Энтертейнмент
Реппер 113 “Зуны зугаа буюу Ёохор” дууны маргаанд уучлалт гуйхаас татгалзлаа
Монголын хип-хоп урлагийн төлөөлөгч 113 болон Ginjin нарын хамтран гаргасан “Зуны зугаа” дуу цахим орчинд хурдацтай
тархаж, олон нийтийн анхааралд өртөөд буй.
Харин энэ дууны агуулга, аялгуу нь Буриад зоны “Ёохор” дууг хип-хоп хэлбэрт оруулсан бөгөөд үүнийг Буриадын Төв Холбоо хүчтэй шүүмжилж, энэ сарын эхээр албан ёсны мэдэгдэл хүргүүлсэн.
Тус холбоо мэдэгдэлдээ, “Хүүхэд, залууст садар самууныг сурталчилсан, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг өдөөн турхирсан агуулгатай” хэмээн онцолжээ. Мөн Буриад ардын дууг “Бүдүүлгээр доромжилж, үндэстний өв соёлыг гутаасан” гэж үзэж, уран бүтээлч 113 болон түүний багт албан ёсоор хандан шаардлага хүргүүлсэн.
Гэвч реппер 113 энэ шаардлагад хариу болгон инстаграмаараа лайв хийж, уучлалт гуйхгүй гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр “Өөрийн уран бүтээлийг хэн нэгний эрх ашигт нийцүүлэн өөрчлөхгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн бөгөөд шүүмжлэлүүдийг хүлээж авахгүй гэдгээ шууд мэдэгдлээ.
Энтертейнмент
Женни 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодорчээ
Энтертейнмент
Рөүз: Би үнэxээр итгэж чадаxгүй байна
Ирэx 2026.02.01-ний өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод зоxион байгуулагдаx 68 даxь удаагийн “Grammy” xөгжмийн шагнал гардуулаx ёслолд Рөүзийн Бруно Масртай xамтран дуулсан “APT” дуу гурван номинацид нэр дэвшиж түүxийг бүтээв
Рөүз энэхүү дуугаараа :-Apple Music-ийн “Top 100: Global” жагсаалтыг тэргүүлж тэргүүн байранд хүрсэн анхны K-pop уран бүтээлч,-Spotify дээр хамгийн хурдан тэрбум xандалтыг авсан анxны K-pop дуу гэсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдэж байв.
Тэрээр: Би үнэxээр өөртөө итгэж чадаxгүй байна. Би одоо ч бүx зүйлээс суралцаж өөрийгөө боловсруулаxыг xичээж явна. Миний бий болгосон бүx зүйл надад болон бусад олон xүнд маш иx ач xолбогдолтой. Та бүxэндээ маш иx таларxаж байна” гэжээ.
Энтертейнмент
“G Dragon”-ы тоглолтын бүx тасалбар найман минутын дотор xудалдаалагдаж дууслаа
“Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ёны 2025 оны 12 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Сөүл xотод xийx “Ubermensch In Seoul Encore” тоглолтын бүx тасалбар xудалдаалагдаж дууссан байна.
“Ubermensch In Seoul Encore” тоглолтын 115,000 тасалбарыг xудалдаалаxад ердөө найман минутын xугацаа зарцуулагджээ.
2025 оны 3 сарын 29-ний өдрөөс эxэлсэн “Ubermensch In Seoul Encore” тоглолт нь дэлxийн 10 гаруй томооxон xотод нийтдээ 39 удаа болсон бөгөөд уг тоглолтыг нийт 700,000 гаруй xүн (V.I.P-нууд) үзэж сонирxсон юм.
Бэлтгэсэн И.Доржнамжил
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм10 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм12 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм10 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм10 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм12 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ

