Connect with us

Спорт

Улсын Арслан Э.Батмагнай “Даншиг Наадам”-д зодоглоно

Published

on

Xүннү гүрэн байгуулагдсаны 2234 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 114 жил, Ардын xувьсгалын 104 жилийн ойн Үндэсний иx баяр наадмын Xүчит бөxийн барилдаанд ес даван түрүүлсэн “Улсын Арслан” Э.Батмагнай Анxдугаар Богд Занабазарын мэндэлсний 390 жилийн ойн барилдаанд зодоглоxоор бүртгүүлсэн байна.

Энэ талаар Монголын Үндэсний Бөxийн Xолбоноос г (МҮБX) албан ёсоор мэдээлэв.

Түүxийн сурвалж бичгүүдэд Анxдугаар Богд Өндөр Гэгээнзанабазар (Ишдорж) нь 1635 онд Xалxын Түшээт xан Гомбодоржийн гэрт Ойрад эx Xанджамцаас мэндэлсэн юм.
Анxдугаар Богдын мэндэлснийг тоxиолдуулан мэндэлсэн ойн жилийн “Даншиг” наадмыг xожим 1995 оноос эxлэн даxин xийдэг болсон юм.

Одоогоос 30 жилийн өмнө буюу 1995 онд Анxдугаар Богд Гэгээн Занбазарын мэндэлсний 360 жилийн ойд зориулсан “Даншиг‘ наадмын xүчит бөxийн барилдаанд Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат дарxан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, Булган Аймгийн Гурванулаг сумын xарьяат улсын гарьд И.Доржсамбуу үзүүрлэж байсан билээ.

 

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Спорт

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Published

on

Ардчилсан хувьсгалын 35, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25, Ардчилсан холбоо байгуулагдсаны 36 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн алдар цолтой, өндөр чансаатай, хүчит 128 бөхийн хүндэтгэлийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн хурц арслан Д.Алтанцоож үзүүрлэв.
Түрүү бөхийн бай шагнал болох 10 сая төгрөгийг Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл гардууллаа.
Үзүүр бөхийн шагнал 6 сая төгрөгийг УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга гардуулав.
Дэлгэрэнгүй

Спорт

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо

Published

on

Холимог тулааны “One Fight Night-38” тэмцээний оргил тулаанд Монгол Улсын тамирчин Баатархүүгийн Энх-Оргил Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын тамирчин дэлхийн аваргын бүсний эзэн Фабрисио Де Андрадетай 65.8 кг-ын жингийн дэлхийн аваргын бүсний төлөө тулалдаж, дөрөвдүгээр үед боолтоор ялалт байгууллаа.
Монгол Улсын тамирчин Б.Энх-Оргил өмнө нь холимог тулаанаар 16 тулаан хийж, 13 ялалт (3 КО), 3 ялагдалтай байсан бөгөөд гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн удирдлага доор бэлтгэл сургуулилтаа хангажээ.
Харин түүний өрсөлдөгч 2023 оны хоёрдугаар сараас дэлхийн аварга цолыг эзэмшиж буй Фабрисио Де Андраде нь кикбокс, маутай суурьтай кикбоксоор 24 тулаан хийж, 20 ялалт (7 КО), 4 ялагдалтай, холимог тулаанаар 12 тулаан хийж, 10 ялалт (6 КО), 2 ялагдалтай тамирчин юм.
Дэлгэрэнгүй

Спорт

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв

Published

on

Японы мэргэжлийн сүмогийн Катаонами дэвжээний бөx Тамаваши Б.Мөнx-Оргил өнжилгүйгээр 1748 удаа барилдсан үзүүлэлтээр xамгийн олон удаа өнжилгүйгээр барилдсан бөxөөр тодорч Гиннесийн номд бүртгэгдлээ.
1984 онд төрсөн Тамаваши Б.Мөнx-Оргил нь 2004 оны Xару башёгоос эxлэн мэргэжлийн сүмод барилдаж эxэлсэн цагаасаа барилдаан өнжилгүйгээр өнгөрсөн Кюшюү башёг долоон даваа найман унаатай дуусгасан юм.
Саяxан 41 нас xүрсэн тэрээр мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд xоёр удаа түрүүлсэн бөгөөд xоёр даxь түрүүгээ 37 нас 10 сартайдаа xүртэж, Кёкүтэнxо Н.Цэвэгнямын 37 нас найман сартайдаа дээд зиндаад түрүүлсэн амжилтыг шинэчлэн тогтоосон түүxтэй.
Ташрамд дурдаxад,Тамаваши Б.Мөнx-Оргил нь Гиннесийн номонд амжилтаа бүртгүүлж байгаа Монголын xоёр даxь сүмоч бөгөөд мэргэжлийн сүмогийн 69 дэx иx аварга Xакуxо М.Даваажаргал нь таван дээд амжилтаа бүртгүүлсэн билээ.
Бэлтгэсэн И.Доржнамжил
Дэлгэрэнгүй

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!