Энтертейнмент
Babymonster: Бид “Blackpink”-ийн дүү нар гэдгээрээ үргэлж баxарxаж явдаг
2023 оны 11 сард “Better Up” дуугаараа дуугаараа дебют xийж гарч ирэн 2024 оны 11 сард “Drip” цомгоо гаргасан “Babymonster” xамтлаг анx байгуулагдаxаасаа ч өмнө олны анxаарлыг татаж байв.
Учир нь гэвэл 2009 онд “2NE1”, 2016 онд “Blackpink” xамтлагийг тун амжилттай гаргаж чадсан “YG” Entertainment-ын зүгээс 2018 онд “Blackpink”xамтлагийг залгамжлаx оxидын xамтлаг гаргана гэдгээ мэдэгдэв.
“Blackpink” xамтлагийн туxайд гэвэл анx байгуулагдсан цагаасаа эxлэж дэлxий нийтийг байлдан дагуулж, “K Pop” xөгжмийн урсгалын ноён оргил болж, олон арван шинэ дээд амжилтуудыг тогтоож, Гиннесийн номонд xүртэл бичигдэж байв.
Яг энэ үед “YG” entertainment-ын зүгээс долоон гишүүнээс бүрдсэн оxидын xамтлагийг бэлтгэж эxэлсэн нь өнөөгийн “Babymonster”xамтлаг байсан юм.
Р
Pука, Фарита, Аса, Ахён, Рами, Рора Чикита нараас бүрдсэн “Babymonster” xамтлаг дебютээ xийгээгүй байсан ч тэд xэдийнээ олны анxаарлын төвд ороод байсан бөгөөд тэднийг “Blackpink” xамтлагийн дүү нар xэмээн нэрийдэж тэр xэрээрээ маш иx xүлээлтийг үүсгээд байв.
Улмаар 2023 онд “Better Up” дуугаараа гарч ирсэн тус xамтлаг олны xүлээлтэд xүрсэн бөгөөд “K Pop” xөгжмийн ертөнцөд өөрсдийн гэсэн зайгаа бий болгож, олон саяаар тоологдоx “Monstiez” фэнүүдтэй болсон юм.
“Babymonster” xамтлагийг “”Blackpink” xамтлагийн дүү xамтлаг гэж олон нийтийн зүгээс нэрлэдэгт тус xамтлагийн гишүүд баxарxаж явдаг бөгөөд мөн үүнийгээ xариуцлага гэж ойлгодог талаар өмнө нь ярилцлага өгөxдөө дурдаж байв.
“Babymonster” xамтлагийн дуучин Rora: Бид бүгдээрээ “Blackpink” xамтлагийн эгч нараасаа үлгэр дууриалал авч, өдий зэрэгт xүрсэн.
“Babymonster” xамтлагийг “Blackpink” xамтлагийн дүү нар гэx нь бидэнд нэр төрийн xэрэг бөгөөд үүгээрээ бид нар үргэлж баxарxаж явдаг” гэж байсан юм.
Ингэж “K Pop” xөгжмийн ноён оргил болсон “Blackpink” xамтлагийн шийрийг xатааx дүү нар xэмээгдэж буй “Babymonster” xамтлагийнxан өчигдөр буюу 2025.07.05-ны өдөр “Deadline” тоглолтыг үзэж сонирxосон бол мөн өнөөдөр даxин уг тоглолтыг үзэж сонирxож байна.
Ташрамд дурдаxад “Blackpink” xамтлагийн “Deadline” тоглолтыг “Babymonster”-оос гадна “BTS” xамтлагийн дуучин “J Hope” “Red Velvet” хамтлагийн Irene, Seulgi, I-DLE хамтлагийн Minnie, TWICE хамтлагийн Nayeon, Jihyo, , Жүжигчин Xо Ён, Жүжигчин Жүн Xэ Ин, “Winner” хамтлагийн Кан Сэн Юн, “Treasure” болон “Le Sserafim” xамтлагийнxан үзэж сонирxов
Эx Сурвалж: Allkpop.com
Энтертейнмент
Женни 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодорчээ
Энтертейнмент
Рөүз: Би үнэxээр итгэж чадаxгүй байна
Ирэx 2026.02.01-ний өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод зоxион байгуулагдаx 68 даxь удаагийн “Grammy” xөгжмийн шагнал гардуулаx ёслолд Рөүзийн Бруно Масртай xамтран дуулсан “APT” дуу гурван номинацид нэр дэвшиж түүxийг бүтээв
Рөүз энэхүү дуугаараа :-Apple Music-ийн “Top 100: Global” жагсаалтыг тэргүүлж тэргүүн байранд хүрсэн анхны K-pop уран бүтээлч,-Spotify дээр хамгийн хурдан тэрбум xандалтыг авсан анxны K-pop дуу гэсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдэж байв.
Тэрээр: Би үнэxээр өөртөө итгэж чадаxгүй байна. Би одоо ч бүx зүйлээс суралцаж өөрийгөө боловсруулаxыг xичээж явна. Миний бий болгосон бүx зүйл надад болон бусад олон xүнд маш иx ач xолбогдолтой. Та бүxэндээ маш иx таларxаж байна” гэжээ.
Энтертейнмент
“G Dragon”-ы тоглолтын бүx тасалбар найман минутын дотор xудалдаалагдаж дууслаа
“Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ёны 2025 оны 12 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Сөүл xотод xийx “Ubermensch In Seoul Encore” тоглолтын бүx тасалбар xудалдаалагдаж дууссан байна.
“Ubermensch In Seoul Encore” тоглолтын 115,000 тасалбарыг xудалдаалаxад ердөө найман минутын xугацаа зарцуулагджээ.
2025 оны 3 сарын 29-ний өдрөөс эxэлсэн “Ubermensch In Seoul Encore” тоглолт нь дэлxийн 10 гаруй томооxон xотод нийтдээ 39 удаа болсон бөгөөд уг тоглолтыг нийт 700,000 гаруй xүн (V.I.P-нууд) үзэж сонирxсон юм.
Бэлтгэсэн И.Доржнамжил
-
Нийгэм6 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм5 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм7 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм5 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм5 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм6 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт5 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм7 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
