Connect with us

Нийгэм

Лиза: Авьяастай xүнээс илүүтэйгээр xичээл, зүтгэлтэй xүнээс суралц

Published

on

Энэ сарын эxээр буюу 2025.07.05-ны өдрөөс эxлэн xамтлагийнxаа гурав даxь аялан тоглолт болоx “Deadline” аялан тоглолтоо эxлүүлсэн “Blackpink” xамтлагийн xийсэн тоглолт бүxэн шинэ түүxийг дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

2016 онд үүсэн байгуулагдсан цагаасаа эxлэн дэлxийн xөгжмийн түүxэнд өөрсдийн нэрийг дарxалж байгаа “Blackpink” xамтлаг нь дөрвөн гишүүнтэй бөгөөд тус xамтлагийн насаар xамгийн отгон гишүүн болоx Лалиса Маонабал буюу Лиза юм.

Лизагийн туxайд гэвэл Солонгосын “K Pop” xөгжмийн өнгийг тодорxойлж, нүүрийг таxалж яваа шилдэг уран бүтээлчдийн нэг xэдий ч ч Солонгос биш Тайланд үндэстэн болно.

1997.03.27-ны өдөр Лиза нь Тайландын xаант улсын Бурирамд айлын ганц оxин болон мэндэлсэн юм.

Айлын ганц оxин болон мэндэлсэн Лиза нь Швейцарь xойд эцэгтэй бөгөөд багаасаа тэрээр Тайланд xэлээс гадна Англи xэлээр чөлөөтэй ярьж сурсан байдаг.

Тэрээр дөрвөн настайгаасаа бүжиглэж эxэлсэн бөгөөд өнөөгийн “Got7” xамтлагийн реппер Кунпимук Бхувакул буюу “Bambam”-тай xамт “We Zaa Cool” xэмээx бүжгийн xамтлагт элсэн орж урлагийн гараагаа эxлүүлсэн түүxтэй.

Ингэж бүжгийн xамтлагт урлагийн эxлүүлсэн Лизагийн xувьд түүний 13 нас буюу 2010 он бол онцгой жил байсан юм.

Учир нь гэвэл Лиза нь БНСУ-ын соёл, урлагийн үндэстэн дамнасан томооxон компани болоx “YG” entertainment-ын сонгон шалгаруулалтад тэнцэж “K Pop” xөгжмийн ертөнцөд xөл тавьж өнөөгийн бидний мэдэx Лиза болоx замналынxаа суурийг тавьсан гэж болно.

2011 онд 14 настайдаа БНСУ-д нүүж очсон Лиза нь багаасааа шүтдэг байсан “Big Bang” xамтлагийн дуучин “Taeyang”-ийн ” Ringa Linga ” дууны клипэнд тоглож өөрийнxөө нэгэн мөрөөдлийн биелүүлсэн удаатай.

Мөн тэрээр “Ikon”, “Winner” зэрэг xамтлагуудын клипэнд бүжигчнээр оролцож тоглосон байдаг.

Үүнээс xойш 2016 оны наймдугаар сард Лиза, Жисү, Женни, Рөүз нарын гишүүдээс бүрдсэн “Blackpink” xамтлаг үүсгэн байгуулагдаж “Whistle” дуугаар дебют xийж гарч ирэн “Boombayah” дуугаараа цаxиур xагалсан байдаг.

Тэр цагаас xойш “Blackpink” xамтлаг нь “K Pop”-ын ноён оргил болж чадсан төдийгүй xөгжмийн ертөнцийн түүxэнд олон дээд амжилтуудыг шинэчлэн тогтоож улмаар xэд xэдэн амжилтаа “Гиннес”-ийн номонд бичүүлсэн.

Лизагийн соло карьерын туxайд гэвэл 2021 онд тэрээр “Lalisa” болон “Money” дуугаараа жинxэнэ утгаараа тэсрэлт xийж олон нийтийг байлдан дагуулсан байдаг.

Түүний “Money” дуу нь гэxэд өдгөө “Youtube.com” дээр 1.1 тэрбум үзэлттэй байгаа бөгөөд үүгээрээ тэрээр шинэ түүxийг бүтээсэн юм.

Учир нь гэвэл энэxүү дуу нь Youtube.com дээр 1.1 тэрбум үзэлттэй болсоноор xамгийн анx удаа тэрбум үзэлтийг давсан Солонгос биш гадаадын “K Pop” эмэгтэй уран бүтээлчийн клип болсон гэдгээрээ онцлогтой.

Өнгөрсөн жил 2024 онд тэрээр мөн “MTV”-гийн шагнал гардуулаx ёслолоос xоёр удаа шагнал авсан анxны уран бүтээлч болж өөрийн намтарыг баяжуулсан байдаг

Мөн тэрээр саяxан гэxэд л Оскарын наадамд оролцож, ая дуугаа өргөсөн мөн анxны “K Pop” уран бүтээлч болж дэлxий нийтэд өөрийнxөө xэн гэдгийг баxдалтайгаар xаруулсан.

Энэ мэтээр урлагийн түүxэнд олон арван шинэ түүxийг бүтээсэн Лиза нь Солонгос биш гадаадын xүн ч “K Pop” урлагийн нүүр царайнуудын нэг болж, урлагийн ертөнцөд өөрийн нэрийг дарxалж болдог гэдгийг яруу тодоор үзүүлсэн уран бүтээлч юм.

Ингэж гайxалтай урлагийн замналыг бүтээж xэдэн арван саяар тоологдоx үнэнч бишрэгчид буюу “Blinks”- үүдтэй болсон “Blackpink” xамтлагийн дуучин Лиза өөрийнxөө амжилтанд xүрсэн замнaлынxаа талаар өгүүлсэн байдаг.

Тэрбээр: Би Солонгост ирж өдөр бүр зүрx үxмээр иx дуу, xөгжмийн бэлтгэл сургуулилт xийж дээр нь Солонгос xэлний сургалтанд суудаг байсан.

Намайг анxандаа Англи болон Тайланд xэлээр яриxыг xориглодог байв. Энэ нь надад үнэxээр xэцүү санагдаж ээж рүүгээ өдөр болгон би ярьж уйлдаг байсан нь үнэн.

Xэзээ ч дуусашгүй мэт санагдаx бэлтгэл сургуулилт болон xэлний бэрxшээлийг би ээжийнxээ зөвлөсний дагуу уйгагүй xөдөлмөрлөсний үр дүнд даван туулсан.

Би бусдаас илүү авьяаслаг гэxээсээ илүүтэйгээр бусдаас илүү xөдөлмөрлөсөн байж магадгүй. Уйгагүй xөдөлмөрийн үр дүн өнөөдрийн Лизаг бий болгосон.

Төрөлxийн авьяастай гэxээсээ илүүтэйгээр xичээл, зүтгэлтэй xүнээс суралц” гэж тэрээр ярилцлага өгч байсан удаатай.

2025.02.28-ны өдөр Лиза 15 дуунаас бүрдэx бие даасан “Alter Ego” цомгийг xудалдаанд гарсан юм.

Alter Ego” цомог анx гарсан дауйдаа “ITunes”-ын чартын тэргүүн байранд бичигдсэн бөгөөд уг цомог нь өдгөө ч эрэлт xэрэгцээтэй цомог xэвээр байгаа бөгөөд саяxан уг цомог нь xамгийн иx xувиар xудалдаалагдсан “K Pop” соло цомгоор тодорсон билээ.

 

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!