Connect with us

Эдийн засаг

Төсвийн төсөлд 128,867 иргэн саналаа өгчээ

Published

on

Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах үйл явц үргэлжилж байна. Тодруулбал,  наймдугаар сарын 07-ны  16.00 цагийн байдлаар санал өгсөн иргэний тоо 128,867 боллоо. Мөн наймдугаар сарын 8-ны өдөр  олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэлэлцүүлгээр үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эдийн засаг

Өнгөрсөн 7 хоногт 6,072 иргэн И-баримт гар утасны аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ төлжээ

Published

on

Өнгөрсөн 7 хоногт буюу 2025 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 04-ны өдрийн байдлаар:

И-баримт гар утасны аппликейшнээр 6,072 иргэн, 6,484 удаагийн гүйлгээгээр нийт 546,3 сая төгрөгийн шимтгэл төлжээ.

И-Монголиагаар 1,096 иргэн 1,223 удаагийн гүйлгээгээр нийт 104 сая төгрөгийн шимтгэл төлсөн байна.

Дэлгэрэнгүй

Эдийн засаг

Мал, тэжээвэр амьтны тооллого ням гарагт эхэлнэ

Published

on

Мал, тэжээвэр амьтдын 2025 оны тооллого энэ сарын 7-ны ням гарагт эхлэх гэж байна. Энэхүү тооллого улсын хэмжээнд 10 хоног үргэлжлэх юм. Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага мал сүргээ тооллогын хугацаанд ойр бэлчээрлүүлэн тооллогодоо идэвхтэй хамрагдахыг Үндэсний статистикийн хороо уриаллаа.

Дэлгэрэнгүй

Эдийн засаг

Хүнс тэжээлийн дэмжлэгийг нэн шаардлагатай өрхүүдэд үзүүлнэ

Published

on

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/186 дугаар тушаалаар “Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталсан.

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэний мэдээллийг 2025 оны 9 сард шинэчилсэн тул одоо Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдаж байгаа өрхүүд өөрчлөгдөж, нэн шаардлагатай өрхүүдэд үйлчилгээг үзүүлнэ.

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдах өрхийн босго оноо 180 болсон. Мөн эдгээр өрхийн гишүүдэд сард олгох дэмжлэгийн хэмжээг нэг хүүхдэд 8000 төгрөг байсныг 12000 төгрөгөөр, насанд хүрсэн нэг гишүүнд 16000 төгрөг байсныг 20000 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.

Шинэчлэгдсэн журамд дараах зохицуулалт туссан

Өрхийн гишүүнээс хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай боловч хөдөлмөр эрхлээгүй гишүүнд үйлчилгээг олгохгүй

Хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхэлж байгаа гишүүнд хөдөлмөр эрхлэлтийг урамшуулах зорилгоор үйлчилгээг үзүүлэх

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд олон жил хамрагдсан эсхүл өрхийн амьжиргааны түвшин дээшилсэн өрхийг энэ үйлчилгээнд хамруулахгүй харин хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамруулах

Ядуу өрхүүдэд чиглэсэн өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж өрхтэй ажиллах, хүүхдүүдийг сургууль цэцэрлэгт хамруулах, эрүүл мэнд, боловсролын хөтөлбөрт хамруулах

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тэжээн тэтгэх хүүхэдгүй ганц бие харж хандах хүнгүй ахмад настанд түлээ, нүүрсний хөнгөлөлт үзүүлэх;

Хоол тэжээлийн дутмагшлын улмаас хүнд хэлбэрийн тураалтай хүүхэд болон гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг судлан үйлчилгээнд хамруулах

Халамжаас хөдөлмөрт бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамруулах зэрэг болно.

Шинэчлэн баталсан энэхүү журам 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ.

Дэлгэрэнгүй

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!