Нийгэм
Мотоциклын чанга дуу нялхсыг цочоож, ахмадуудыг нойргүй хонуулж, өвчин зовлонтой хүмүүсийг тарчлааж байна!
Зуны урин дулаан цаг ирсэн ч гэлээ дүрэм журмаас давсан үйлдлүүд гаарч, энэ нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөөд удаж байна. Орой үдэш амралтын цагаар чанга дуутай мотоциклын чимээ бага насны хүүхэд, ахмадууд, өвчтэй хүмүүст ихээхэн халгаатай болж, шөнөжингөө унтаж чадахгүй тарчлах болжээ. Ялангуяа төв зам дагуу байрлалтай орон сууцны оршин суугчдад энэ нь ихээхэн хүндрэл учруулж, гомдол санал гаргаад ч одоогоор тоох албан тушаалтан алга. Хамгийн сүүлд 22.00 цагаас хойш чанга дуутай мотоцикл хөдөлгөөнд оролцуулахгүй байх ажилд хяналт тавих цагдаагийн эргүүл гарч эхэлсэн гэх мэдээлэл гарсан ч тоймтой арга хэмжээ авсан зүйл алга. Тэгээд ч цагдаагийн эргүүл гаргаад хөдөлгөөнийг хорьж чадахгүй зөвхөн хяналт тавих бол ямар ч хэрэгцээгүй болно. Мотоцикл хөлөглөх нь хүний эрх ч гэлээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байхад анхаарах нь нийгмийн шаардлага. Гаднын улсад 20.00 цагаас хойш хөрш хажуу айл чанга дуу чимээ гаргахыг ч эрс хориглодог. Гэтэл Монголд дураараа авирлан бусдын эрхийг зөрчсөөр…
Ялангуяа иргэдийн ид унтаж амрах цагаар, тайван нойрсож буй үүрээр мотоциклын чийхрах чанга дуу орчныг сэрээж, олныг бухимдуулж, өвчтэй зовлонтой хүмүүс давхар шаналж, хүүхэд нялхас цочин сэрж энэ бүхэн иргэдийн амьдралд үнэхээр хүндрэл учруулж байна. УИХ-ын гишүүн П.Батчимэг мото, скүүтэр, суррон явах зам гарцтай болох, явган хүний замаар зорчуулахыг хориглох хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьсан. Харин иргэдийн өдөр тутмын амьдралд ихээхэн хүндрэл учруулаад буй чанга дуутай мотог хориглох асуудлыг Хотын дарга хэзээ хөндөж, дорвитой шийдэл гаргах юм бэ. Тээврийн цагдаагийн алба хөндлөнгөөс харахаас, зовнихоос өөрөөр юу ч хийж чадахгүй. Хууль журмаас давсан үйлдлийг нь таслан зогсоож чадахгүй сууна Хотын дарга аа!
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм11 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
