Улс төр
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.06.20/ ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар уг албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан мэндчилгээ дэвшүүлсэн ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев нарт талархаж буйг уламжлахыг Элчин сайдаас хүслээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс, ОХУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан технологи, ногоон хөгжил, эрчим хүч, зам тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагаагаар баяжуулах нь чухал. Энэ хүрээнд ойрын хугацаанд хоёр талын ЗГХК-ын удирдлагууд уулзаж хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүд, түүнчлэн тулгамдсан асуудлуудаа ярилцаж шийдвэрлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов.
Мөн энэ сарын сүүлээр Беларус Улсын нийслэл Минск хотноо болох Евразийн эдийн засгийн холбооны Дээд зөвлөлийн хуралдааны үеэр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг талууд бүрэн хангаж буйг тэмдэглэв.
Элчин сайд А.Н.Евсиков Ерөнхий сайд Г.Занданшатарыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, тухайлбал, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийж, танилцууллаа.
Уулзалтаар Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцлов.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм10 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм12 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм12 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
