Нийгэм
Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалангийн наймдугаар сарын 26-ны өдрийн А/256 дугаар тушаалаар нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн болзолт уралдааныг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, контент бүтээгч болон сонирхогчдын дунд зарлаж байна.
Шилдэг бүтээлийн уралдаанд нэвтрүүлэг, видео контент, нийтлэл гэсэн 3 төрлөөр бүтээл хүлээн авна.
Есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд бүтээлийг хүлээн авч, шалгаруулна.
Шилдэг бүтээлийн уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, контент бүтээгч болон сонирхогчдыг өргөнөөр оролцохыг урьж байна.
Уралдааны зорилго: Нийслэл хотын хөгжил бүтээн байгуулалтын ажлыг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг дэмжиж, олон нийтийг соён гэгээрүүлэхэд оршино.
Хамрах хүрээ: Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, контент бүтээгч болон сонирхогчдын дунд дараах гурван төрлөөр бүтээл хүлээн авч, шалгаруулна. Үүнд:
-
Нэвтрүүлэг
-
Видео контент
-
Нийтлэл
Хугацаа: 2025.09.01-2025.10.01
Бүтээлд тавигдах шаардлага: Уралдаанд оролцогчдын бүтээл нь зорилгод нийцсэн, зохиогчийн эрхийн зөрчилгүй, бодит мэдээлэлд тулгуурласан, хүртээмжтэй, өнгө дизайны орчин үеийн шийдэлтэй байх зэрэг үндсэн шаардлагаас гадна дараах тусгай шаардлагыг хангасан байна. Үүнд:
Нэвтрүүлэг:
-
FHD /1920×1080/ эсвэл UHD /3840×2160/ форматтай дуу дүрсний чанарын шаардлага хангасан байх
-
10 минутаас доошгүй хугацаатай байх
Видео контент:
-
FHD /1920*1080/
-
Reel /1080*1920/
-
Square /1*1/
-
2D, 3D хэлбэрээр байж болно.
Уралдаанд оролцогч нь бүтээлээ өөрийн албаны болон хувийн фэйсбүүк хуудсанд байршуулж “Улаанбаатар мэдээ” фэйсбүүк хуудсыг меншин хийж, #Улаанбаатар_мэдээ”, #Нийслэлийн_бүтээн_байгуулалт гэсэн hashtag хэрэглэнэ. Мөн medee.ulaanbaatar@gmail.com цахим хаягаар бүтээлийг ирүүлнэ.
Шалгаруулалт: Уралдаанд ирсэн бүтээлийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдаас бүрдсэн шүүгчид шалгаруулна. Дараах шалгуур үзүүлэлтийн дагуу нэгдсэн дүнг гаргана. /Нийт онооны эзлэх хувь/
-
Бүтээлд тавигдах шаардлагыг хангасан байдал 50 хувь
-
Нийгмийн сүлжээн дэх хандалтын байдал 30 хувь
-
Бүтээлч байдал 20 хувь
Шагнал: Бүтээлийн гурван төрөл тус бүрийг дараах байдлаар шагнаж урамшуулна.
1-р байр: 7,000,000 төгрөг, дурсгалын зүйл
2-р байр: 5,000,000 төгрөг, дурсгалын зүйл
3-р байр: 3,000,000 төгрөг, дурсгалын зүйл
Уралдаанд шалгарсан бүтээл болон холбогдох бусад мэдээллийг нийслэлийн албан ёсны сошиал хуудсанд байршуулна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм12 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм12 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
