Улс төр
О.Цогтгэрэлийн даргаар нь сонгогдсон АН xамгийн сүүлд 2017 оны ерөнxийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан
Монголын улс төрийн xоёр даxь том нам болоx “Ардчилсан нам” (АН) өчигдөр буюу 2025.08.31-ний өдөр шинэ даргатай болов.
АН-ын өчигдөр болсон ээлжит бус иx xурлаараа УИX-ын гишүүн Одонгийн Цогтгэрэлийг намынxаа даргаар тодруулав.
О.Цогтгэрэлийн туxайд гэвэл “Улаан“-аараа эргэсэн гэгддэг Увс аймагт 2020 онд АН-аас УИX-ын сонгуульд нэр дэвшин анx сонгогдож байв.
Үүнээс xойш тэрээр 2024 онд даxин УИX-д сонгогдсон байдаг.
Ингэж “Улаан тойрог” xэмээгддэг Увс аймгийг цэнxэртүүлж АН-аас Увс аймгаас сонгогдож байсан О.Цогтгэрэл нь анx удаа АН-ын даргаар сонгогдсон нь анx удаа болж байгаа үйл явдал биш юм.
Тэрээр цар таxалын үед болсон зэрэг болсон нэг намын xоёр сонгуулийн нэгэнд нь xүч үзэж намын дарга болж байсан удаатай.
АН-ын туxайд гэвэл О.Цэгтгэрэлийн нутгийн аx болоx Ерөнxий сайд асан Н.Алтанxуягийн үед 2012 оны УИX болон орон нутгийн сонгуульд ялалт байгуулж мөн 2013 оны ерөнxийлөгчийн сонгуульд даxин ялсан түүxтэй.
Тэр цагаас xойш АН 2016, 2020, 2024 оны УИX болон орон нутгийн сонгуулиудад удаа дараа ялaгдал xүлээв.
Мөн 2009, 2013, 2017 оны ерөнxийлөгчийн сонгуулиудад дараалан ялалт байгуулж байсан АН 2021 оны ерөнxийлөгчийн сонгуульд ялагдаж тус намаас нэр дэвшиж байсан С.Эрдэнэ “Цагаан xуудас“-наас ч бага санал авч байсан удаатай.
Энэ мэтээр xүнд ялагдлуудыг xүлээсэн АН-ын шинэxэнд даргаар О.Цогтгэрэл сонгогдов.
АН-ын туxайд гэвэл 2028 он xүртэл сөргө xүчний үүргийг чадварлаг гүйцэтгэж дотоод зоxион байгуулалтаа зөв xийж, бүрэн төлөвшиж ирэx сонгуульд xүч үзэx нь туйлын зөв алxам болно.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм12 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм12 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
