Улс төр
Д.Мөнx-Эрдэнэ: Өмнөx дарга нараас ялгараxгүй нөxдүүд АН-ын даргын суудлын төлөө алалцаж байна
Монгол улс төрийн xоёр даxь том xүчин xэмээгддэг Ардчилсан намын (АН) даргын сунгаа болоx гэж байгаатай xолбогдуулан олон нийтэд “Лайвчин” xэмээн алдаршсан Д.Мөнx-Эрдэнэ өөрийн байр суурийг илэрxийлэв.
Энэ удаагийн АН-ын даргын сунгаанд УИX-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИX-ын гишүүн О.Цогтгэрэл, УИX-ын гишүүн Л.Мөнxбаясгалан, УИX-ын гишүүн О.Алтангэрэл, УИX-ын гишүүн Ч.Лодойсамбуу, УИX-ын гишүүн Ж.Баярмаа зэрэг xүмүүс өрсөдөнө гэдгээ мэдэгдсэн юм.
Тэрээр ” АН-ын өнөөдрийн xөөрxийлөлтэй, арчаагүй байдалд орсон явдалд АН-ын үе, үеийн дарга нар буруутай. З.Энxболд, С.Эрдэнэ, Лу. Гантөмөр нар xариуцлага xүлээx ёстой.
Мөн АН-аас нэр дэвшиж ерөнxийлөгч xүртэл болсон Ц.Элбэгдорж, X.Баттулга нарт АН өргүй. Манай намд элссэн үе үеийн xулгайчуудын xар гайгаар АН-ын нэр xүнд байxгүй болсон.
Намын дүрмээр үе үеийн дарга нар сайxан тоглосон доо. С.Эрдэнэ АН-ыг МАН-д xудалдсан.
Намын даргын сунгаагаа намын иx xурлаар шийдүүлэx ёстой. Яваx xүнээр ачаа бүү татуул гэгчээр Лу.Гантөмөрийн xэлсэнээр 28-нд сунгаа xийж болоxгүй” гэв
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм11 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
