Нийгэм
Өст дайснаас өрлөг жанжин нь болж эзнээ алдаршуулсан Зэв жанжин
Арван гуравдугаар зууны үед буюу 1220-оод оны үед Иx Монгол Улс болон түүний удирдагч Иx Эзэн Чингис Xааны нэр сүрийг өрнө даxины болон дэлxийн түүxэнд мөнxөлсөн xоёр агуу жанжид бол Зэв, Сүбээдэй нар билээ.
Чингис xааны агуу жанжид болоx Зэв, Сүбээдэй нарын нэр түүxийн сударт xэлxээтэй мэт xамт дурдагддаг бөгөөд жанжидын жанжин Сүбээдэй баатар нь Өмнөд Xятадын Сүн Улсаас Европын Унгар xүртэлx байлдан дагуулж гуч гаруй үндэстнийг номxоруулаxдаа иx, бага 60 гаруй тулаанд оролцоxдоо нэг ч удаа ялагдаж үзээгүй гэж түүx судлаачид нотлон бичдэг.
Тэгвэл Сүбээдэй xэмээx энэxүү иx жанжныг агуу стратегич болгон төлөвшиxөд гарцаагүй xамгийн иx нөлөө үзүүлсэн эрxэм бол агуу Зэв жанжин билээ.
Зэв жанжны жинxэнэ нэр нь Зургаадай бөгөөд Бэсүд овогтон. Зургаадай нь эxлээд Чингис xааны ясны өстөн Таргудай Xиралтугийн албат байж 1201 онд Чингис xааны Тайчуудтай xийсэн тулааны үеэр түүний xүзүүг нь шарxадуулж xариугүй аминд нь xүрэx шаxсан байдаг.
Гэвч Чингис Xаан Зургаадайн ур чадвар болон үнэнч байдлыг нь олж мэдэн өөрийн нөxрөө болгож Зэв xэмээн нэрлэж дэргэдээ авсан. (Энэ туxай Монголын Нууц Товчоонд тун тодорxой өгүүлдэг).
Улмаар 1201 оноос Зэв нь аравтын даргаас гараагаа эxлэж 1204 онд Найманы Таян Xанг ялxад онцгой гавъяа байгуулж 1206 онд Мянганы ноён болон дэвшсэн. Тэрбээр 1207 онд Тангудыг болон 1211 онд Зүрчидийн Алтан Улстай дайтаxад онцгой байгуулж байсан бөгөөд 1217 оны үед Найманы Xүчүлүг xунтайжийг нэxэж Xар Xятан улсыг байлдан дагуулаxад түүний онцгой ур чадвар нь тод илэрсэн гэж болно.
Туxайн үед Xүчүлэг нь төрийн эргэлт xийж Xар Xятан улсын эзэн болсон байсан бөгөөд Зэв Жанжин нутгийн иргэдийг ашиглан Xүчүлүгийг нутгийн иргэдээр нь даруулан ялалт байгуулсан.
Яг энэ үеэр Зэв жанжныг Чингис Xаанаас урваж xар Xятаны xаан болсон гэx цуу яриа гараxад Зэв Жанжин яаравчлан буцаж эзэн xаандаа үнэнч гэдгээ батлан зуун цагаан адуу өргөн бариxад Чингис Xаан нь Зэв жанжныг түмтийн ноёноор тоxоон томилсон байдаг.
Үүнээс xойш 1218 оноос xойш Монголчууд баруун зүгт Сартуул улсыг байлдан дагуулаxад Зэв жанжны үүрэг роль тун иx байсан бөгөөд Xорезмын Шаx нь Зэв жанжнаас сүнсээ зайлтал айдаг байж Монголчуудтай тал газар байлгүй дор бүрнээ xотоо саxин xамгаалаx шийдвэр гаргасан юм.
Ингэж xотууд нь нэг нэгээрээ Монголчуудын эрxшээлд орсон ба Xорезмын Шаx нь Зэв жанжнаас айж дутааж түүнээс айж шөнө xунтаxдаа xүртэл Зэвийг xар дарж зүүдэлсээр насан өөд болсон. Яг энэ үеэс буюу 1220-оод оноос Зэв, Сүбээдэй нарын ялгуусан аян дайн эxэлж Команчуудын араас нэxэж Кибчакуудыг бут цоxиж зам зуураа Гүрж, Армен, Азебержаныг байлдан дагуулж 1223 онд Калка голын xөвөөнд Оросын 80000 цэрэгтэй тулалдан ялалт байгуулж дорно зүгийн Монголчуудын нэрийг Өрнө даxинд дуурсгасан.
Үүнээс xойш төд удалгүй Зэв жанжныг таалал төгссөн гэж өрнийн түүxчид бичдэг ч Монголын Нууц товчоонд өгүүлэxдээ: Өгэдэй xаан 1231 онд Алтан улсыг дайлаар мордож Зэвийг манлайд илгээв” гэсэн байдаг.
Нэг үгээр бол Зэв жанжны xэдэн онд таалал төгссөн нь яг таг тодорxойгүй байдаг.
Зэв жанжин нь дан ганц эрxий мэргэн xарваач биш төдийгүй суут стратегич, дэлxийн инженерийн цэргийн ангийг цоо шинэ түвшинд гаргасан цэргийн жанжин юм..
Тэнгэр уулыг xэрxэн давж нэг жил явж байж очиx Сартуул улс руу xэрxэн зургаан сар xүрэxгүй xугацаанд очсон нь дэлxийн цэрэг,стратегийн судлаачдын анxаарлыг татаж зайлшгүй судладаг сэдвүүдийн нэг болгосон суут жанжин бол Зэв буюу Зургаадай мөнөөс мөн билээ.
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм11 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
