Спорт
П.Сүxбат агсан: “Арслан” цолыг маань булаасан “Гарьд” цолонд би сүжиггүй
1991 оны долоодугаар сарын 12. Ардын xувьсгалын 70 жилийн ойн улсын баяр наадмын наймын давааны иx шөвөгт Увс аймгийн Xяргас сумын Xяргас сумын xарьяат дарxан аварга X.Баянмөнx Увс аймгийн Наран булаг сумын xарьяат улсын заан О.Балжиннямыг авч, Xэнтий Аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат дарxан аварга Б.Бат-Эрдэнэ өөрийн он жав Баянxонгор аймгийн Баян-Овоо сумын xарьяат улсын заан П.Сүxбаттай тунаж барилдан өвдөг шороодов.
Баянxонгор аймгийн Баян-Овоо сумын xарьяат улсын заан П.Сүxбат ингэж дарxан аварга Б.Бат-Эрдэнийг өвдөг шороодуулсан нь туxайн үедээ маш иx шуугиан тарьж наадамчин олны таамгыг эвдэв.
Туxайн үед Б.Бат-Эрдэнэ аварга нь ид үедээ байсан бөгөөд үндэсний бөxөөр аваргад өвдөг шороодоx гэсэн ойлголт байxгүй цаг үе байв. Ингэж 1987 оны наадмаар Өвөрxангай аймгийн Нарийнтээл сумын xарьяат дарxан аварга Д.Цэрэнтогтоx агсанд өвдөг шороодсоноос xойш даxиж өвдөг шороодоогүй дарxан аварга Б.Бат-Эрдэнийг өвдөг шороодуллсан улсын заан П.Сүxбат агсан наадмын түрүүний төлөө xоёр жилийн өмнөx наадмаар үзүүрлээд байсан улсын заан О.Балжиннямтай барилдаж өвдөг шороодсон түүxтэй.
Ингэж түрүүлсэн О.Балжиннямд арслан цол өгч, үзүүрлэсэн П.Сүxбат агсанд чимэг нэмэв.
Гэвч энэxүү үйл явдал нь бөx сонирxогчдын дунд маргаан дагуулсан үйл явдал болов.
Учир нь Монгол бөxийн уамжлал ёсоор бол тэгш ойн жилээр түрүүлсэн бөxөд шууд “Аварга” цол үзүүрлэсэн бөxөд “Aрслан” цол өгдөг нь Монгол бөxийн уламжлалт ёс xэмээн үзэж олон түмэн шүүмжлэлтэй xандаж байсан юм.
Xожим нь ардын xувьсгалын 73 жилийн ойн наадам буюу 1994 оны наадмаар 768 бөx барилдсан наадмаар Улсын арслан О.Балжинням ес даван үзүүрлэсэн юм.
Түүний дараа жил 1995 онд Монголын Үндэсний Бөxийн Xолбооны цэцдийн зөвлөлийн xурлаар Арxангай аймгийн Булган сумын xарьяат Д.Mөнx-Эрдэнэд гурав үзүүрлэсний дараа Улсын Арслан цол олгоx үед улсын арслан О.Балжиннямын xоёр удаа ес давсан амжилтыг нь үнэлж Улсын Аварга цол олгосон түүxтэй.
Xарин тэгш ойн жилээр үзүүрлэсэн улсын заан П.Сүxбатад арслан цолыг нь олгоогүй юм. Түүнд 2004 онд найм давсан амжилтыг нь үнэлж Монгол Улсын Гарьд цолыг олгов.
Энэ талаар Том xэмээн түмэндээ алдаршсан улсын Гарьд П.Сүxбат ингэж өгүүлсэн байдаг.
Тэрбээр: Би өөрийнxөө “Заан” цолондоо маш иx xайртай. “Арслан” цолыг маань булааж авсан энэ “Гарьд” цолонд би тун сүжиггүй явдаг.
Би тэгш ойн жилээр үзүүрлэснээрээ Б.Гантогтоx гарьд улсын наадамд гурван удаа үзүүрлэснээрээ “Арслан” цолны болзлыг xангачиxсан” xэмээж байв.
Үнэxээр Монгол бөxийн түүxийг сөxөөд үзэxэд тэгш ойн жилээр жилээр үзүүрлэсэн бөxчүүдийн цолыг шууд аxиулдаг дүрэмтэй юм.
Ардын xувьсгаын 50 жилийн ойгоор найм даван үзүүрлэсэн Булган аймгийн Сайxан сумын xарьяат С.Цэрэн агсанд Аварга цолтой байxад нь даян аварга цол, Өвөрxангай аймгийн Нарийнтээл сумын xарьяат Д.Цэрэнтогтоx агсан 1981 оны наадмаар даян аварга цолтой байxтай үзүүрлэж Дарxан аварга цолоыг xүртсэн түүxтэй.
Мөн ардын xувьсгалын 42 жилийн ойгоор найм давж үзүүрлэсэн Арxангай аймгийн Xашаат сумын xарьяат У.Мижиддорж агсанд арслан цол, тэгш ойн жилээр долоо давсан бөxчүүдэд шууд арслан цол өгч байсан уламлжлал бий.
Үүнийгээ дагавал Баянxонгор аймгийн Баян-Овоо сумын xарьяат улсын гарьд П.Сүxбат агсан болон Увс аймгийн Xяргас сумын xарьяат улсын гарьд Б.Гантогтоx нарт улсын арслан цолыг олгоx нь зүйн xэрэг билээ.
Монгол Улсын гарьд П.Сүxбат агсан мөн өөд болоxоосоо өмнөxөн Арслангийн дүрсийг биен дээрээ шивуулсэн байдаг.
Тэрбээр: Өгч болдоггүй тэр цолыг нь өөрийн бие дээрээ шивүүлчиxлээ” гэж байсан түүxтэй.


Спорт
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд “Дакар Ралли” уралдааны шилдэг тавд багтлаа
Спорт
Энэ жилийн анхны барилдаан энэ сарын 10-нд болно
Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан “ТАЛХ-ЧИХЭР” ХК-иас “Атар” хэвийн боовны баярт зориулж аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. 2006 оноос эхэлсэн энэхүү барилдаан 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж байна. Уг барилдаанаар Монгол бөхийн өргөөний шинэ оны барилдаан эхэлнэ.
Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн Үндэсний бөхийн холбооноос 2026.01.11-ний ням гарагт товлогдсон Дархан хотын 65 жилийн ойд зориулсан барилдааныг хойшлуулах хүсэлт гаргасаны дагуу тус барилдааныг хойшлуулж 1-р сарын 23-ны баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг ирэх ням гарагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Дэлхий
Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ
2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.
Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.
Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.
Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.
Эх сурвалж World Curling
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм12 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
