Connect with us

Нийгэм

У.Хүрэлсүх “Монгол наадам төрт ёс, түүх соёлын үнэт өв, тусгаар тогтнолын бэлгэдэл”

Published

on

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр “Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ. Элэг нэгт монгол ахан дүүс ээ. Их Монгол Улсын гал голомт манай сайхан оронд айлчлан ирсэн Япон улсын Цог жавхлант эзэн хаан, эрхэм дээд хатан болон хүндэт зочид, гийчид ээ. Эрхэм хүндэт наадамчид аа.

Мөнх тэнгэр хураа хайрлаж, эх дэлхий шимээ хүртээж, хүж дэлхий өнгөө засч, хүн ардын сэтгэл тэнийсэн зуны дэлгэр энэ сайхан өдөр эртний түүхт, эвийн хүчит монгол түмний их баяр цэнгэл, үндэсний их баяр наадам ийнхүү ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо. Хүннү гүрнээс эхтэй монгол наадам бол төрт ёс, түүх соёлын үнэт өв, монгол тулгатны эв нэгдэл, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл, монгол үндэстний оюун санааны дархлаа, манай ард түмний их баяр цэнгэл, монгол төрийн сүр жавхлант баяр ёслол юм.

Дэлхийд хосгүй баяр наадмаа сэтгэл догдлон хүлээн суугаа наадамчин олон түмэн, эрхэм хүндэт зочиддоо Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өнө эртний түүхт эртний нүүдэлчдийн төрт ёсны гал голомт мөнх тэнгэрийн орон манай сайхан улсад зочлон ирсэн Япон улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нарт Монголын ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, монгол наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
Манай улсын эрхэм ард иргэд ээ.
Тэнгэр заяат монголчууд бидний өвөг дээдэс, тэртээ 2000 гаруй жилийн өмнөөс Төв Азийн цээжинд төрт улсаа байгуулж, тулгар төрөө мандуулж, түүх соёлоо бүтээж, даян дэлхийд суу алдраа дуурсгаж ирсэн бахдам сайхан түүхтэй билээ. Эртний түүхт Хүннү гүрний баатарлаг түүхийг Их Эзэн Чингис хаан залгамжлах Их Монгол Улсыг байгуулж, өрнө дорныг төвшитгөн Монголын их амар амгаланг тогтоож, хүн төрөлхтний хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр, гавьяа зүтгэлийг оруулсан юм. Тиймээс өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяа, түүх соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 35 боть номыг шинээр бүтээх зарлигийг тус тус гаргасан бөгөөд Их хааны музейг байгуулан ард түмнийхээ хүртээл болгосон билээ.
Тэгвэл энэ жил Их Эзэн Хааныхаа алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг урлан бүтээж, Чингис хааны музейд ёслол төгөлдөр хүндэтгэн залж, монгол түмнийхээ их шүтээн болголоо. Мөн эртний төрт улсуудын ариун гал голомт болсон Орхоны хөндийд Монгол төрийн алтан соёмбот төрийн далбааг өнө мөнхөд сүр жавхлантай мандуулж, Хархорум хотын бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор эхлүүллээ.
Монгол хүн, монгол хүн амь нэгтэй байдаг гэж манай ард түмэн ярьдаг. Монголчууд бид төрт улсынхаа сүлдэнд хүлэг морио дээдлэн залж, аргамаг хурдан хүлгийнхээ дэл сүүлээр төрийн тугаа нандигнан урлаж, морин хуурынхаа аялгуугаар хорвоо ертөнцийг уяраадаг хосгүй соёлтой ард түмэн. Тиймээс адууны өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд гүйцэтгэж буй үүрэг ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор Монгол Улс дэлхийн Адууны өдрийг санаачилсныг НҮБ-ын Ерөнхий Ассемлей хэлэлцэж, Монголын үндэсний их баяр наадмаар “Дэлхийн адууны өдөр”-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэж байхаар шийдвэрлэснийг баяр наадмын өдөр наадамчин олон түмэндээ сонордуулан хэлэхэд нэн таатай байна.
Монголчууд бид агуу их хааныхаа үр сад, Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа ухамсарлан Их Эзэн Чингис хааны суу алдар, үйл хэрэг, бэлгэ сургаалийг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хүүхэддээ өвлүүлэн үлдээж, эв нэгдлээ бататган бэхжүүлж хүчирхэг Монгол Улсыг цогцлоон байгуулахын төлөө монгол хүн бүр хүчин зүтгэх учиртай.
Миний Монголын ард иргэдээ. 
Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгадаг, дэлхийд хосгүй монгол наадам төрт ёсны их шүтээн Есөн хөлт цагаан тугаа мөнх тэнгэртээ мандуулж, уяхан замбуутивийн наранг уртын дуугаараа мялааж, хөрст алтан дэлхийг хуурын эгшгээр хөгжөөж, хүн ард, уул усаа баясган, өнгө төгөлдөр цог жавхлан төгс ийнхүү эхэлж байна. Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандалаа дүүргэж, аргамаг хурдан хүлгийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхийн мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаант өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээлээ.
Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!