Connect with us

Улс төр

Х.Тэмүүжиний хуулиар “хонгилын түлхүүр атгагч”-гүй болно

Published

on

Энэ УИХ-ын эрх зүйн мэдлэг дээртэй, илүү чанга тод үгтэй гишүүдийн нэг нь яахын аргагүй Х.Тэмүүжин болоод байна. Тэрээр, улс төр талаасаа, сөрөг хүчний нэр дээрээс “ярьдаг” юм. Үнэндээ бол, Х.Тэмүүжин олны мэддэг хэрнээ олон хүн хэлж чаддаггүй үгсийг нээлттэй хэлдэг. Мөн түүнийг “…Хуулийн завхралын угийг хардаг” гэж сүүлийн үед мэргэжил нэгтнүүд нь хэлээд байдаг болсон. Тэгвэл Х.Тэмүүжин УИХ-ын тухай хууль, зарим холбоотой хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийг санаачилсан. УИХ хэлэлцэж байна. Энэ талаар Х.Тэмүүжин “…Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар парламентын засаглалыг бэхжүүлэх, дархлааг нэмэгдүүлэх, хуулийн хяналтыг оновчлох зорилго бүхий УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд дэмжигдлээ. Маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулахаар боллоо. УИХ-ын тухай хууль болон дагах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулснаар иргэний эрхийг хамгаалах, хуулийн засаглалыг баталгаажуулж, чиг үүргийг оновчлох эхлэл болно. Мөн УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт орсноор УИХ-ын танхимд бодит мэтгэлцээн өрнөж, парламент хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх боломж нэмэгдэх юм. Зохицуулалт алдаатай байвал түүнийг засах гэж хууль санаачилдаг. Хэрвээ зохицуулалт дутмаг байвал нөхөх гэж, зохицуулалт өөр хоорондоо зөрчилдөөнтэй байвал аль нэгийг нь дэмжиж, нөгөө нэгийг нь зогсоох ёстой. Зарим талаараа хуулийн эрэмбэ гэж бий. Үндсэн хуульд нийцээгүй, эсвэл Үндсэн хуулийн утга санааг бүрэн илэрхийлээгүй зохицуулалтуудыг сайжруулах ёстой. Бусад ардчилсан улс оронд парламентыг үл хүндэтгэх, парламентад худал мэдээлэл өгвөл Эрүүгийн хуулиар хориглосон, ялтай зохицуулалттай байна. Бид одоогоор эрүүгийн гэмт хэрэг бичээгүй, менеж хийх зорилготой зохицуулалтууд хийж байна” гэж байр сууриа илэрхийлсэн байна.

Мөн тэрээр “…Яг нэг жилийн өмнө буюу 2024 оны долдугаар сарын 2-нд УИХ анхдугаар чуулганаа хийж, гишүүд тангараг өргөж байжээ. Анхдугаар чуулган дээр иргэний эрхийг хамгаалах, хуулийн засаглалыг бэхжүүлэх, парламентат ёсыг бататгахад чухал хэрэгсэл болох Тусгай хяналтын дэд хороог ХЗБХ-ны эрхлэх асуудлын хүрээнд байгуулах талаар үг хэлж байжээ. Тэгэхэд “…Шинэ парламент өөрийнхөө зохион байгуулалтыг өөрөө бий болгож байх ёстой. Харамсалтай нь, “…Энэ парламентыг ирэх дөрвөн жилд хэн удирдах вэ” гэдэг асуудал дээр ямар ч хэлэлцүүлэггүй гар өргөж байхаар дэгтэй болгосон байна. “…Парламентын ардчилалыг бэхжүүлье” гэж бодож байвал шинээр бүрэлдэж байгаа парламент өөрөө өөрийнхөө асуудлыг өмнөх парламентын тогтоосон жаягаас өөрөөр шийдэх эрх чөлөө заавал байх ёстой. УИХ-ын дарга парламентат ёсыг бэхжүүлэх Үндсэн хуулийн гол багана. Энэ удаагийн парламентаар УИХ-ын даргыг 126 гишүүнийх нь нэг байлгах зарчим руугаа шилжих ёстой. УИХ-ын дарга гэдэг хүн ҮАБЗ-д орж, парламентаас гадуур эрх мэдэл эдэлдгийг одоо зогсоох ёстой. ҮАБЗ гэдэг бол Ерөнхийлөгчөөр удирдуулж, Засгийн газрын гол гүйцэтгэх чиглэлийн байгууллагууд болон парламентаас төлөөлөл орох бол ХЗБХ, АБГБХ-ны гишүүн орох нь ёстой. Түүнээс биш УИХ-ын дарга нь тэнд тустай эрх эдлээд сууж байдаг бүтэц байж болохгүй. Үндсэн хуульд ч үүнийг зааж өгөөгүй. Энэ асуудал дээр шинэ парламент зоригтой шийдвэр гаргана гэж итгэж байна” гэсэн. Нэг жилийн дараа буюу 2025 оны долдугаар сарын 2-ны энэ өдөр УИХ уг асуудлаар санал хураах гэж байн. Сонин тохиол” гэсэн юм.

Ер нь бол, Х.Тэмүүжиний энэ нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь УИХ дээр Тусгай хяналтын дэд хороог байгуулж, хууль хяналтын байгууллагынхны хяналтгүй, зарим хүний ярьдгаар “тушаал”-ын гүйцэтгэх ажиллагаа гээчийг хяналттай болгох аж. Товчхондоо, манай улстөрчид олон жилийн туршид “хонгил” гэж ярьсан. Тэрхүү “хонгил”-ыг хэн нэгэн удирддаг. Түүнийг “…Хонгилын түлхүүр атгагч” гээд байдаг. Тэгвэл, энэхүү нэмэлт өөрчлөлтөөр “хонгилын түлхүүр атгагч”-гүй болох зорилготой юм байна.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!