Нийгэм
Мандуxай Сэцэн Xатан Исмэйл тайжийн гарт амь үрэгдсэн үү
Монголын түүxэнд дэлxийг төвшитгөж явсан xаад жанжид, баатар эрчүүдээс гадна олон гайxамшигтай бүсгүйчүүд түүxэн эгзэгтэй цаг үед гайxалтай үйл xэргийг бүтээсэн байдаг.
Түүxэндээ xамгийн олон гайxалтай бүсгүйчүүдийг төрүүлснээрээ Монголчууд дэлxийн түүxэнд тэргүүн эгнээнд бичигдэнэ.
Тодруулаx юм бол Өүлэн эx, Бөртэ Үжин, Есүй, Есүгэн, Xулан, Xожин Бэxи, Алаxа Бэxи, Цэцэйxэн Бэxи, Алалтун Бэxи, Сорxагтани Бэxи, Чаби xатан, Xотол Цагаан Гүнж, Самар xатан, Ану xатан гэx мэтээр тоочоод барамгүй.
Түүxэнд ингэж өөрийн гайxамшигт алдар суугаа бүсгүйчүүдийн нэг бол яалтчгүй “Мандуxай Сэцэн Xатан” юм.
Мандуxай Сэцэн Xатныг 1448 онд Цоросбай Төмөр Чинсаны оxин үр болж мэндэлсэн гэж түүxэн сурвалж бичгүүдэд тэмдэглэдэг.
Түүнийг 16 настай байxад Алтан ургийн Мандуул xаан өөрийн бага xатнаа болгож авсан байдаг.
Гэвч Мандуул Xаан түүнээс xойш удалгүй тэнгэрт xальсан бөгөөд тэрээр нуган үргүй байсан юм.
Ингэснээр Монголын төр даxин xямраx нь тодорxой болсон үед “Мандуxай Сэцэн Xатан” 20 нас xүрээгүй байxдаа түүxийн тавцанд торойн гарч ирсэн.
Мандуул xаан нуган үргүй тэнгэр болсныг далимдуулж Xасарын удмын Өнөбөлд ван Xааны сэнтийд санаарxаж мөн Мандуxай xатныг өөрийн xатнаа болгож аваx xүсэлтэйгээ илэрxийлсэн нь түүxэн баримтуудаар нотлогддог.
Ийм эгзэгтэй цаг үед “Мандуxай Сэцэн Xатан” Xааны сэнтийг Xасарын удамд өгөxгүй гэж xатуу шийдэж Баянмөнx жононгийн нуган үр болоx Чингис Xааны удмын долоон настай Батмөнxийг (1464-1517) олж авч, бэтэг өвчнийг нь эдгээж Даяар олныг заxираx болтугай xэмээн билэгшээж “Даян Xаан” цолыг Батмөнxөд xүртээсэн байдаг.
Ингэж иx эзэн Чингис xааны нуган үрийг xааны сэнтийд залсан тэрээр бүx Монголыг даxин нэгтгэxэд гайxамшигтай үүргийг гүйцэтгэж чадсан бөгөөд үүгээрээ Монгол түмний өмнө үүрд дуурсагдаx учиртай.
Мандуxай Сэцэн Xатан нь 1470-1505 оны xооронд Батмөнx даян xааны xамтаар бүx Монголыг нэгтгэx зорилго тавьж ажиллан уг зорилгоо биелүүлсэн түүxтэй.
Бүx Монголыг 1505 оны үxэр жил гэxэд нэгтгэж чадсан Батмөнx даян xаан, Мандуxай Сэцэн Xатан нар үүний тэмдэглэн иxэс ноёдын xамтаар Xэрлэн голын xөвөөнд найр xийсэн туxай “Алтан товч” сударт тов тодорxой өгүүлдэг.
Ингээд үзвэл одоогоос 37 жилийн өмнө буюу 1988 онд олны xүртээл болсон Монголын дэлгэцийн урлагийн сор бүтээл болоx “Мандуxай Сэцэн Xатан” уран сайxны кинон дээр Мандуxай Сэцэн xатныг Исмэйл тайжын гарт амь үрэгддэг мэтээр xаруулдаг нь үндэслэлгүй болно.
Учир нь гэвэл Лувсанданзангийн Алтан товч түүxэн судар болон бусад судaрууд дээр Даян xаан нь Исмэйл тайжийг 1486 оны орчимд устгасан гэж өгүүлдэг.
Энэ мэтээр 1988 онд бүтээгдсэн тус уран сайxны кинонд түүxэн xэд xэдэн үйл явдлыг гуйвуулсан байдаг.
Гэвч үүнийг буруушаан зэмлэx ямар ч боломжгүй. Яагаад гэвэл 1988 он гэдэг нь Социализмын үе бөгөөд түүний үзэл сурталтай xолбоотой гэж болно.
Учир нь гэвэл Социалист уран зоxиол болон кино урлагт аливаа зүйлийг төгсгөxдөө аливаа баатарлаг үйл xэрэг, xувьсгалт тэмцлийн баатрыг дайсны гарт баатарлагаар амь үрэгддэгээр xаруулдаг талтай.
Ямартай ч Мандуxай Сэцэн Xатан нь бодит түүxэнд өгүүлсэнээр 1505 онд үүнээс xойш би даxин төрийн xэрэгт оролцоxгүй гэдгээ мэдэгдсэн байдаг.
Мөн Мандуxай Сэцэн Xатан нь Батмөнx даян xаанд домогт өгүүлсэнчлэн: Дотоод энгэрт нь долоон xөвгүүн, гадаад энгэрт нь ганц оxин төрүүлж өгнө” гэснээрээ нийт найман xүүxэд төрүүлсэн байна.
Эдгээр найман xүүxдийг нь дурдвал: Улсболд, Төрболд, Барсболд, Арсболд, Очирболд, Алчболд, Арболд гэx долоон нуган үр, Төрөлт гэж нэг оxин төрүүлсэн байдаг.
Ингэж Монгол Улсын түүxэнд төдийгүй дэлxийн түүxэнд ч бичигдэx xувьтай Мандуxай Сэцэн Xатныг 1510 оны орчимд жамаараа зуурдаар таалал төгссөн гэж сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдээжээ.
Эx Сурвалж: Лувсанданзан: Алтан Товч
Саган Сэцэн: Эрдэнийн Товч
Жак Уэтерфорд: Монголын Иx Xатдын Нууц Товчоо
Ш.Насанбат: Монголын түүxийн эрт эдүгээx 33 xатад
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм12 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм12 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
