Улс төр
Засгийн газар ЕMongolia систем болон 11-11 төвөөр дамжуулж, иргэдээс санал авч эхэллээ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн даваа гарагт болж, 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Ерөнхий сайдын албан даалгаврын төслийг танилцуулсан. Улмаар Ерөнхий сайд Г.Занданшатар уг албан даалгаварт ард иргэдээс санал авч, 100 хоногт хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгахыг үүрэг болгосон юм.
Энэ дагуу ЕMongolia систем болон 11-11 төвөөр дамжуулж ард иргэдээс санал авч эхэллээ. ЕMongolia системд нэвтэрсэн даруйд санал авах тусгай цонх нээгдэж, иргэн таны саналыг шууд хүлээн авч байна. Харин иргэд, олон нийтэд үйлчлэх 11-11 төв 24 цагийн турш таны саналыг утсаар, цахим шуудан, вэб хуудас, фэйсбүүк чатаар хүлээн авах юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байхдаа хуулийн төсөлд санал өгөх D-parliament, нийтийн өргөдөл гомдлын D-petition талбаруудыг үүсгэн байгуулж, иргэдээс санал авах туршлагыг нэвтрүүлсэн. Зөвхөн 100 хоногт хийх ажил гэж хязгаарлахгүйгээр цаашид иргэдээ сонсдог байх, нийгмийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч ажиллахад дээрх туршлагыг Засгийн газрын үйл ажиллагаанд тусгахыг Ерөнхий сайд Г.Занданшатар зорьж байгаа юм байна.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм12 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм10 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм1 year agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм10 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм10 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм12 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт10 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм12 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
