Эрүүл мэнд
Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн удирдлагууд 478,9 сая төгрөгийг хувийн дансанд шилжүүлэн авсан үйлдэлд нь эрүү үүсгэн шалгаж байна
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн СЭМҮТ-ийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл хийж, хяналт шалгалтаар олон ноцтой зөрчил илэрснийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа талаар хэлэв. Тодруулбал, СЭМҮТ-ийн төлбөртэй тусламж, үйлчилгээний талаар иргэнээс АТГ-т гомдол ирүүлснийг шалгуулахаар ЭМЯ-нд шилжүүлсний дагуу ЭМЯ-ны хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас санхүүгийн хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон тул ЦЕГ-тай хамтарсан шалгалтыг 2025 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 24-нийг хүртэл хийхэд дараах зөрчил илэрчээ. Үүнд,
Төлбөртэй тусламж үйлчилгээ авсан иргэнд төлбөр төлсөн баримт өгдөггүй. Үйлчлүүлэгч эрүүл мэндийн байгууллагын данснаас өөр дансанд төлбөр төлөхийг хориглосон журмыг удаа дараа зөрчсөн. 2022-2024 онд цахим бүртгэлд бүртгэлд бүртгэгдсэн төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болох 527.8 сая төгрөгийн ор хоногийн төлбөрийг иргэдийг цагтаа ирээгүй, өөрөөр хэлбэл эмнэлэгт хэвтээгүй гэж цуцалсан.
Өөрөөр хэлбэл, иргэд эмнэлэгт хэвтэж, орны төлбөр төлсөн байхад “хэвтээгүй” хэмээн бүртгэлийг цуцалсан. Цагтаа ирээгүй гэх мэт шалтгаанаар хэвтээгүй хэмээн бүртгэж, иргэдийн төлсөн төлбөрийг 24 цагийн дотор эмнэлгийн данснаас гаргаж авдаг зөрчил илэрсэн. Энэ замаар 478.9 сая төгрөгийн цуцалт хийж, СЭМҮТ-ийн дарга нар ажилтнуудтайгаа хуйвалдан бэлнээр болон хувийн данс руу шилжүүлж авдаг нь тогтоогдож, одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ нь таваас дээш жил үргэлжилж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж, үнэнчээр зүтгэж буй эмч, ажилчдын сэтгэл зүрхийг мохоож, ажлын байраа орхих хэмжээнд хүргэж байна. Урамшуулал цалинг нь өгдөггүй, удирдлагууд нь хувааж авдаг” гэв.
Дэлхий
Хэвлийн өөх буюу “шар айрагны гэдэс” нь зүрхний бүтцэд ялангуяа эрчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг шинэ судалгаагаар тогтоожээ
Судлаачдын үзэж байгаагаар бэлхүүс ба түнхний харьцаа өндөр байгаа нь зөвхөн BMI-ийн онооноос илүү зүрхний өөрчлөлттэй холбоотой байж болох юм. Судалгаанд зүрхний эдэд харагдахгүй байсан нарийн өөрчлөлтийг тодорхойлохын тулд дэвшилтэт зүрхний MRI дүрслэл ашиглажээ.
Хэвлийн таргалалт нь ихэвчлэн “шар айрагны гэдэс” гэж нэрлэгддэг бөгөөд дотоод эрхтнүүдийн эргэн тойронд хуримтлагдсан висцерал өөхний хуримтлал юм. Дотор эрхтний өөх нь хэвлийн хөндийд хуримтлагддаг өөхний нэг төрөл бөгөөд судсанд хуримтлагдаж, зүрх судасны өвчин үүсэх шалтгаан болдог. Тус таргалалт нь зөвхөн зүрхний бүтцэд хортой өөрчлөлтүүдтэй холбоотой болохыг шинэ судалгаагаар тогтоосон ба эдгээр нөлөө нь эрэгтэйчүүдэд илүү тод илэрдэг ажээ.
Судлаачид шар айрагны гэдэстэй холбоотой зүрхний өөрчлөлтийг илрүүлэхийн тулд зүрхний MRI ашигласан ба судалгааны үр дүнг 11-р сарын 29-өөс 12-р сарын 3-ны хооронд Чикаго хотод болсон Хойд Америкийн Радиологийн Нийгэмлэгийн (RSNA) жил тутмын хурал дээр танилцуулжээ. Түүнчлэн ХБНГУ-ын Гамбург-Эппендорфын их сургуулийн эрүүл мэндийн төвийн радиологич эмч, доктор Женнифер Эрли “Хэвлийн таргалалт, бэлхүүс ба түнхний харьцааны өндөр нь биеийн жингийн индекс (BMI) гэхээсээ илүү зүрхний өөрчлөлттэй холбоотой байдаг” гэж дурджээ.
Эх сурвалж Healthline.com
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
Нийгэм
Улсын хэмжээнд 64.7%-ийг амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай хүүхдүүд эзэлж байна
Томуугийн өвчлөл нэмэгдэж, улсын хэмжээнд дэгдэлтийн түвшинд буйг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Томуу болон томуу төст өвчний тархалт ихсэж, эмнэлгийн тусламжийн байгууллагууд ачаалалтай ажиллаж байна.
Эрүүл мэндийн яамны мэдээллээр 12 дугаар сарын 21-ний байдлаар улсын хэмжээнд 2,666 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд эдгээрийн 64.7%-ийг амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай хүүхдүүд эзэлж байна. Өнгөрсөн өдрөөс 138 -р нэмэгджээ. Эрчимт эмчилгээний тасагт одоогоор 103 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 49.5% буюу 51 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,464 хүүхэд үзүүлж, тэдний 65.3% буюу 956 нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байгаа нь өмнөх өдрөөс 386 тохиолдлоор өссөн байна. Энэ нь өвчлөлтийн давтамж эрс нэмэгдэж байгааг харуулж байна.
Томуу болон томуу төст өвчин эрчимжиж байгаагийн шалтгаан нь улирлын онцлог, халдвар тархах боломжит нөхцөл, иргэдийн халдвар хамгааллын дэглэм сахихгүй байдал зэрэг хүчин зүйлүүдтэй холбоотой. Үүүний улмаас эмнэлгийн ачаалал нэмэгдэж, тусламж үйлчилгээний хүртээмж муудах, эрсдлийн бүлгийн хүмүүсийн өвчлөлт буурахгүй байгааг анхаарууллаа. Иймд иргэдийг өөрсдийн сахилга бат, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих шаардлагатайг онцлон мэдэгдлээ.
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
Нийгэм
Хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 70 гаруй хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна
Өнгөрөгч долоо хоногийн томуу болон амьсгалын замын халдварын эрсдэл улсын хэмжээнд дэгдэлтийн түвшинд байна. Тодруулбал хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо 2,740-д хүрч, үүний 71.6% буюу 1,962 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Энэ үзүүлэлт нь өмнөх өдрөөс 8 тохиолдлоор нэмэгджээ.
Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй 103 хүүхдийн тал хувь нь энэхүү халдварын улмаас хүнд хэлбэрээр өвчилсөн байна. Мөн яаралтай тусламжийн тасгаар үзүүлсэн 1,643 хүүхдийн 66.4%, буюу 1,091 нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байгаагаас үзвэл, халдвар хамгааллын дүрмийн сахилгад анхаарал хандуулж, эрсдлийг бууруулах шаардлагатайг харуулж байна.
Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд орчны температур амьсгалын замын халдвараас хамгаалах арга хэмжээг чангатгах, иргэдийн халдварын эрсдлийг бууруулахад чиглэсэн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо.
Тухайлбал вакцинжуулалтыг идэвхжүүлэх, халдварын тархалтыг хянах зорилгоор нийгмийн хяналтыг сайжруулах, иргэдийн халдвар хамгааллын дадлыг хэвшүүлэх зэрэг олон талт арга хэмжээнүүд хэрэгжиж байна. Энэ өвчлөлтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг эрт илрүүлэх, иргэдийн оролцоог дэмжих юм.
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм10 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм12 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм10 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм10 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм12 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
