Нийгэм
Д.Алтанхуяг: Төрийн концертод орохгүй гэв үү. Тэгвэл битгий ор. Монгол Улс авьяастнаар дүүрэн
УДБЭТ-ын уран бүтээлчид Улсын баяр наадмын тоглолтод оролцохгүй, ажил хаях шийдвэр гаргасан талаараа өчигдөр мэдээлсэн. Харин өнөөдөр тус театрын захирал үүссэн асуудлаар хариу хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр УДБЭТ-ын захирал Д.Алтанхуяг “Монгол Улсын хэмжээнд цорын ганц театр болох УДБЭТ-ын ирээдүйг өнөөдөр ярих гэж байна. Бид дэлхийн сонгодог урлаг хаашаа чиглэж байгааг анхаарч, хөл нийлүүлэн алхах зайлшгүй шаардлагатай тулгарсан.
Театрын маань найрал болон гоцлол дууны уран бүтээлчид 2025 оны тавдугаар сарын 21-нд батлагдсан шинэ бүтцийг ойлгоогүй байна. Найрал, гоцлол дууны ангийг тараах гэсэн зүйл огт байхгүй. 285 уран бүтээлч бүгдээрээ энэ бүтцэд багтсан. Дуурийн урлагийг хөгжүүлэх ёстой шүү дээ. Тиймээс шинэ бүтцээр дуурийн продюсерын орон тоог гаргасан. Балетын продюсер, хөгжмийн хүрээлэнгийн продюсерын орон тоог ч гаргасан.
Өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан хүн өчигдрийн хэвлэлийн бага хурлын гол дүр болчихсон явж байна. Долоодугаар сарын 1-нээс аравдугаар сарын 01 хүртэл театр хоосон байдаг. Ийм үед “Клеопатра” жүжгийг түрээсээр тоглуулж урсгал зардал, засварын санхүүгээ олох гэж л байгаа.
Би маш олон хүнд уран сайхны удирдаачаар ажиллах санал тавьсан. Олон улсад ч тавьсан. Олон улсаас уран сайхны удирдаач олддоггүй. Сонгон шалгаруулалт хийгээд Г.Ганцэцэг удирдаачийг давах хүн байгаагүй. Тэр хүн найрал, гоцлол дуучдын багш нь. Тийм учраас маш сайн ойлголцоно гэж бодсон. Гэтэл өнөөдөр ийм асуудал гарч байгаад гайхаж байна. Гоцлол дуучдаа та нар тайзныхантай битгий барьц аа. Гадуур гараад хэдэн төгрөгөөр дуулж, ямар орлого олж байгаа нь нууц биш шүү дээ.
Яг үнэнийг хэлэхэд би зарим хүнээс ичиж байна. Муу нуухаар сайн илчил гэдэг. Гоцлол дуучид битгий хөгжимчид, тайзны ажилтантайгаа барьц. Та нар гараад нэг дуулахад хэдэн төгрөг авч байгаа бол. Энэ нууц биш байх. Хамгийн боломжтой уран бүтээлчид байтал ийм юм ярьж байна гэхэд харамсалтай байсан. Тэгвэл дараагийн уран сайхны удирдаач хэн байх вэ, шийдлүүдээ гаргаж ир. Төрийн концертод орохгүй гэл үү. Тэгвэл битгий ор. Монгол Улс авьяастнуудаар дүүрэн байна. Энэ чинь өөрөө өрсөлдөөний талбар шүү” хэмээсэн юм.
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм9 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм8 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм10 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм8 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм8 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм9 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт8 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм10 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
