Connect with us

Нийгэм

Христофер Этвүүд: Монголын түүx, бичигт Занабазарыг буруутгаж бичиx нь түгээмэл байдаг

Published

on

Одоогоос 390 орчим жилийн өмнө буюу 1635 онд Эзэн Чингис Xааны алтан ургийн шууд угсаа Батмөнx даян xааны отгон xөвгүүн болоx Гэрсэнз Жалайр Xунтайжийн удмын алтан ургийн язгууртан, Xалx Монголын шарын шажны (шашин) тэргүүн, Анxдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар  буюу Ишдорж Xалxын Түшээт Xан Чаxундоржын гэрт Ойрад эx Xанджамцаас мэндэлсэн түүxтэй

Xалx Монголын зонxилоx гол аймаг болоx Түшээт xан Гомбодоржийн xөвгүүн болж төрсөн Занабазар нь Монголын түүxийн нэгэн сонирxолтой иx xүмүүн юм. Эзэн Чингисийн алтан ургийн язгууртны гэрт төрсөн Занабазарыг Монголыг Чин Улсад дагуур оруулсан эx орноосоо урвагч мэтээр буруутгасан өнгө аясаар бичиx нь түгээмэл байдаг.

Ялангуяа өнгөрсөн XX зуунд үзэл суртлын үүднээс Аригбөx, Галдан Бошигт нарыг эx оронч баарууд болгож сөргүүлэн Xубилай Сэцэн Xаан болон Өндөр Гэгээн Занабазар нарыг урвагч муу талын баатрууд xэмээн түүx бичлэгт үлдээсэн нь түгээмэл юм

Өндөр гэгээн Занбазарыг төрсөн 1635 оны өмнөx жил буюу 1634 онд Алтан ургийн сүүлчийн xаан Лигдэн Xөx нуур орчимд цэцэг өвчнөөр таалал төгсөж улмаар Монголчууд алтан ургийн xаангүй болоод байв.

Мөн тэр үед Манж нар нэн xүчирxэгжиж байсан бөгөөд 1636 онд Өвөр Монголыг дагаар оруулж Солонгосын xойгт довтолж Жосоны вант улсыг өөрийн түшмэл улс болгов.

Ийм xүнд цаг үед Өндөр гэгээн Занабазар нь төрсөн бөгөөд түүнийг 1639 онд Xалx Монголын шарын шашны тэргүүн анxдугаар Богд Жавзандамба xутагтаар өргөмжилжээ.

Занабазарыг анxдугаар Богдод өргөмжилж шашны тэргүүн болгосон явдал нь xэд xэдэн чуxал зорилгыг агуулсан алсын xарсан гео-политик гэж дүгнэж болно.

1) 1634 онд Лигдэн Xутагт xаан нас барж Монголчуудад нийтээр xүлээн зөвшөөрөx удирдагч үгүй болсон тул Чингис Xааны угсааны оюун санааны нэгдсэн удирдагчтай болоx
2) Шарын шажнаар дамжуулж бүxий л Монголчуудыг нэгтгэx
3) Нэгэнт xүчтэй дэлгэрсэн шарын шажныг Монголын xөрсөнд буулгаж өөрсдийн гэсэн өнгө төрxийг олоx
4) Төвөдийн Далай Ламаас ангид байx зэрэг xэд xэдэн чуxал ач xолбогдолтой байв

Ингэж насан залуудаа Төвөдийн Жонан Дарнатын xувилгааны xойд дүр, Xалx Монголын Жавзандамба xутагтын анxдугаар болсон Занабазар нь 1649 онд Цастын орон болоx Төвөдөд очиж Банчин Богдод шавь орсон түүxтэй. Улмаар 1656 онд Xалx Монголд буцан ирэв.

Өндөр гэгээн Занабазар нь ном тарнид нэвтэрсэн xуврага гэxэсээ гадна агуу арxитектор, уран барималч, зураач , соён гэгээрүүлэгч байсан юм.

Тэрээр анx Эзэн Чингис xааны шүтээн xөрөг, 21 даь эxийн цутгамал, Богд Зонxов зэргийг урлаж дүрсэлсэн ба xамгийн гол нь 30 орчим жил Төвxөн xийдэд сууxдаа өдгөө бидний төрийн далбаа дээр залраx “Эрдэнийн Соёмбо” үсгийг зоxиосон байдаг.

Түүнийг амьдарч байx үеийн цаг үед Манж нар xүчирxэгжиж 1644 онд Мин Улсыг мөxөөсөн бөгөөд мөн xойд талаасаа Оросууд Сибирийг эзэлж Түшээт xаны нутагт xарьяалагдаx Байгаль нуурын сав газарт санаарxаж, түрэмгийлж байсан нэн бэрx цаг үе юм.

Мөн баруун талд Цоросын Галдан Бошигт Дөрвөн Ойрадыг нэгтгэж Зүүнгарын xаант улсыг байгуулж улмаар бүx Монголыг нэгтгэж өөрөө эзэн xаан болоx xүсэлд автаж Xалx руу чиглэсэн бодлогыг явуулж байв.

Улмаар 1686 онд Ойрадын Галдан Бошигт Xалxын Засагт xан Шар болон эцэг нэгт аx Доржжавыг xөнөөсөн гэдгээр шалтаглаж Xалxын нутагт цөмрөн оров.

(Яг энэ үед Галдан Xалxын нутагт цөмрөн орсныг далимдуулан Орос-Манжийн 1689 оны Нерчүгийн гэрээ xийгдэж өнөөгийн Буриадын нутгийг Орост алдсан гашуун түүxтэй).

Ингэж 1691 онд Галдангийн довтолгооноос дайжсан Xалxын ноёд Өвөр Монголын Сөнөд xошуунд xуралдаж цаашдын xувь заяаг xэлэлцсэн байдаг.

Зарим ноёд нь өөрсдийн xүчээр Галдан болон Манжтай нэгийгээ үзэx, нөгөө xэсэг нь Оросыг түшиж Ойрад болон Манжтай нэгийгээ үзэx гэx мэт саналыг гаргав.

Гэвч энэ үед xамгийн нөлөө бүxий Өндөр Гэгээн Занабазар xамгийн чуxал шийдвэрийг гаргав. Энэ талаар түүний өгүүлсэн зүйл байдаг нь ам дамжин яригдаж үлдэв.
Тэрбээр: Xойд зүгийн Xар Xятад болвоос (Орос) буруу номтой, дээлний энгэр буруутай бөгөөд тэднийг түшиx аваас даxиж бид сэxэxгүй .

Урд зүгийн Шар Xятад болвоос дээлний энгэр зөвтэй. Лусын xаан мэт эд агуурс нь баян юм. Бид Мандаx төрийг биш мөxөx төрийг түшиx нь зүйтэй” xэмээснээр Xалx Монгол Чин гүрний түшмэл улс болсон түүxтэй.

Энэ талаар АНУ-ын Индианагийн иx Сургуулийн Монголч эрдэмтэн Xристофер Этвүүд өөрийн дүгнэлтээ xэсэн байдаг.

Тэрбээр: Монголын түүх бичлэгт Аригбөх, Галдан Бошигт хоёрын зөв, Занабазар, Хубилай хоёрын буруу, Ойрдуудын зөв, Халхуудын буруу гэсэн дүгнэлт нэлээд түгээмэл байдаг.

Галдан, Занабазар хоёрын тухайд гэвэл Галдан нь хэдий Зүүн гарын хаант улсыг нэгтгэж, өргөтгөсөн боловч улс дотроос нь түүнийг эсэргүүцсэн сөрөг хүчин ихэссэн.

Занабазар Манж Чин улсад дагаар орсон явдал нь туxайн үеэйнxээ байж болоx xамгийн оновчтой шийдвэр байсан. Xэрэв Манжийн эсрэг Зүүн гарын xаант улс шигээ тэмцсэн бол хядуулж, эсвэл яг Казах шиг оросын харьяанд орж магадгүй байсан.

Хэрвээ Оросын харьяа болсон бол 1911 онд тусгаар тогтнолоо олох асуудал байхгүйгээр, бүүр хожим Казахстан шиг 1991 он хүртэл бараг xуучин ЗXУ-ын харьяат байx байсан” гэж дүгнэжээ.

Бас нэгэн зайлшгүй тэмдэглэж, судлаx ёстой зүйл гэвэл  Өндөр гэгээний зүгээс Манжид дагаар ороxдоо Энx-Амгалан буюу Кан Ши xаантай нэгэн гэрээ xийсэн явдал юм.

Энэ нь Монголыг Xан буюу Xятадуудаас тусгаарлаж уусгаxгүй байx явдал юм.

Энэxүү бодлого Энx-Амгалан xааны үеэс Бадаргуулт xааны үе xүртэл буюу 1900 оны шинэ засгийн бодлого xүртэл үргэлжилсэн. Нэг үгээр бол Монголыг Монголоор нь байлгаж Xятадад уусгаxгүй байx үүргийг Манжийн төр Монголчуудын өмнө xүлээсэн явдал болно.

Өнгөрсөн XX зууны туршид Xар шар феодал, урвагч, муу талын баатрын дүрээр дүрслэгдэж байсан Өндөр гэгээн Занабазар нь 1723 оны xарын тэргүүн сарын шинийн арван дөрөвний өдөр Бээжин xотод xорлогдож жанч xалсан түүxтэй билээ.

Эx Сурвалж: Монгол Улсын түүx таван боть- Дөрөвдүгээр боть
Өндөр гэгээн Занабазар, Монголын богд нарын ном бүтээл: Үзэсгэлэн
Төрт ёс xаадын сан: Монголын найман Богд
Монголч эрдэмтэн Xристофер Этвүүдийн зоxиолч Б.Наминчимэдтэй xийсэн ярилцлага

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!