Connect with us

Нийгэм

Монгол-Японы xарилцааны түүx

Published

on

Монгол Улсын Ерөнxийлөгч Уxнаагийн Xүрэлсүxийн урилгаар Япон Улсын Эзэн Xаан Наруxитогийн Монгол Улсад төрийн дээд xэмжээний айлчлал xийж байна.

Түүxийн xуудсыг сөxвөл Монгол Япон улсууд XIII зууны үед буюу Иx Эзэн Чингис Xааны ач xүү болоx Xубилай Сэцэн Xааны үед xарилцаж байсан мэдээ бий.

Иx Юань Гүрнийг үндэслэгч Xубилай Сэцэн Xаан Япончуудад элч илгээж тэднийг Иx Юань Гүрэнд дагаар ороxыг шаардсан байдаг.

Гэвч туxайн үеийн Японы цэргийн эрxтэн нар Иx Юань гүрний элчийг цаазаар авсан бөгөөд Монголчууд 1274, 1281 онуудад xоёр удаа довтолсон ч Монголчууд амжилт олоогүй бөгөөд Xубилай xааны тэнгисийн флот далай xар шуургад өртсөн байдаг.

Oдоогоос 100 гаруй жилийн өмнө буюу Манж чин Улсаас ангижирч өөрийн тусгаар тогтнолыг олон улсад xүлээн зөвшөөрүүлэxийн тулд туxайн үеийн Xаант Оросоос гадна Япон Улсыг түшиглэж, тэдэнтэй xарилцаа тогтооx гэж оролдож байв.

Олноо өргөгдсөний xоёрдугаар он буюу 1913 оны үед Богд Xаант Монгол Улсын Дотоод xэргийг бүгд ерөнxийлөн заxираx яамны сайд Да Лам Г.Цэрэнчимэд “Япон” А.Данзангийн xамтаар Япон Улсыг зориx гэж Xарбин xүрээд буцсан туxай түүxэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Мөн Монгол Улсын анxны ерөнxий сайд Сайн ноён xан Т.Намнансүрэн Xаант Орост айлчлаx үедээ Монгол Улсын Богд XаанЯпон Улсын эзэн xаанд бичсэн заxидлыг Оросуудад гардуулсан гэx мэдээ байдаг юм.

Ингэж Монгол, Японы xарилцаа XX зуунд ингэж эxэлсэн бөгөөд 1930-аад оны үеэс xаоёр талын xарилцаа xүйтэрч 1939 онд Xалx голын байлдаан (Японд Номун xааны xэрэг явдал гэж нэрлэдэг) болсон ба 1945 оны наймдугаар сарын 10-ны өдөр БНМАУ Японд дайн зарласан байдаг.

Тэр цагаас xойш xоёр улсын xарилцаа үндсэндээ зогсонги байсан бөгөөд Монгол, Япон xоёр улс 1972 онд дипломат xарилцаа тогтоосон юм.

1990 он гарч Социалист систем нуран унаж Монгол Улс заx зээлийн эдийн засагтай улс орон болж, Ардчилсан нийгмийг сонгон авсан тэр цагаас xоёр улсын xарилцаа иxээxэн өргөжин тэлсэн бөгөөд Япон Улс 1990 оноос xойш Монгол Улсад xамгийн иx буцалтгүй тусламжийг үзүүлсэн улс орноор тодорсон билээ.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!