Улсын хэмжээнд өнөөдөр 11:00 цагийн байдлаар 22 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөв, Хүдэр суманд нэг буюу таван түймрийг цурамд оруулжээ.
Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд тав, Ерөө суманд тав, Мандал суманд зургаа, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд нэг буюу нийт 17 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Зөвхөн энэ долоодугаар сар гарсаар 24-ний байдлаар Булган, Баян-Өлгий, Дорнод, Төв, Хэнтий, Сэлэнгэ аймагт 59 ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэнээс 37 ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраасан бол Баян-Өлгий, Дорнод аймагт гарсан хоёр түймрээс бусад 57 түймрийг хиймэл дагуулын дулаан илрүүлэх сайтаас ирүүлж, унтраах ажиллагааг зохион байгуулжээ.
