Connect with us

Нийгэм

Т.Цэрэн: Алт олборлох улс төрчдийн улайрал Нарансэвстэй боомтыг нээх санал байж мэднэ

Published

on

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай шинэчилсэн найруулгын төслийг энэ хавар хэлэлцсэн. Энэ хүрээнд Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн, эрх зүйч, судлаач Т.Цэрэнтэй ярилцлаа.  

–Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг та судлаач, эрх зүйч хүний зүгээс хэрхэн харж байна вэ?
–Энэ хууль сүүлийн арван жил шинэчилсэн найруулгаа батлуулахаар яригдаж ирсэн. Шинэчлэх шаардлага бий юу гэвэл, бий. Байгаль орчныг хамгаалах тухай үндсэн хууль нь 1995 онд батлагдсан бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдсан байдаг.

Түүнээс хойш 2012 онд байгаль орчны бусад багц хуулиуд батлагдсан. Зах зээлд шилжсэнтэй холбоотойгоор иргэд байгальд илүү ихээр халдаж эхэлсэн учраас дээрх хуулиуд батлагдан тухайн үед үүргээ сайн гүйцэтгэсэн.

Гэвч эдийн засаг, технологид шилжихийн хэрээр байгалийн баялгийг ашиглах хэрэгцээ шаардлага өсөж үүнээс үүдэн байгаль орчны салбарын хуулиуд ч бас шинэчлэгдэх шаардлага тулгараад байна.

Шинэчилсэн найруулгад уугуул иргэдийг бодолцсон зохицуулалтыг оруулах гэсэн нь онцлог байв. Өмнө нь дархан цаазат газрын дийлэнх бүсэд хүн огт гар хүрч болохгүй, ойн цэвэрлэгээ ч хийх боломжгүй байснаас нөхөн сэргээлт хийдэггүй байсан.

Харин одоо зарим хязгаарлалтын бүсэд үүнийг зөвшөөрч,  хэрэгжилтийг нь сайжруулах зохицуулалт туссан.

skip-share

Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын хүчийг улам сулруулж, хуулиар суурьшлын бүс болгох зохицуулалтыг баталгаажуулж болзошгүй.

Харин Дархан цаазат газар гэж тунхагласан хэдий ч одоо суурьшлын бүс болсон газрууд буюу Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын хүчийг улам сулруулж, хуулиар суурьшлын бүс болгох зохицуулалтыг баталгаажуулж болзошгүй заалтууд ч орж ирсэн.

–Шинэ хуулийн төсөлд шийдэж чадаагүй хамгийн том асуудал юу байна вэ?
-Нэгдүгээрт, хариуцлагын механизм одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнийг хуульчилж, бодлогын төвшинд үнэлж чадаагүй. “Алсын хараа 2050”,“Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгай хамгаалалттай газар нутгийг 2030 он гэхэд нийт нутгийн 25 хувь, 2040 он гэхэд 30 хувьд хүргэнэ гэж заасан.

Гэвч өнөөдрийн байдлаар нийт 32.9 сая га талбайд  Монгол Улсын 20.1 хувь нь л тусгай хамгаалалтад багтсан. Үлдсэнийг хамгаалалтад авах шалгуур нь маш өндөр, нарийн. Бас тусгай хамгаалалтад авах сонирхолгүй. Хоёрт, Тусгай хамгаалалттай газрын менежментийг авч явах, санхүүжилтийн асуудал тодорхойгүй.

–Хамгаалалтын зэрэглэл тогтоох, бууруулах тухайд ямар зохицуулалт байгаа вэ?
–Дархан цаазат газарт зөвхөн судалгаа хийх боломжтой бол дурсгалт газарт түүх, соёлын дурсгалыг хамгаалах ажлыг хийж болно. Харин нөөц, цогцолбор газруудад аялал жуулчлалын бүс байгуулах боломж бий. Гэхдээ хамгаалалтад авсан газруудаа 100 хувь хамгаалж чадаж байна уу гэдэг гол асуудал.

Энэ хуулийн шинэчилсэн найруулга дэмжигдэхгүй Засгийн газрын төвшинд унаж ирсний цаана эрх ашиг байна. Саяхан “Алт-3” хөтөлбөрийг Засгийн газар баталлаа. Тусгай хамгаалалтад хамрагдаагүй 80 орчим хувийн газар нутагт уул уурхайн тусгай зөвшөөрөл олгох эрх хуулиар одоо нээлттэй.

Энэ бүх газар тусгай зөвшөөрөл олгосон, заримынх нь баялгийг аваад дууссан учраас одоо хамгаалагдаж үлдсэн дархан цаазат газарт орохын тулд Алт-3 хөтөлбөрийг баталж байна. Энэ нь тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэм, хүчийг “сулруулж”, ашиглах гэсэн сонирхол давамгайлж байгаа нь илт.

Тухайлбал, хил дагуух газраас алт олборлоё гэх улс төрчдийн санал, Говийн их дархан цаазат газрын Б бүсэд Нарансэвстэй боомтыг нээх улайрал үүнийг батална.

–Хэрэв шинэчилсэн найруулга батлагдвал байгаль хамгаалалд ямар үр дүн гарах бол?
–Ядаж одоо байгаа тусгай хамгаалалттай газар нутгуудаа хэвээр нь хадгалж үлдэх боломж бий. Мөн орон нутгийн иргэдтэй ойлголцох нэг шат ахисан зохицуулалт бий болж магадгүй. Санхүүжилтийг шийдэх гэж хичээсэн нь харагдаж байгаа ч яг яаж гэдэг нь тодорхойгүй, эргэлзээтэй. Үүнийг тодорхой болгож цааш явах хэрэгтэй.

skip-share

“Хамгаалалттай гээд ашиглаж чадахгүй байна” гэх шүүмжлэл бий. Говийн бүсийн зарим газар маш эмзэг, нэг машин явахад л хөрс нь гэмтдэг.

Тиймээс аль хэсгийг эдийн засгийн эргэлтэд яаж оруулах, аль хэсгийг зөвхөн судалгааны зориулалтаар ашиглахыг маш тодорхой болгох шаардлагатай.

Эдийн засгийн эргэлт гэдгийг тусгай хамгаалалттай газарт бол аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг хэлнэ. Тэгэхээр дээр хэлсэнчлэн, эмзэг экосистемтэй газарт аялал жуулчлал хөгжүүлэх гэж зүтгэх шаардлагагүй. Манайх бусад орон шиг хүмүүст үзүүлж харуулдаг газар болгож мөнгө олъё гэж зүтгэдэг.

Бусад улс байтугай Монгол дотроо экосистем өөр өөрийн онцлогтой тул бусдыг даган дуурайхдаа ч учиртай байх нь чухал. Манай 33 говь хүртэл өөр өөр шүү дээ. Говь л бол говь биш гэсэн үг юм.

Мөн олон улсад байгаль орчноо онгон дагшнаар нь хадгалж чадвал карбон зах зээлээр дамжуулан санхүүжилт босгох боломж бий. Үүнийг хуульдаа тусгах хэрэгтэй. Хуульд үг, үсэг бүр тодорхой байхгүй бол далд эрх ашиг нуугдах, өөр өөрөөр тайлбарлах эрсдэлтэй.

Тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлж, санхүүжилтийг тодорхой болгоосой гэж хүсэж байна.

-Байгаль орчны салбарт тулгамдсан асуудлуудаас дурдвал?
-Байгальд суурилсан эдийн засгийг хөгжүүлэх нь чухал. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам өмнө нь бодлогын чиг үүргийн яам байсан. Харин одоо чиглэлийн яам болсон. Ингэснээр байгаль орчны тухай асуудал Засгийн газарт орж ирэхэд чиглэлийн яамнаас асуухгүй байсан ч болдог зарчимтай.  Улмаар яамны байр суурь доошилж, чухал биш болсон.

Ийм учраас байгаль орчны асуудлууд улс төрийн төвшинд ч, олон нийтийн дунд ч дагаад унаж байна.  Мөн төсөв хуваарилахад чиг үүргийн яам, чиглэлийн яаманд ялгаатай ханддаг. Бага төсөвтэй яам юу хийж чадах вэ, тиймээ?

-Хууль батлагдсаны дараа түүнийг хэрэгжүүлэх хяналт шалгалт ямар байх ёстой вэ?
-Хууль батлагдлаа гээд тэр дороо байгалийг хамгаалаад эхэлдэггүй. Төрийн байгууллагуудын хариуцлага, ил тод байдал, хяналтын тогтолцоо маш сул байна. Одоо ч хууль зөрчиж, зөвшөөрөл олгосон асуудал гарч л байна. Шүүх, АТГ зэрэг байгууллагууд нь бодлогоос илүү хувь хүний эрх ашигт үйлчлэх нь бий.

Шинэ хуулиар хэрэв хяналтын механизм, хариуцлагын тогтолцоо тодорхойгүй бол хэрэгжилт сулрах, бүр хууль өөрөө эргээд байгаль орчны эсрэг хэрэгсэл болох ч эрсдэл бий. Хууль бусаар мод бэлтгэсэн хүн бага үнийн дүнгээр торгуулаад өнгөрөх жишээний. Цаана нь байгаль сүйдэж, түүнд одоо болон ирээдүйд амьдрах иргэд л хохирно шүү дээ.

-Орон нутгийн иргэдийн оролцоог бодлогоор хэрхэн дэмжих нь зүйтэй  вэ, энэ талаар тусгасан уу?
-Тусгай хамгаалалттай газар нутаг нь орон нутгийн малчдын бэлчээр нутагт хамрагдах нь зайлшгүй. Тиймээс уугуул иргэдийг анхаарч, ойлголцохгүйгээр шууд хориг тавьдаг нь эсэргүүцэлтэй тулдаг. Зарим иргэн байгалийн баялгийг ухах, сүйтгэхгүй гэдгээ хэлээд зөвхөн уламжлалт ашиглалт буюу мал аж ахуйгаа хадгалахыг хүсэж байдаг.

Иймд иргэдийг зөвшилцөлд оролцуулах, нөхөн олговрын бодлогыг тодорхой болгох, хам хамгаалах эрх зүйн орчин шаардлагатай. Бусад оронд иргэдийн оролцоонд суурилсан хамгаалалтын сайн жишээнүүд олон.

-Олон улсын туршлагаас Монгол ямар сургамж авч болох вэ?
-Манай улс Олон улсын гэрээ конвенцод нэгдэж, дэлхийн өмнө байгаль хамгааллын салбарт хүлээсэн үүрэг ихтэй.

Олон улсын сайн туршлагууд гэвэл Коста Рика биологийн олон янз байдал өндөртэй, тогтвортой аялал жуулчлалтай. Канад хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлд олон нийтийн оролцоог маш сайн хангаж чадсан. Намиби улсын нутгийн иргэд хамгаалалтад оролцож, эдийн засгийн үр өгөөж авдаг. Энэ мэт олон жишээнээс суралцах шаардлага бий.

-Ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ai newsgpt

“102 Police” аппликейшнаар 3 хоногийн дотор 30000 гаруй зөрчил бүртгэгджээ

Published

on

By

“102 Police” аппликейшнаар илрүүлсэн, зөрчлүүдийн 80 хувийг явган хүний зам дээрх зөрчил эзэлж байна.

Өнгөрсөн гурван хоногийн хугацаанд “102” аппликейшнээр дамжуулан иргэдээс 30,773 зөрчлийн мэдээлэл хүлээн авч, тэдгээрийн ихэнх нь явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл байршуулсан байжээ. Эдгээр зөрчлийн цаана улсын замын хөдөлгөөнд гарч буй сөрөг үр дагавар, иргэдийн аюулгүй байдал, тээврийн зохицуулалтын хэрэгцээ, технологийн дэвшилтэт хэрэгсэл ашиглах шаардлага зэрэг олон асуудал хөндөгдөж байна.

“102” аппликейшн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг сахиулахад чиглэсэн оновчтой технологийн шийдэл болсон бөгөөд энэ сарын 10–13-ны хооронд иргэдээс нийт 30,773 зөрчлийн мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс хамгийн их хувийг эзэлж буй зөрчил нь явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл байршуулсан бөгөөд зөвхөн гурван өдрийн хугацаанд 24,217 зөрчил бүртгэгджээ.

Энэ нь Монгол улсын замын хөдөлгөөний соёл, зохицуулалт, хяналтын системийн эрчимжүүлэлт шаардлагатай байгааг харуулж байна.

Эх сурвалж: Newsgpt by guren.mn

Дэлгэрэнгүй

Нийгэм

“Шар дарцаг” аяныг нэг сарын хугацаатай зарлажээ

Published

on

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран “Шар дарцаг” аяныг тав дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү аян нь замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилготой юм.
НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн А.Ууганбаяр “Шар дарцаг” аяныг 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдрийг дуустал нэг сарын хугацаатай зарлаж байна. Анх гэрлэн дохиогүй явган хүний гарцан дээр шар дарцаг байрлуулж, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор аяныг санаачилж байсан. Гэвч шар дарцгуудыг авч явах, алга болох тохиолдол их байсан тул энэ жилээс сургууль орчмын бүсэд School police хийж буй эцэг, эхчүүд барьж ашиглаж байна. Мөн ААН-үүд байгууллагынхаа логог дарцган дээр хэвлэн, ойр орчмын гэрлэн дохиогүй гарцан дээр ашиглах боломжтой. School police хийж буй эцэг, эхчүүд авто замын гол хүртэл явган зорчигчтой хамт явж, хөдөлгөөн бүрэн зогсох хүртэл шар дарцгийг өргөнө” гэлээ.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Шар дарцаг” аяныг жил бүр зохион байгуулдаг. Энэхүү аян нь сургууль орчимд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, School police хийж буй эцэг, эхчүүдэд туслах зорилготой. Шөнийн цагаар жолооч нарт явган зорчигч харагдахгүй, гэрлийн гялбаанд орж осол гарах тохиолдол байдаг. Улсын хэмжээнд гарч буй ослын 60-70 хувь нь нийслэл хотод бүртгэгддэг. Хүүхэд гарц, гарамтай хэсгээр гарч байхад нь жолооч мөргөж гэмтээх тохиолдол нэлээдгүй гардаг. Иймээс сургууль орчимд гэлтгүй хороолол, хотхон, ААН байгууллагууд ч шар дарцаг ашиглах боломжтой. Шар дарцгийн цацруулагч нь жолоочид 150–200 метрийн цаанаас тодорч харагддаг. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч уулзвар, гарц руу дөхөхөд хурдаа сааруулах, хүүхэд багачууд, эцэг эхчүүд шар дарцаг өргөж ашиглахыг ТЦА-аас уриалж байна” гэв.
Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Болормаа “Нийслэлийн хэмжээнд 971 боловсролын байгууллагад 536 мянган хүүхэд, багачууд суралцаж байна. Энэхүү аяныг зохион байгуулснаар хүүхдүүдийг болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан хамгаалах боломж бүрддэг. Нийслэлийн боловсролын газар энэхүү төрлийн аянуудыг дэмжиж, хамтран зохион байгуулдаг. “Шар дарцаг” аяны хүрээнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 2000 гаруй эцэг, эх сургуулийн орчинд ажилласан. Судалгаагаар хүүхэд өртсөн зам тээврийн осолд 7 хүртэлх насны хүүхэд 19.7 хувь, 8–14 насны хүүхэд 28.5 хувь, 14–17 насны хүүхэд 14 хувийг эзэлж байна. Зам тээврийн осол Баасан гарагт хамгийн их буюу 82 удаа бүртгэгдсэн байна. Явган зорчигчийн хайхрамжгүй үйлдэл, эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул, жолооч нарын сахилга бат сул зэргээс зам тээврийн осол гардаг. Иймд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшил төлөвшүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хариуцлага, хамтын ажиллагаа чухал юм. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч, жолооч болон аж ахуйн нэгж байгууллага, иргэд энэхүү аянд идэвхтэй оролцож, үлгэр дуурайлал үзүүлэхийг уриалж байна” гэсэн юм.
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Шар дарцаг” аянд идэвх, санаачилга гарган оролцсон иргэн, ААН байгууллагыг нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон НЗДТГ-ын газраас урамшуулах аж.
Дэлгэрэнгүй

Нийгэм

БНХАУ-ын Засгийн газрын 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Published

on

БНХАУ-ын Засгийн газраас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 220 иргэнд тэтгэлэг олгох болсон талаар Боловсролын яамнаас мэдээллээ. БНХАУ-д үргэлжлүүлэн сурч байгаа 138 оюутан, шинээр тэтгэлэгт хамрагдах 82 үүнээс бакалаврын хөтөлбөрт 46, магистр, доктор болон богино хугацааны ерөнхий болон ахисан түвшний сургалт, судалгааны хөтөлбөрт 36 элсэгчид тэтгэлэг олгох юм. Энэ жилээс бакалаврын зэрэгт суралцах хүсэлт гаргагч өргөдөл илгээхээс өмнө “Хятадын Ерөнхий эрдмийн үнэлгээний шалгалт”-ыг /CSCA/ заавал өгдөг болж байгаа аж. Тус шалгалтын танилцуулга болон бүртгүүлэх зааврыг www.csca.cn хаягаар, тавигдах шаардлага, бүрдүүлэх материал зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг https://moe.gov.mn/post/169697 хаягнаас тус тус авах боломжтой. Бүртгэл 2025 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс 2026 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!