Нийгэм
Уул уурхайн салбарынхан АМНАТ ногдуулах шинэ аргачлалын хэрэгжих хугацааг сунгаж өгөхийг хүслээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар уул уурхайн салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг тооцох аргачлалыг шинэчилж, уул уурхайн бирж буюу Монголын хөрөнгийн биржийн арилжааны үнээр АМНАТ тооцохоор шийдвэрлэсэн билээ.
Учир нь АМНАТ тооцох аргачлалд өөрчлөлт оруулахгүй бол уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнээс бодит борлуулалтын үнэлгээнээс өндөр төлбөр авч, санхүүгийн дарамт үүсээд байсан юм.
Тухайлбал, баяжуулсан коксжих нүүрс 22.6, хайлуур жонш 54.3, төмрийн хүдэр 26.6 хувь илүү үнээр тооцож байсныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэллээ.
АМНАТ-ийг олон улсын жишиг үнээр тооцдог байсан нь түүхий эдийн үнэ өндөр байх үед компаниудад эергээр нөлөөлж байсан боловч үнэ буурахад алдагдалд орж, компаниудын үйл ажиллагаа доголдоход хүрсэн байна.
Бодит үнэлгээнд тулгуурласан, биржийн үнээр тооцдог зарчимд шилжүүлсэнд талархалтай байгаагаа “Энержи Ресурс” ХХК-ийн захирал Д.Энхбат хэлээд энэхүү шийдвэрийн хэрэгжих хугацааг цаашид дахин сунгаж өгөхийг хүслээ.
АМНАТ тооцох аргачлалд өөрчлөлт оруулсан Засгийн газрын шийдвэр он дуустал үргэлжлэхээр байгаа юм.

Биржийн арилжаанд оролцдоггүй бусад нэр төрлийн нүүрсэнд АМНАТ ногдуулдаг болох саналыг Монголын нүүрсний ассоциацийн ерөнхийлөгч Б.Бямбадагва гаргалаа.
АМНАТ тооцох шинэ аргачлалаар, аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ дөрөвний нэгийг биржээр арилжаалбал нийт бүтээгдэхүүнийхээ үнэлгээг Монголын хөрөнгийн биржийн үнэлгээгээр тооцож АМНАТ төлөхөөр болж байгаа юм.
Ингэснээр биржийн арилжаа нэмэгдэж, улсын төсөвт 100 тэрбум төгрөгийн нэмэлт орлого төвлөрүүлэх тооцоог Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас танилцууллаа.
“Ган хүдэр орд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мандахбаяр АМНАТ-ийг давхардуулан авч байгааг судалж, уул уурхайн салбарт бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарахыг хүслээ. Түүний саналыг судалж ажиллахыг Ерөнхий сайд Сангийн яаманд чиглэл болголоо.

Эx Сурвалж:Монгол Улсын Засгийн Газар
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
