Connect with us

Нийгэм

Мансууруулах бодис худалдсан хэрэгт шалгуулж байхдаа давтан үйлдсэн этгээдийг баривчиллаа

Published

on

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас хар тамхитай холбоотой гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ. Тус газрын УСХА хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Б.Батхуяг “Монгол Улсын иргэн гадны иргэнтэй хамтраад гадаад улсаас мансууруулах төрлийн бодисыг оруулж ирж, худалдан борлуулж байна гэх мэдээллийн дагуу шалгаж, гэмт этгээдийг баривчилсан. Тухайлбал, 510 гр мансууруулах төрлийн 2500 хүний нэг удаа мансуурах хэмжээний бодисыг хурааж авсан. Уг этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Тэрбээр  өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт гадуур шалгуулж байхдаа ийнхүү дахин гэмт хэрэг үйлдэж баригдсан.

Мөн манай улсын дөрвөн иргэн ОХУ-аас Алтанбулаг боомтоор их хэмжээний мансууруулах үйлчилгээтэй эмийг нэвтрүүлж Улаанбаатар хотод орж ирэхэд нь баривчилсан. Уг дөрвөн этгээдийн гуравт нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, нэгд нь хязгаарлалт тогтоох арга хэмжээ аваад байна. Уг эмийг эмийн сангаар энгийн жороор олгодог, өвчин намдаах үйлчилгээтэй. Энэ эмийг хүүхдүүд мансуурах зорилгоор хэрэглэх тохиолдол их байна. 2022 оноос хойш энэ эмийг хэрэглэсний улмаас 13 өсвөр насны хүүхэд амиа алдаж, 40 гаруй хүүхэд гар, хөлөө тайруулсан. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ судсыг сайн ажиглаж, шарх сорви байгаа эсэхийг шалгаж байхад анхаараарай ” гэлээ.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Боловсролын сайд П.Наранбаяр орон нутгийн сургууль, цэцэрлэгийн барилгын нөхцөл, аюулгүй байдлын асуудалтай танилцлаа

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын спортын сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчинтой танилцлаа.
Тус сургууль нь анх 1956 онд байгуулагдсан Ерөнхий боловсролын I дүгээр сургууль бөгөөд 2007 онд “Тусгай төрөлжсөн спортын сургууль” хэлбэрээр шинэчлэн зохион байгуулагдсан.
2025–2026 оны хичээлийн жилд тус сургуульд 16 бүлгийн 437 суралцагч спортын 5 төрлөөр бэлтгэл сургуулилтад хамрагдан суралцаж байна.
Сургалтын үйл ажиллагаа нь ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн дагуу явагддаг бөгөөд бусад ерөнхий боловсролын сургуулиас ялгарах онцлог нь суралцагчид биеийн тамир, спортын чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалт авч, авьяас чадвараа хөгжүүлдэг учир нийт суралцагчдын 23.3 хувь нь бусад дүүрэг, сумаас хамрагдаж байна. Гэвч барилгын насжилтын улмаас чанар нь муудсан тул урсгал засвар хийгээд ч сургалтын үйлчилгээ явуулахад хүндрэл үүсээд байгаа юм байна.
Мөн Боловсролын сайд Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ орон сууцны барилгын 1 дүгээр давхарт байрладаг 5 дугаар цэцэрлэг болон аймгийн боловсролын газрын үйл ажиллагаа, барилгын нөхцөл байдалтай танилцлаа.
Тус цэцэрлэг нь 2017 онд хувийн хэвшлээс Улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан барилгад үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс хонгилын давхрын автомашины зогсоолоос ялгарах угаарын хий, ил сантехникийн бохирын үнэр, мөн дээд давхрын айлуудаас ус алдах зэрэг нь хүүхдийн эрүүл ахуй, аюулгүй байдал, суралцах орчинд сөргөөр нөлөөлж байгааг онцоллоо.
Эдгээр нөхцөл байдал нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагын стандарт, шаардлагад нийцэхгүй байгааг дурдсан бөгөөд хүүхдийн эрүүл, аюулгүй орчныг хангах чиглэлээр яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг уламжиллаа.
Дэлгэрэнгүй

Нийгэм

Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ

Published

on

By

Сүүлийн үед цахим орчин, ялангуяа фейсбүүк платформд “хусдаг сугалаа”, “үнэт чулууны сугалаа” гэх нэрийн дор шууд дамжуулалт зохион байгуулж, иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цахимаар сугалаанд оролцон залилуулсан гэх зургаан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд эдгээр тохиолдлоор иргэд фейсбүүк сүлжээнд нийтлэгдсэн сугалааны шууд дамжуулалтыг үзэж, оролцох нэрийдлээр мөнгө шилжүүлсний улмаас нийт 32,427,600 төгрөгийн хохирол амсаад байна.

Ийм төрлийн сугалааны шууд дамжуулалтууд нь ихэнхдээ залилангийн шинжтэй байдаг тул цахим орчинд нийтлэгдсэн аливаа сугалаа, урамшууллын шууд дамжуулалтад оролцохгүй байх, мөнгө шилжүүлэхээс зайлсхийх, уг үйл ажиллагааг явуулж буй сэжигтэй цахим хаягийг хаах, мөн сэжиг бүхий үйлдэл, хаягийн талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлэхийг зөвлөж байна. Ингэснээр өөрийн болон бусдын эд хөрөнгийг залилан мэхлэгчдээс хамгаалах боломжтой юм.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна

Published

on

By

2026 оны нэгдүгээр сарын 09-ны өдөр Сүхбаатар дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээг дөрвөн байгууллагын, 145 ажилтан албан хаагч хийж байна. Гудамж талбайн цэвэрлэгээнд тусгай бодис цацагч техник 4, автозам болон замын нуух шүүрдэгч техник 4, ковш 2, бобкат зэрэг төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Дүүргийн хэмжээнд 624 тонн давс, 654.7 тонн бодисын нөөцтэй байгаа юм.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!