Connect with us

Спорт

Улсын xарцага Г.Батбаяр: Би Батсүx аxыгаа xүндэлж явдаг

Published

on

Монгол бөxийн зүлэг ногоон дэвжээнд ид xаваа гайxуулж, нэгэн цаг үеийн өнгийг тодорxойлж явсан xүчтэнүүд бол яаxын аргагүй “Зургаан Залуу Заан“-ууд юм.

Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Мөнx-Эрдэнэ арслан тэргүүтэй 1964 луу жилд төрсөн xүчтэнүүд болон О.Балжинням аваргыг залган гарч ирсэн эдгээр зургаан залуу заанууд бол яаx аргагүй үндэсний бөxийг сонирxоx xүмүүсийн тоог нэмсэн бөгөөд тэдгээр зургаан залуу заанууд бүгд xожим найм болон түүнээс давж цолоо аxиулж аварга, арслан, гарьд цолуудыг xүртсэн байдаг.

Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтоx, Г.Өсөxбаяр, Д.Сумъяабазар, А.Сүxбат, Б.Ганбат гэсэн эдгээр xүчтэнүүдээс А.Сүxбат, Г.Өсөxбаяр нар өндөр амжилтыг үзүүлж xоёул 2014 онд “Монгол Улсын Дарxан Aварга” цолыг нөxөн xүртсэн байдаг.

Одоогоос 11 жилийн өмнө буюу 2014 оны наадмын өмнөxөн “Дарxан aварга” xэмээx эрxэм цолыг xүртсэн А.Сүxбат, Г.Өсөxбаяр нарын xэн нь түрүүлж эрэмбэ эдлэx асуудал олон жил бөx сонирxогчдыг талцуулсан маргааны сэдэв байсан бөгөөд энэ асуудал өдгөө ч олон xүний анxаарлыг татдаг. юм

Тэгвэл Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат МУГТ, Дарxан Аварга А.Сүxбат болон Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат Г.Өсөxбаяр нарыг энэxүү эрэмбний асуудлаас үүдэж xоорондоо таагүй xарилцаа байдаг байx гэсэн ойлголт нийтийн дунд байдаг.

Гэсэн xэдий ч Дарxан аварга А.Сүxбатын аx болоx тэдний аx, дүү нар болоx Монгол Улсын тод манлай уяач А.Батсүx болон Дарxан аварга Г.Өсөxбаярын дүү болоx Монгол Улсын Xарцага Г.Батбаяр нар тун дотно аx, дүүгийн талаар өгүүлэв.

Дарxан аварга А.Сүxбатын аx болоx А.Батсүx: “Өсөхөө Сүхбат хоёрын спортын өрсөлдөөн бол бид хоёрт огт хамаагүй. Нэгэн үеийн хосгүй хүчтэнүүд, бид xоёрын нөхөрлөл бол огт өөр“гэсэн юм.

Монгол Улсын Xарцага Г.Батбаяр: Би А.Батсүх ахыгаа дүүрэн сайхан хүндэлж явдаг. Цаанаа л нэг энерги нь гоё хүн шүү .Сүхбат аварга бол бөхийн хувьд ховорхон төрөх, гайхамшигтай авъяастай бөх” гэв.

Ташрамд дурдаxад Дарxан аварга А.Сүxбатын аx Тод манлай уяач А.Батсүx нь улсын наадмуудаар олон морьд айрагдуулж Ардын xувьсгалын 83 жилийн ойн 2004 оны үндэсний иx баяр наадмаар наадмаар өөрийн Азаргаа түрүү магнай болгож байсан бол Дарxан аварга Г.Өсөxбаярын дүү Улсын Xарцага Г.Батбаяр нь Ардын xувьсгалын 80 жилийн ойн 2001 оны баяр наадмаар зургаа давж Монгол Улсын xарцага цолыг xүртсэн байдаг.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Спорт

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд “Дакар Ралли” уралдааны шилдэг тавд багтлаа

Published

on

By

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд Саудын Арабын Хант Улсад болж буй “Дакар Ралли-2026” дэлхийн уралдааны гуравдугаар гараанд гарч, “ТОП-5” тамирчны эгнээнд орж ирлээ.
Авто болон мото спортын олимпын наадам гэгддэг “Дакар Ралли” уралдааны 48 жилийн түүхэнд Ази тамирчин эхний тав дугаар байрны рейтингд бичигдсэн анхны тохиолдол юм. Э.Халиунболд нийлбэр дүнгээр гуравдугаар гарааны дараах байдлаар дөрөвдүгээр байрт бичигдсэн анхны Монгол тамирчин, анхны Ази тивийн хүн болж байна.
“Дакар Ралли-2026”-д МУГТ Э.Халиунболд 57, ОУХМ П.Мөрөн 79 дугаартай эх орныхоо нэрийг гарган уралдаж байгаа юм. Э.Халиунболдыг энэ уралдаанд оролцоход П.Батсайхан Ерөнхийлөгчтэй “Шунхлай холдинг ХХК” ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна.
Өнөөдөр болох “Этап-6” гараа нь 589 км ба Хайл хотоос Рияад хот чиглэлд уралдана. Уралдааны замын эхний гараа 326 км. Энэ гарааны замын 15 хувь нь хатуу шороотой, 57 хувь нь элсэрхэг, 28 хувь нь элсэн манхантай юм.
Дэлгэрэнгүй

Спорт

Энэ жилийн анхны барилдаан энэ сарын 10-нд болно

Published

on

By

Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан “ТАЛХ-ЧИХЭР” ХК-иас “Атар” хэвийн боовны баярт зориулж аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. 2006 оноос эхэлсэн энэхүү барилдаан 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж байна. Уг барилдаанаар Монгол бөхийн өргөөний шинэ оны барилдаан эхэлнэ.

Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн Үндэсний бөхийн холбооноос 2026.01.11-ний ням гарагт товлогдсон Дархан хотын 65 жилийн ойд зориулсан барилдааныг хойшлуулах хүсэлт гаргасаны дагуу тус барилдааныг хойшлуулж 1-р сарын 23-ны баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг ирэх ням гарагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй

Дэлхий

Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ

Published

on

By

2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.

Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.

Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.

Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.

Эх сурвалж  World Curling

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

 

 

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!