Connect with us

Улс төр

Сайдаас буух гэж буй С.Одонтуяа: Хотын утааг Хятадаас бэлэн түлш импортолж бууруулна

Published

on

Урин дулаан цаг ирэхээр Улаанбаатарынхан утааны асуудлаа мартдаггүй байх хэрэгтэй. Тэгвэл “Зууны мэдээ” сонин “Таван

толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэдэг сайжруулсан шахмал түлшний талаар болон компанийн үйл ажиллагаатай холбоотой “Шахмал түлшний шуудай нь хүртэл “шахаа”, “Барьцгүй” барьцалдуулагч, “Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?!” нийтлэлүүдийг хүргэж байсан билээ.  Энэ удаа бас нэгэн баримтыг дэлгэж байна. Улс төр буцалж, Засгийн газар хэрхэх нь тодорхойгүй хэд хонов. Энэ зуурт зарим сайд “…Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаа юун” гэдэг шиг шийд гаргаад эхэллээ. Тэр тусмаа, улс орны хамгийн тулгамдсан асуудлаар хариуцлагагүй шийдвэр гаргаад орхиж байх юм.

Тухайлбал, хотын утаа… Үүнийг үе үеийн төр засаг бүх шатандаа анхаарч, ажиллаж ирсэнтч одоог хүртэл олигтой гарц олж чадаагүй байгаа юм. Арай дөнгүүр нь “…Гэр хорооллын айлуудад сайжруулсан түлш түлүүлж утааг бууруулна” гэдэг шийдэл байсан. Ингээд “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулж, сайжруулсан шахмал түлш хэмээх хачин сайн нэртэй түлш үйлдвэрлэж эхэлсэн.

Үйлдвэрлэсэн түлшийг нь хотын гэр хорооллынхон зургаан жил түлсэн. Утаа хэвэндээ, харин улсын хэдэн их наяд төгрөг уугиад алга болсон. Улмаар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2023 оноос “…Хятадаас бэлэн түлш авчирч түлэх юм бол утаа бодитой буурна” гэж яриад унасан. Тэрээр “…Нийслэлийн 500 тэрбум төгрөгийн бондоос 177 тэрбумаар нь Хятадаас коксжих нүүрс авна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран Эрчим хүчний яамнаас агаарын бохирдлыг бууруулахын тулд эл шийдвэрийг гаргасан. Нийслэлээс 177 тэрбумыг шийдвэрлэж өгвөл 115 мянган тонн хагас коксжсон бүтээгдэхүүнийг арван нэгдүгээр сар гэхэд тендерийг нь зарлаж, оруулж ирээд, үйлдвэрлэн, энэ оны арван хоёрдугаар сарын 15-наас 2024 оны нэгдүгээр сарын 31 хүртэл түлж, туршиж үзнэ” гэж байв. Түүнийг нь иргэд эсэргүүцсэн. Тэгээд тэр санаагаа татсан. Гэтэл энэ нь саяхнаас дахин яригдаад эхэлсэн. Ярьдаг “ам” нь өөрчлөгдсөн. Энэ яриа Эрчим хүчний сайд биш Хотын удирдлагуудаас гарч ирсэн. Тиймээс “Зууны мэдээ” сонин 2025 оны тавдугаар сарын 19-ний дугаартаа энэ талаар хөндөж “…“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу” хэмээн нийтэлж байв. Түүнд “…Эрх бүхий албан тушаалтнууд “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрлэлийг бүрэн зогсоож, бүх түлшийг Хятадаас авах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргажээ. Энэ шийдвэрийг сонссон “Тавантолгой түлш”-ийн удирдлагууд хэрхэхээ мэдэхгүй сууж байх юм. Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар үүнийг шийдэх мэдээлэл байна. Гэтэл Хятад руу явуулсан түлшний шинжилгээний хариу ч эцэслэн гараагүй байгаа юм. Гэхдээ энэ талаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо буюу Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын дүгнэлт хараахан гаргаагүй байгаа юм байна.

Хэрэв,энэ асуудал Засгийн газраар шийдэгдвэл “Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “made in china”-г борлуулагч болно. Аль эсвэл татан буугдаж, өнгөрсөн хэдэн жилийн балаг нь булагдана” гэж бичсэн. Хоёр жил ам дамжуулан яриад байсан хятад түлшний цаад учир ердөө энэ л дээ.

Тэгвэл, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажилладаг Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа энэ сарын 16-нд 13 заалт бүхий 04 тоот тогтоол гаргажээ. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын Үндэсний хорооны гишүүдэд чиглэл өгөх тухай уг тогтоолын 5-д “…“Тавантолгой түлш” ХХК-ийн шинээр үйлдвэрлэх гэж буй сайжруулсан шахмал түлшний анхдагч түүхий эд болох “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ол­бор­лож буй “тэг” давхаргын нүүрсний баяжуулсан нүүрсний ча­нарын үзүүлэлт, уг түүхий эдээр үйлд­вэр­лэсэн түлшний үзүүлэлт стан­дартын шаардлага хангаагүй дүн, Эрчим хүчний сайдын А/94 дугаарын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн туршилт, судалгааны ажлын тайланд үндэслэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах болон 2025-2026 оны галлагааны улиралд түлшээр тасралтгүй хангах зорилгоор импортын бэлэн түлшийг /хөх нүүрс/ хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулах, шаардагдах зардлыг Засгийн газарт танилцуул” гэсэн чиглэлийг Хотын удирдлага, “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-д өгсөн байна.

Мөн, ингэж Хятадаас бэлэн түлш импортолж түлүүлэхээс гадна, айл өрхүүдийн гэр, байшинг дулаалах, энэ ажлыг Зэвсэгт хүчин, ҮБХИС, ДХТС-иас хүч дайчлан гүйцэтгүүлэхийг БХЯ, ХЗДХЯ-ны сайд нарт даалгасан байна. Эндээс харахад, 2023 онд Б.Чойжилсүрэнг ярьж эхлэхээс жилийн өмнө мэр сэр яригдаж байсан хятад түлшний импорт хөдлөөд эхэлжээ.

Тухайн үед энэ нь хэн нэгний бизнес болох тухай ч дуулдаж байсан юм. Гэхдээ, үүний нөгөө талд, Монголоор дүүрэн байгаа хувийн хэвшлүүдийн сайжруулсан түлшний сайн санаачилга яагаад ч төрийн чихэнд хүрч, нүдэнд харагддаггүй нь хэвээр үлдэхээр болж байна. Бүр цаад талд нь, “Тавантолгой түлш” ХХК-ийг татан буулгах замаар өнгөрсөн зургаан жилд үр дүнгүй цацаж, зарим хэсэг нь хууль хяналтынхны анхааралд хүрээд байгах хэдэн их наяд төгрөгийн булхайг “булах” арга ч байхыг үгүйсгэх аргагүй юм. Тэр утгаараа, С.Одонтуяа “…Сайдаасаа нэгэнт бууж магадгүй” гээд дээрээс ирсэн зариа даалгаврын дагуу “…Хотын утааг Хятадаас бэлэн түлш импортолж бууруул” гэсэн үүрэг, чиглэлийг үйлдсэн байж мэдэх юм. Ер нь тэгээд, “…Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэдэг үг бас бий дээ?!

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!