрх ашгийг эрэмбэлж шийдвэр гаргаарай” гэж Бага хурлын гишүүдэд уриалсан аж.
Хэвлэл мэдээллийн байгууллага хуралдаа оролцохоор Тусгаар тогтнолын ордон руу ирсэн Бага хурлын гишүүдээс байр суурийг нь сонсоход яриа өгөхийг зөвшөөрсөн гишүүдийн олонх нь Хамтарсан засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм12 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм12 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
