Улс төр
Б.Батцэцэг сайдын найрааны консул, Элчид сайдын цуваа Б.Хурцаар үргэлжлэх нь
Олон жилийн өмнөөс тогтсон дүрэм, журмыг энэ Засгийн газар үл тоож, заримыг нь бүрмөсөн орхигдуулж, заримыг нь өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн өөрчилж, төрийн мерит зарчмыг үгүйсгэж эхэлсэн. Сүүлийн жишээ гэвэл, Дэлхийн олон улсад суух консул, Элчин сайд нарын томилгоо юм. Монгол Улсын нүүр царай болж, дипломат албаны нэр хүндийг өндөрт өргөж явах ёс зүй, мэдлэг чадвар, туршлагатай эрхмүүдийг эл албанд тохоон томилсоор ирсэн.Гэтэл Консул, Элчин сайдын томилгоог Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж, бүрэн эрхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт бүрэн шилжүүлжээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ганц гялтайх сайд гэдгийг хүлээн зөвшөөрч болох ч эрх мэдлээр ингэтэл нь бялууруулж үл болно.
УИХ-ын чуулганаар хэлэлцэн, санаа оноогоо уралдуулан, сайн мууг нь хэлэлцэн, эцэст нь захиа даалгавраа өгч, нарийн шүүлтүүрээр оруулж байж консул, Элчин сайд нарыг томилдог байсан бол өдгөө хатагтай Б.Батцэцэгийн үзэмжээр шийдэхээр болж байна. Үүнийг дагаад авлига, албан тушаалын хэрэг ч цэцэглэхийг үгүйсгэхгүй. Б.Батцэцэг сайдыг тойрон эргэлдэн тал засаж, гаднын хөгжилтэй аль нэгэн улсад хэдэн жил амар жимэр элбэг дэлбэг амьдрахыг хүсэхгүй хэн байх билээ. Өмнө нь дипломат албанд төдөн жил ажилласан, гадаад хэлний яриа, бичгийн өндөр чадвартай, ял шийтгэл эдлээгүй зэрэг босго тавьдаг байсан бол өдгөө танил тал, хөрөнгө мөнгөтэй нь энэ алба руу шуурахаар болж байна. Эн тэргүүний жишээ гэхэд,гаднын улс орноос бусдыг хулгайлсан хэрэгтээ олон улсын шүүхээр орж байсан, иргэдийг эрүүдэн шүүсэн хэрэгтээ Монголын гурван шатны шүүхээс ял сонссон этгээд Тайваньд консулоор очихоор болжээ. Дипломат албаны залгамж халаа ийнхүү Б.Батцэцэг сайдын үед тасрах нь. Үүний өмнө Үндсэн хуулийн Цэцийн дарга асан “өгзөг” хочит Д.Одбаярыг Хонгонкт консулаар томилсон бол АНУ-д суух дэд консулаар АН-ын С.Эрдэнийг томилсон. БНСУ даяар хүчирхийллийн хэрэгт буруутган шуугьсан хүнд хариуцлага тооцох нь бүү хэл дэвшүүлэн томилж буйг шоглон Солонгосын телевиз мэдээлсэн. Харин байнгын хэл аманд орж, улстөрчдийг талцуулж, танхай, албан тушаалын хэрэгт холбогдон дуулиан тарьж явдаг С.Эрдэнийг АНУ-д дэд консулаар томилсон нь мөн л олныг бухимдуулсан. Тиймдээ ч АНУ дахь монголчууд хэчнээн эсэргүүцээд ч дийлээгүй. Энэ мэтчилэн шалгуур, босгогүйгээр чухал албаны томилгоог хийж эхнээсээ шүүмжлэл дагуулсан ч үл тоон өдгөө цааш Б.Хурцаар үргэлжлэх нь. Б.Батцэцэг хатагтайн эрх ашгийн зөрчил, албан тушаалын найрааны эзэд удахгүй ар араасаа тодрох биз ээ.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм12 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
