Connect with us

Дэлхий

Д.Трамп: Иран энх тайвныг сонгох ёстой. Үгүй бол илүү хүчтэй цохилт өгнө

Published

on

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн байгууламжууд руу хийсэн АНУ-ын цэргийн цохилтын дараа ард түмэндээ хандан мэдэгдэл хийв.

Тэрээр: “Хэдхэн хормын өмнө АНУ-ын зэвсэгт хүчин Ираны дэглэмийн гурван гол цөмийн байгууламж болох Фордо, Натанс, Исфаханд өндөр нарийвчлалтай, өргөн цар хүрээтэй цохилт амжилттай хийлээ. Эдгээр байгууламжуудын нэрийг олон жилийн турш сонсож ирсэн. Тэд энэ аймшигт сүйтгэл дагуулах хүчин чадлыг бүтээж байсан. Манай зорилго бол Ираны уран баяжуулах чадавхыг бүрэн устгаж, дэлхийн терроризмийг ивээн тэтгэгч №1 улсаас үүдэлтэй цөмийн аюулыг зогсоох явдал байлаа. Өнөө шөнө би дэлхий дахинд энэхүү ажиллагаа бол цэргийн талаасаа гайхалтай амжилт байсныг мэдээлж байна.40 жилийн турш Иран улс ‘Америкт үхэл!’, ‘Израйльд үхэл!’ гэж уриалж ирсэн. Тэд бидний ард иргэдийг хөнөөж, замын хажуугийн тэсрэх бөмбөгөөр гарыг нь тасалж, хөлийг нь үгүй хийдэг байлаа. Энэ бол тэдний мэргэшсэн зүйл байсан. Бид мянга гаруй хүний амийг алдаж, Дундад Дорнод болон дэлхий даяар хэдэн зуун мянган хүн тэдний үзэн ядалтаас үүдэн амь үрэгдсэн” хэмээн онцолсон байна.

Ерөнхийлөгч Трамп Ираны цөмийн байгууламжуудыг бүрэн “устгасан” хэмээн мэдээлж, тус улс өнөөдөр “гарцгүй нөхцөлд орсон” бөгөөд “энхийн хэлэлцээр хийхээс өөр замгүй” хэмээн мэдэгдэв.

“Ираны уран баяжуулах байгууламжуудыг бүрэн, бүхэлд нь устгалаа. Мөн Ойрхи Дорнодын дарангуйлагч болсон Иран улс одоо энх тайвныг сонгох ёстой. Хэрэв үгүй бол ирээдүйн цохилтууд үүнээс ч их хэмжээний, илүү хялбар байх болно” гэж Трамп анхааруулсан байна.

М.Гал

Эх сурвалж: foxnews.com

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дэлхий

Америкчуудын гуравны нэг нь Венесуэль рүү чиглэсэн цэргийн ажиллагааг дэмжиж байна

Published

on

By

Reuters/Ipsos агентлагийн явуулсан санал асуулгын дүнгээр Америкийн иргэдийн гуравны нэг нь АНУ-ын Венесуэлд цохилт өгөх, тус улсын эрх баригчдыг түлхэн унагахыг дэмжлээ. Мөн эдгээр хүмүүсийн олонх нь газрын тосны ордуудыг хянах чиглэлд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлжээ.

Судалгаанаас харахад нийт асуулгад оролцогчдын 33 хувь нь Венесуэлд цэргийн оролцоог зөвшөөрч, түүнийгээ дэмжиж буйг илэрхийлжээ. Тодруулбал Бүгд найрамдахчуудын дунд энэ үзүүлэлт илүү өндөр бөгөөд нийт иргэдийн 60 хувь нь АНУ-ын цэргийн хүчин Венесуэлд хүч түрэн оролцохыг дэмжиж байна.

Одоогийн байдлаар Вашингтоны дипломат бодлого нь тус улсын газрын тосны нөөцөд нөлөөлөхийг зорьж буй нь илт байна. АНУ-ын эрх баригчид Венесуэлийн эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдлыг ашиглан газрын тосны салбарыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хянах хүсэлтэй байгааг шинжээчид онцоллоо.

Өнгөрсөн жилүүдэд Дональд Трампын засаг захиргааны үеийн бодлого харьцангуй хатуу байсан ч, сүүлийн үед түүний үнэлгээ 42 хувьд хүрч, дэмжлэг нэмэгдэж буйг шинжээчид онцолж байна. Мөн, Америкийн эрх баригчдын дунд цэргийн оролцоог эрчимжүүлэх хандлага улам бүр өргөжиж байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, АНУ-ын бие даасан шийдвэр гаргах эрх мэдлийг нэмэгдүүлэх, дипломат харилцааг нөлөөлөх зорилгоор цэргийн хүчийг ашиглах сонирхол өсч буйг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж Reuters

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

Дэлгэрэнгүй

Дэлхий

Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ

Published

on

By

2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.

Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.

Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.

Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.

Эх сурвалж  World Curling

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

 

 

Дэлгэрэнгүй

Дэлхий

Цуен Ван хотод гал гарсны улмаас 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Published

on

By

Даваа гарагийн үүрээр шөнийн 02:00 цагийн үед Цуен Ван хотын төвд гал гарч, 100 гаруй оршин суугчийг аюулгүй газар нүүлгэн шилжүүллээ. Түймэр нь тус хотын Тай Юэн байшингийн 33 дугаар давхарт гарчээ.

 Тус улсын Онцгой байдлын албаныхан очиж аврах ажиллагааг зохион байгуулжээ. Гал сөнөөгчид тус байранд очиж, галын тархалтыг цаг алдалгүй зогсоохын тулд шуурхай ажилласан бөгөөд  утаанд хордсон эмэгтэйг аварч, эмнэлэгт хүргэсэн байна.

Гал гарсан шалтгааныг тодруулах ажил үргэлжилж байна. Эх сурвалжийн мэдээллээр, одоогоор галын шалтгаан тодорхойгүй бөгөөд цагдаагийн байгууллага болон гал түймрийн алба шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Цуен-д гарсан энэ осол нь орон нутгийн орон сууц болон  галын аюулгүй байдлын стандартыг нягтлан шалгах хэрэгтэйг санууллаа.

Иргэдийн аюулгүй байдал, орон нутгийн засаг захиргааны хүчин чармайлт энэ төрлийн осол давтан гарахаас сэргийлэхэд чухал үүрэгтэй бөгөөд цаг хугацаа алдалгүй арга хэмжээ авч, шинэчлэл хийх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж  The Standard

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!