Спорт
Т.Ууганбаярын бэртэл, М.Өлзий-Оршихын “MVP” тоглолт Эйпсийг финалд дөхүүлэв
Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн энэ улирлын плей-оффын хагас шигшээ шат тун сонирхолтой үргэлжилж байна. Хасын Хүлэгүүд-Сэлэнгэ Бодонс багуудын цувралын зургаа дахь тоглолт өнөөдөр/2025.04.02/ болно. Бодонс хожвол цувралын харьцааг тэнцүүлж, долоо дахь тоглолт гарна. Харин Хүлэгүүд хожвол аваргаа хамгаалж, финалд хүрэх учиртай. Тэгвэл өчигдөр Бишрэлт Металл болон SG Эйпс багуудын цувралын гурав дахь тоглолт боллоо. Азийн аваргуудын лигийн тоглолттой холбоотойгоор хоцорч эхэлсэн энэхүү цувралын үр дүн олны анхаарлыг татаж байна. Хоёр улирал дараалан финалд хүрч, Азийн аваргуудын лигийн хүрээнд Малайзын аваргуудыг гэрт нь хожсон Бишрэлт Металл баг цувралд 0-3 гэсэн харьцаатай хожигдож эхлэв. Хэрэв дахиад ганц л хожигдвол тэдний Монгол дахь улирал дуусна.
Монголын сагсан бөмбөгийн түүхэнд олон улсын аялан тоглолтоос хожил байгуулсан анхны клуб болсон Бишрэлт Металл багийн Малайзын аялал хохирол их амссан. Учир нь Малайзын аварга НС Матрикс Дирс багтай тоглохын өмнөх бэлтгэл дээр Т.Ууганбаяр нүүрэндээ бэртэл аван улмаар тус тоглолтыг өнжсөн. Лигийн плей-оффд ч тоглохдоо нүүрэндээ хамгаалалтын маск зүүн тоглоход төвөгтэй байгаа нь харагдав. Өчигдрийн тоглолтод хамгаалалтын маскгүй тоглосон ч хамар, нүүрний бэртлээ сэдрээн хүссэн тоглолтоо гаргаж чадсангүй. Угтаа бэртэлгүй, маскгүй Т.Ууганбаяр бол “MVP”-ийн шагналд яригддаг, трипл-дабл үзүүлдэг нэгэн билээ. Харамсалтай нь Эйпсийн эсрэг багтаа тус хүргэж чадахгүй л явна.

Түүнчлэн цувралын хоёр дахь тоглолтод талбайн ахлах шүүгчийн эсрэг зохисгүй үйлдэл гаргасан А.Энхбаясгалан нэг тоглолтоор торгуулан өчигдөр тоглосонгүй. Багийн лидер хэмжээний тоглогч ийм чухал тоглолтыг талбайн хажуунаас үзнэ гэдэг хэцүү байсан нь лавтай.
Тоглолтын тухайд Бишрэлт Металл эхний хагаст өрсөлдөөн үзүүлж, хоёр баг тэнцүүхэн оноотой завсарласан. Харин гуравдугаар үед Эйпсийн довтолгоо, хамгаалалт онцгойров. Ялангуяа өнгөрсөн улирлын “MVP” М.Өлзий-Орших бусдыгаа манлайлжээ. Түүний шидэлт, оролт, хамгаалалт, дамжуулалт тал бүрт тодорч, үйлдэл бүр нь оноо авчирч байлаа. Мөн легионерууд нь үүргээ сайн гүйцэтгэж, хамгаалалт, довтолгоон дээр багтаа давуу талыг үүсгэсэн.
Гуравдугаар үед онооны зөрүү 19 хүртэл холдож, тоглолт бараг л гараас гардгийн даваан дээр Металлын сэлгээнээс А.Батхуяг гангарсан. Улирлын эхэнд ТЛЖ-д гайхалтай тоглож, оноо авалтаар лигийн тэргүүлэгчдийн эгнээнд явж байсан залуу холбогч Металлд ирснээсээ хойш бэртэл авч, өөрийн тоглолтоо гаргаж чадахгүй явсан юм. Тэгвэл олдсон боломжийг ашиглаж, Эйпсийн эсрэг дөрөвдүгээр үед чадамгай тоглов. Тэрбээр 18 минутад 17 оноо авч, онооны зөрүүг багасгахад гол үүргийг гүйцэтгэв.
Дөрөвдүгээр үед Эйпсийн ээлж дараалсан бөмбөг алдалтууд эсрэг багтаа боломж олгож, Металлын довтолгоо ч орох дуртай байлаа. Тоглолтын төгсгөлд оноог тэнцүүлэх, илүү гарах боломж байсан ч Металлын довтолгооны гүйцэтгэл огцом унаж, Эйпс амь гарсан. Тооны харьцаа 84:87 байхад Металлд тэнцүүлэх боломж гарсан ч залуу тоглогч Э.Пүрэвдоржийн шидэлт орсонгүй. Түүний хувьд энэ цувралд хоёр ч удаа эгзэгтэй мөчид шидэлт хийх үүрэг ноогдсон боловч алийг нь ч ашиглаж чадсангүй.
М.Өлзий-Орших 23 оноо, 11 ашигтай дамжуулалт, дөрвөн бөмбөг таслалт гээд гайхалтай үзүүлэлтийг толилуулжээ. Харин түүнтэй гол өрсөлдөх учиртай Т.Ууганбаяр бэртлийн улмаас ердөө 17 минут тоглож, хоёрхон оноо авчээ. Тэрбээр өөрөө ч тоглолтдоо сэтгэл хангалуун бус байгаа харагдсан. Түүний нүүрний бэртэл энэ цувралыг шийдэж буй гол хүчин зүйлүүдийн нэг мөн билээ. Эйпс түүхэндээ анх удаагаа лигийн финалд хүрэхэд ганцхан хожил дутуу байна.
Спорт
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд “Дакар Ралли” уралдааны шилдэг тавд багтлаа
Спорт
Энэ жилийн анхны барилдаан энэ сарын 10-нд болно
Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан “ТАЛХ-ЧИХЭР” ХК-иас “Атар” хэвийн боовны баярт зориулж аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. 2006 оноос эхэлсэн энэхүү барилдаан 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж байна. Уг барилдаанаар Монгол бөхийн өргөөний шинэ оны барилдаан эхэлнэ.
Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн Үндэсний бөхийн холбооноос 2026.01.11-ний ням гарагт товлогдсон Дархан хотын 65 жилийн ойд зориулсан барилдааныг хойшлуулах хүсэлт гаргасаны дагуу тус барилдааныг хойшлуулж 1-р сарын 23-ны баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг ирэх ням гарагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Дэлхий
Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ
2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.
Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.
Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.
Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.
Эх сурвалж World Curling
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм9 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм9 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
