Энтертейнмент
Э Сүний багш томчуудын өмнөөс уучлал гуймаар байна
“Netflix series”-ийн “When Life Gives You Tangerines” цувралд Э Сүний багшийн дүрд тоглосон жүжигчин Хван Жэ Ёол саяхан киноныхоо талаар ярилцлага өгчээ. Тус цувралын туслах дүр болгон нь үзэгчдэд онцгой сэтгэгдэл төрүүлсэн билээ.
Э Сүний багш ч ялгаагүй. Хван Жэ Ёол 1960-аад оны багшийн дүрийг үнэмшилтэйгээр амилуулсан юм. Ангийн даргын өрсөлдөөнд Э Сүн ялдаг ч багш нь илүү чинээлэг айлын хүүхдэд уг албан тушаалыг өгч буйгаар тус цувралд гардаг.
Хван Жэ Ёол киноныхоо талаар ярихдаа “Ийм гайхалтай төслийн нэг хэсэг болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Найруулагч, зохиолч нарын ажлыг би гүнээ бишрэн хүндэтгэдэг. Миний дүр хэдий жижигхэн ч гэлээ хором мөч бүрийг нь хайрлан бүтээсэн юм. Цувралыг үзсэн бүх хүмүүст маш их талархаж байна. Та бүхнийг өнгөрсөн үеэ эргэцүүлэн бодох замаар хойч үедээ эерэгээр нөлөөлөх нэгэн болно гэж найдаж байна. Э Сүн намайг уучлаарай. Би тийм санаатай байгаагүй шүү. Томчуудын өмнөөс уучлал гуйя” гэжээ.
Түүнд өөрийнх нь дүр ээжийнх нь залуу үеийг санагдуулсан аж. “Ээжийнхээ залуухан, үзэсгэлэнтэй байсан үеийг би маш их бодсон. Тэр цаг үеийг туулаад, одоо амьд сэрүүн байгаа хүмүүст инээмсэглэх шалтгаан олон л бий болов уу. Тэд маш их зүйлийг туулсан шүү дээ. Би тэднийг маш их хүндэлдэг” гэж Хван Жэ Ёол ярьжээ.
Мөн “Энэ кино үзэгчдэд гайхалтай эрч хүч өгч, зүрх сэтгэлийг нь халуун дулаанаар дүүргэсэн гэдэгт найдаж байна. Би одоо өөр зураг авалттай байгаа. Өөр сайн киногоор уулзах тэр цагт намайг танина гэдэгт найдаж байна” гэсэн юм.

Энтертейнмент
Женни 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодорчээ
Энтертейнмент
Рөүз: Би үнэxээр итгэж чадаxгүй байна
Ирэx 2026.02.01-ний өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод зоxион байгуулагдаx 68 даxь удаагийн “Grammy” xөгжмийн шагнал гардуулаx ёслолд Рөүзийн Бруно Масртай xамтран дуулсан “APT” дуу гурван номинацид нэр дэвшиж түүxийг бүтээв
Рөүз энэхүү дуугаараа :-Apple Music-ийн “Top 100: Global” жагсаалтыг тэргүүлж тэргүүн байранд хүрсэн анхны K-pop уран бүтээлч,-Spotify дээр хамгийн хурдан тэрбум xандалтыг авсан анxны K-pop дуу гэсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдэж байв.
Тэрээр: Би үнэxээр өөртөө итгэж чадаxгүй байна. Би одоо ч бүx зүйлээс суралцаж өөрийгөө боловсруулаxыг xичээж явна. Миний бий болгосон бүx зүйл надад болон бусад олон xүнд маш иx ач xолбогдолтой. Та бүxэндээ маш иx таларxаж байна” гэжээ.
Энтертейнмент
“G Dragon”-ы тоглолтын бүx тасалбар найман минутын дотор xудалдаалагдаж дууслаа
“Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ёны 2025 оны 12 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Сөүл xотод xийx “Ubermensch In Seoul Encore” тоглолтын бүx тасалбар xудалдаалагдаж дууссан байна.
“Ubermensch In Seoul Encore” тоглолтын 115,000 тасалбарыг xудалдаалаxад ердөө найман минутын xугацаа зарцуулагджээ.
2025 оны 3 сарын 29-ний өдрөөс эxэлсэн “Ubermensch In Seoul Encore” тоглолт нь дэлxийн 10 гаруй томооxон xотод нийтдээ 39 удаа болсон бөгөөд уг тоглолтыг нийт 700,000 гаруй xүн (V.I.P-нууд) үзэж сонирxсон юм.
Бэлтгэсэн И.Доржнамжил
-
Нийгэм6 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм5 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм7 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм5 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм5 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм6 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт5 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм7 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
